Опра Уинфри дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр шалгарлаа
Уг жагсаалтыг нэг бус удаа тэргүүлсэн АНУ-ын телевизийн хамгийн алдартай нэвтрүүлэгч Опра Уинфри нэгдүгээрт бичигдсэн байна. 52 настай, нөхөр болон хүүхэдгүй, Миссисипи муж улсын ядуу тосгонд төрж өссөн түүний хөрөнгө 1.5 тэрбум ам. доллараар үнэлэгдэж байгаа ажээ. Тэрээр шоу бизнесийн хамгийн баян бөгөөд цорын ганц хар арьстан, тэрбумтан эмэгтэй юм. Одоо тэрээр жилд 225 сая ам. долларын орлоготой байна. Жагсаалтын хоёрдугаарт тэтгэлгээр амь зууж, өрх толгойлсон эмэгтэй байсан зохиолч Жоан Роулинг орлоо. Одоо 40 настай, нөхөр, гурван хүүхэдтэй Роулингийн хөрөнгө нэг тэрбум ам. доллар ажээ. Түүний бичсэн Харри Поттер цуврал номын зургаа дахь нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн гүйлгээтэй ном болсон юм. Тэрээр Форбс-ын жагсаалтанд орсон цорын ганц зохиолч юм. Гуравдугаарт хэвлэл мэдээллийн гүрний эзэн, нөхөргүй, нэг хүүхэдтэй, 64 настай Марта Сюарт оржээ. Түүний хөрөнгө 638 сая ам.доллар гэнэ. Дөрөвдүгээрт поп хөгжмийн хатан хаан 325 сая ам.долларын хөрөнгөтэй Мадонна орсон байна. 38 настай дуучин Селин Дион 250 сая ам.долларын хөрөнгөөр жагсаалтын тавдугаарт оржээ. 36 настай Марайя Кэри 225 сая ам.долларын хөрөнгөөр зургадугаарт, 40 настай Жанет Жексон 150 сая, 39 настай Жулия Робертс 140 сая, дуучин, жүжигчин Женнифер Лопес 110 сая, жүжигчин Женнифер Энистон 110 сая ам. долларын хөрөнгөөр эхний аравт багтсан байна.