Дурлал хаа ч…
Анх 2005 онд байгуулагдсан Boon town хамтлагийнхан анхны цомогоо энэ жил гаргаж байгаа бөгөөд нийт 8 клиптэй аж. Эдгээр клипнээсээ шилж хамгийн сайн болсон таван клипээ Дурлал хаа ч… цомогтоо багтаасан байна. Medusa клубт маргааш энэхүү цомогт зориулсан бяцхан шоуг зохион байгуулах юм байна. Энэхүү шоунд хамтлагийн залуусаас гадна хамтран ажилладаг уран бүтээлчид оролцсон хаа ч байдаг хайрыг хуваалцах гэнэ.
Boon town хамтлагийн ахлагч Өнгөт инээд хамтлагийн бүжиг дэглэгч Г.Ган-Очир шинхэн гарсан цомогын талаар ийнхүү ярьж байна.үideo1Hi fi хөгжмийн дэлгүүрт энэ сарын 15-нд Дурлал хаа ч… цомог жинхэнэ утгаар нээлтээ хийх юм байна. Үнийн хувьд таван мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд 2000 ширхэг хэвлэгдсэн байна. Boy grup болох энэхүү хамтлагийнхан микрафон барьж дуулж, дуун дээрээ бүжиглэж бас жүжиглэдэг байна. Энэ нь Boon town хамтлагийн бусадаас ялгарах онцлог юм. Ямартай ч Medusa клубт маргааш болох шоу нь оройн 18 цагаас 23 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тах нь Дурлал хаа ч… цомог нь байх юм байна.
Т.Од /olloo mn/