Хүн байхын учир сэдэвт аян эхэллээ
Улс орон зах зээлд шилжсэн 1990 оноос хойш бие хүний төлөвшил ёс зүйн асуудлыг эзэнгүйдүүлэн орхигдуулсан ноцтой дутагдлыг арилгах, энэ асуудлыг улс үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн төрийн бодлогын түвшинд зоригтой дэвшүүлэн тавихын тулд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын Залуучуудын холбоо (ТББ) санаачлан хүүхэд, залуучуудын дунд Хүн байхын учир сэдэвт нэгдсэн арга хэмжээг 2007 оны турш тусгай хөтөлбөртэйгээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаач, ахмадын болон хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага, нэр хүндтэй хүмүүсийн оролцоотойгоор улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлээд байна.Хүүхэд, залуучуудын төлөвшил, ёс зүйн тухай энэхүү хүнд хэцүү ажлыг зориглон зохион байгуулснаар УИХ-ын 1994 оны 56 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын Yндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 26 дугаар зүйлийн 8, 31 дүгээр зүйлийн 8, 47 дугаар зүйлийн 1.4.7-д онцолсон заалтуудыг амьдралд бодитой хэрэгжүүэх үндсэн дээр улс орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд, залуу үеэ зөв боловсон төлөвшил, ёс зүйтэй иргэд болгох эрхэм чухал ажлын эхлэлийг тавих шаардлага нэн тэргүүнд хэрэгтэй байгаа.
Хүн байхын учир сэдэвт энэхүү нэгдсэн арга хэмжээг зохион явуулахыг ахмадын болон залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэнүүд, ахмад сурган хүмүүжүүлэгчид, жирийн иргэдээс манай баигууллагуудад удаа дараа санал хүсэлтээ ирүүлж дэмжсээр байгаа билээ.
Иймд улс үндэсний амин чухал эрх ашигтай холбоотой энэ асуудлыг манай орны иргэн бүр бүх талаар дэмжинэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Монгол Улсын Шадар сайдын баталсан Хүн байхын учир нэгдсэн арга хэмжээний удирдамж болон хүн судлаач эрдэмтэн Ц. Балхаажавын Хүн байхын эрхэм заяа, хуульч Г.Даштүдэвийн Монголын эртний хууль цааз дахь хүний хүмүүжил, төлөвшлийн зарим асуудал сэдвийг Та нөхдийн сургалт, сурталчилгааны ажилд тарын авлага болгох зорилгоор энэхүү тохимолд баггаан хэвлүүлэв.
Хүн байхын учир нэгдсэн арга хэмжээг удирдамжийн дагуу төв орон нутагт зохион байгуулж, их ажил өрнүүлэн хийнэ гэдэгт итгэж байна.
Улс орны хэмжээнд хүүхэд, залуучуудын төлөвшил, ёс зүйн асуудалд бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлж, төрийн бодлогын түвшинд дэвшүүлэн тавих, хүүхэд, залуучуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд оршино.
сум, дүүрэг бүр Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган аяны нээлтийг 2007 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтаан Хүн байхын учир зохион байгуулах нийт хүнийг хамруулсан сургалт, семинарыг 3 дугаар сард багтаан зохион байгуулж, энэхүү арга хэмжээний явцыг cap тутам дүгнэж, эрчимжүүлэх арга хэмжээг авч байх ажээ. Тухайлбал,
Хүүхэд, залуучуудын төлөвшил ёс зүйн асуудлыг салбарын сайд, даргын зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын чуулган, баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, тулгамдаж буй асуудлаар шийдвэр гаргуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
•Бүх шатны сургууль, цэцэрлэг, хүүхэд саатуулах газар бүр сурагч, оюутан, хүүхэд, тэдний эцэг, эхийн дунд хүүхэд, залуучуудын төлөвшил, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөөтэй ажил зохиох
Ахмад, залуучууд, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхэд, залуучуудын үүсгэл санаачилгын байгууллагын ажлыг энэ асуудалд чиглүүлэн, тэдний санал, санаачилгыг дэмжих гэх мэт үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх ажээ.
/Оллоо.МН/
Б.Ану