УИХ-ын намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тойм
УИХ-ын намрын ээлжит чуулган 2006 оны аравдугаар сарын 1-ны өдөр эхэлж, 2007 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр завсарлав. Энэ хугацаанд 91 хоног хуралдаж, 54 хууль, 47 тогтоолыг УИХ-аас батлан гаргажээ.
Бие даасан хууль
Монгол Улсын 2007 оны төсвийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай, бие даасан хууль батласан байна.
Нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиуд
Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулжээ. Мөн Газрын тухай хуульд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн Төрийн аудитын тухай хууль, Компанийн тухай хууль, Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулжээ. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай, Дипломат албаны тухай, Нийгмийн даатгалын тухай, Архивын тухай, Газрын тухай, Монгол Улсын татварын ерөнхий хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Соёлын тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл мэндийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Авто замын тухай, Автотээврийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай, Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулжээ.
УИХ-аас гаргасан тогтоол
Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай, Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай, Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай, УИХ-ын 2007 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолыг намрын ээлжит чуулганаар баталсан билээ. Мөн Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам батлах тухай, Тогтоолд нэмэлт оруулах тухай, Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах журам, хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт батлах тухай, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр шинэчлэн батлах тухай тогтоолыг тус тус баталжээ.
Ардын эрх сонин 31 /563/
Г.Хишиг