Пол Маккартни эхнэртээ 32 саяыг өгч саллаа
Энэ сонинд мэдээлснээр Миллсийн хөрөнгөд Маккартнийн Лондон дахь дөрвөн сая фунт стерлингийн үнэтэй, Лос-Анжелес дахь зургаан сая фунт стерлингийн үнэтэй хоёр байшин шилжиж байна. Маккартни, Миллс нар дөрвөн жил хамт амьдарсны эцэст 2006 оны зунаас тус тусдаа байх болсон бөгөөд хуулийн асуудал өнгөрсөн 10-р сард эхэлжээ. Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд Миллс асуудлаа шүүхээс гадуур шийдвэрлүүлснийнхээ төлөө 20-235 сая ам. доллар авах байх гэж мэдээлж байсан юм.