Ерөнхийлөгч ашигт малтмал, уул уурхайн асуудлаар санал солилцов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Ашигт малтмал-технологийн хөгжил сэдэвт дугуй ширээнии ярилцлага өчигдөр Төрийн ордонд боллоо. Улс орны хөгжилтэй шууд холбогдох чухал асуудлыг хөндсөн энэхүү уулзалтад улстөрчид, иргэний хөдөлгөөнийхөн, мэргэжлийн хүмүүс оролцсон юм.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр уулзалтын эхэнд Хэдхэн хоногийн өмнө ард түмэндээ хандаж улс орны хөгжилд чухал нөлөөтэй томоохон орд газруудыг цөөн тооны хүнд бус нийт ард түмэндээ ижил тэгш, хүртээмжтэй хэлбэрээр яаж эдийн заегийн эргэлтэд оруулах вэ? Ашигт малтмалын орд газруудыг түшиглэн бий болох үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас иргэн бүр яаж хишиг хүртэх вэ?
Улмаар ашигт малтмалаас шалтгаалдаггүй, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үл хамаарсан эдийн засгийн бүтэцтэй болох, 2021 он гэхэд манай улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний 15 мянган ам. долларт хүргэх зэрэг цогц асуудлыг санал болгон дэвшүүлеэн. Энэ чухал асуудлыг цаг алдалгүй түргэн шуурхай хэлэлцэж, нийгмийн зөвшилцөл, ойлголцолд хүрч хамтран ажиллая гэсний үндсэн дээр энэхүү дугуй ширээнии ярилцлагыг хийж байна. Энэхүү ярилцлага маань миний дэвшүүлсэн цогц саналуудыг олон талаас нь задлан ярилцсан, та бүхний бодол, байр суурь ил тод гарсан ажил хэрэгч уулзалт болно байх. Улмаар дугуй ширээнии ярилцлагаас гарсан зөвлөмжийг шат шатандаа, чиглэл бүртээ ажил хэрэг болгоход анхаарч ажиллах нь зүйтэй байна гэлээ.
Ардын эрх сонин 31 /563/
Г.Хишиг