Төмөртэйн орд Төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшилд үлдлээ

Нэхэмжпэгчийн талаас БЛТ ХХК, Төмөртэйн хүдэр ХХК Н.Эрдэнэцогт, өмгөөлөгч А.Эрдэнэцогт хариуцагчийн төлөөлөл Геологи, уул уурхай кадастрын албаны мэргэжилтэн Д.Батсүх нар шүүх хуралд оролцлоо.

Уг шүүх хурлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр төмрийн орд газрыг ашиглах лицензийг хууль бусаар цуцалсан гэж үзэж холбогдох талууд давж заалдсаныг авч хэлэлцэв.

Анхан шатны шүүх АМГТХЭГ-ын Уул уурхайн кадастрын албанаас БЛТ ХХК, Төмертэйн хүдэр ХХК-ийн эзэмшилд байсан 439, 440 тоот лицензийг хүчингүй болгосныг зөв гэж үзсэн байна. Үүнийг БЛТ ХХК, Төмөртэйн хүдэр ХХК үл зөвшөөрч Улсын дээд шүүхэд давж заалдлаа. Улсын дээд шүүх давж заалдах гомдлыг авч хэлэлцээд Захиргааны хгргийн шүүхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр баталлаа.

Нэхэмжлэгчийн талын өмгөөлөгч А.Эрдэнэцогт
-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, уг шийдвэр нь нэг талыг барьсан, шаардлагатай нотлох баримт хангалтгүй, бодит байдлаас хол зөрүүтэй, хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа. Мөн лицензийг цуцлахдаа Үйлдвэр, худалдааны сайдаар ахлуулсан ажлын хэсгийн албан бичгийг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй. Бас кадастрын албаны шийдвэрийг гаргахдаа хуулийн этгээд болох хоёр компанид албан ёсоор мэдэгдээгүй. Энэ нь хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох зарчмыг орхигдуулсан зөрчил гаргасан. Энэ байдлыг гаргасан учраас манай тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн юм.

Үүнээс гадна уг хэрэгт ямар ч холбоогүй Үйлдвэр, худалдааны яамныхан хөндлөнгийн зүгээс оролцож, иргэний хөдөлгөөнүүд ажлын хэсэгт багтсан зэрэг нь хуулийн хүрээнд асуудал шийдэж байна уу, үгүй юү гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсч байна гэсэн юм. Харин хариуцагчийн төлөөлөл буюу Геологи, уул уурхайн кадастрын албаны мэргэжилтэн Д.Батсүх дараахь байр суурийг илэрхийлж байна.

-Нэхэмжлэгчийн зүгээс тавьж буй асуудлууд нь нэг талыг олон талаас тайлбарлаж буй нь ажиглагдаж байна. Гомдлын хэсэгт анхан шатны шүүх ашигт малтмалын тухай хууль хэрэглээгүй, хэт ерөнхий заалт баримталсан гэж байна. Хуулийн заалтыг харахад ийм асуудал байхгүй, ингэх үндэслэлгүй байгаа. Мөн нотлох баримт дутуу гэсэн нь зохих мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаж өгсөн учраас тиим зүйл байхгүй. Үйлдвэр, худалдааны яамны тухайд, хуульд тус салбарыг нь геологийн баялагийг хариуцна гэсэн байдаг. Тиймээс ажлын хэсгийг томилохдоо тус яамны зохих мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөлөгчид, олон нийтийн дуу хоолой болж явдаг иргэний хөдөлгөөнүүдийн төлөөллийг оруулсан. Үүнийг зөв зүйтэй шийдвэр болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл та бүхний гудамжны гээд нэрлээд байгаа иргэний хөдөлгөөнүүд ард түмний эрх ашгийг илэрхийлдэг гэдгийг хэлэх учиртай. Хөндлөнгийн оролцогчдын байр суурийг буруутгах үндэслэлгүй. Мөн шалгалтаар төлбөр төлөөгүй гэсэн факт гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ байдал шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой асуудал биш юм. Нэхэмжпэгчийн зүгээс тавьж буй асуудлууд нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хангалттай үндэслэл биш гэж үзэж байна гэлээ. Үүний дараа шүүхийн давж заалдах хурлын шийдвэрийг танилцуулав. Хариуцагч, нэхэмжлэгчийн талуудын тайлбаруудыг үндэслэн анхан шатны шүүхээр хуулийн заалтыг хэрэглэсэн нь буруу биш байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэж ерөнхий шүүгч мэдэгдсэн юм.

Шүүхийн эл дүгнэлтэд ямар байр суурь илэрхиилж буйг холбогдогч талуудаас сонирхов.

Хариуцагчаар оролцеон Д.Батсүх
-Шүүх хэрэгт холбогдсон нотлох баримтын хүрээнд хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадлаа. Харин энэ шийдвэрийг нэхэмж-лэгч тал үл зөвшөөрсөн то-хиолдолд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тан-химын хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

-Гэхдээ саяын шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр биш биз дээ?
-Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд хяналтын шатны шүүхэд 30 хоногийн дотор давж заалдаж болно гэв.

Харин шүүх хуралд ажиглагчаар оролцсон Миний Монголын газар шороо хөдөлгөөний гишүүн С.Мөнхжаргал
-Нэхэмжлэгч талууд хамтарсан ажлын явцад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа ноцтой зөрчсөн нь баримтаар нотлогдсон. Энэ асуудлыг шүүх авч хэлэлцээд шийдвэр гаргасан хэдий ч нэхэмжлэгч талууд зөвшөөрөөгүй. Яагаад ийм асуудал гаргаж байгааг тайлбарлавал, хуулийн этгээд болсон дээрх компаниуд зөвхөн цаг хугацаа хожих гэсэн үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түүхий эдгүй болгож зогсоох бодлого баримталж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд талархаж байна гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button