Шүүгч М.Алдар Хөрөнгө оруулалт хөгжлийн сан-гийн хохирол барагдах бүрэн боломжтой

Дараагийн шүух хурлыг шүүхийн танхимд бус урьдчилан хорих төвд яагаад болох болсон талаар Сүх-баатар дүүргийн шүүгч М.Алдартай цөөн хором ярилцлаа.

-Хөрөнгө оруулалт хөгжлийн сан ХЗХ-ны шүүх хурал яагаад шүүхийн танхимд болоогүй талаар сонирхож байна?
-Манай шүүх танхимд дээд тал нь 40 хүн орох багтаамжтай байдаг. ХЗХ-ны хохирогчид нэлээд олуулаа хуралд оролцохоор ирдэг тул шүүх танхимд хийх боломжгүй болсон. Тэгээд 80 хүн орох багтаамжтай болохоор нь Танц худаг-ийн урьдчилан хорих төвийн хурлый зааланд хийсэн юм. Дээрх зааланд Хөрөнгө оруулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирогчид хангалттай багтана гэж үзсэн.

-Ганц худаг-ыг ХЗХ-ны хохирогчид хорих анги гэдэг утгаар нь хүлээж аваад, сэжиглэж, сүжиглээд байгаа. Зарим нь ч хол учраас оролцож чадсангүй гэж гомдоллож байсан. Ер нь ийм газар шүүх хурлыг явуулах хуулийн заалт байдаг юм болов уу?
-Ганц худаг-т шүүх хурлыг хийж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Аль боломжтой багтаамж¬тай газраа л хийнэ. Хохирогчдын хувьд хуралд боломжоороо ирж, оролцоод үгээ хэлсэн. Тэдэнд хуралд оролцох бүх эрх нь байсан.

-Тус хоршооны захирал Т.Ууганбаатар ганцаараа шүүгдэгчийн ширээний ард зогсож, ял авсан. Гэтэл энэ хоршоог үүсгэн байгуулсан 20-иод хүн байдаг шүү дээ. Мөн шүүгдэгчийн аав Түмэнжаргал нь Баянхонгор аймгийн хорих ангийн дарга учраас өөрийн ангид татах санаатай байгаа юм биш үү?
-Хэний хүүхэд, хэн байх нь шүухийн байгууллагад хамаагүй. Шүүх хөндлөнгийн байр сууринаас хэний ч нөлөөнд автахгүй, хараат бус байдлаар хэргийг шийдвэрлэх хуулийн заалттай. Тэгээд хэргийг хянан хэлэлцэх ажиллагаа шүүгдэгчийн болон түүний хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээн до¬тор явагддаг. Өөрөөр хэлбэл прокуророос нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн Т.Ууганбаатарыг холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн. Тиймээс шүүх хавтаст хэрэгт цугларсан хэргийн хэмжээ хязгаарын дотор л хэргийг шүүж, хянан хэлэлцэх хуулийн заалтай. Түүнээс бид ямар нэгэн таамаглалаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Яллах дүгнэлтийн хэмжээнд Т.Ууганбаатарын үйлдсэн гэм буруутайг тооцож, прокуророос үйлдсэн ялын хэмжээнд хэргийг шүүсэн.

-Т.Ууганбаатар ялаа эдлээд явахаар хохирогчдын хохирлыг хэн яаж барагдуулах талаар эргэлзэх хүн олон байгаа?
-Эд хөрөнгө битүүмжлэгдсэн. Ер нь ХЗХ-ны зээлдэгч нарын ихэнхи нь барьцаатай зээлеэн байдаг. Тэр хүмүүсийн битүүмжлэгдсэн хөрөнгийг зарж бас барьцаагүйгээр зээл авсан хүмүүсийг мөрдөн байцаалтаар яаралтай төлүүлэх арга хэмжээ авна

-Нийслэлийн шүүхийн танхимд Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны шүүх хурал болохоор товлогдсон боловч болоогүй. Тус хоршооны шүүх хаана болохоор төлөвлөгдөж байна?
-Одоогоор хаана болох нь товлогдоогүй. Хурал болохоос нэг, хоёр хоногийн өмнө шийд гарах байх..

-Саяхан танай шүүхээр ороод хэрэгсэхгүй болсон хүн наймаалах гэмт хэргийн талаар сонирхвол?
-Энэ хэргийг хуулийнхаа хүрээнд шүүх бүрэлдэхүүн шийдсэн гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар талууд гомдол гаргавал давж заалдах, хяналтын журмаар шийдэгдэж, тогтоол эцсийн байдлаар хучин төгөлдөр болсны дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжтой. Хэн нэг нь давж заалдах эсэх нь тодорхойгүй байгаа учраас ярих боломжгүй,

(Өглөөний сонин 31/96)
Х.НАМУУН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button