Хадгаламж банкинд учирсан хохирлын хэмжээ дахин нэг тэрбумаар нэмэгдлээ

Хадгаламж банкны ерөнхий нягтлан Ц.Чимидцэрэн банкныхаа 57.7 тэрбум төгрөгийн активаас 13 тэрбум төгрөгийг дутаасан хэрэгт унаад байгаа билээ. Тус банкинд Монголбанкнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд банкны бүх мөнгөний эргэлтэд нарийн шалгалт хийж байна. Тэд ажиллаад хэдхэн хонож буй ч өчигдрийн байдлаар дахин нэг тэрбум төгрөгийн дутагдал илрүүлж Хадгаламж банкинд учирсан хохирол хамгийн сүүлчийн байдлаар 14 гаруй тэрбум төгрөгт хүрчээ.

Энэ хэрэгт Чимидцэрэнгээс гадна нийт долоон хүн холбогдоод байна, 2005 оноос хувьчлагдах хүртэл тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Базар, дэд захирал Оюунцэцэг, ахлах нябо Болормаа нарыг гур¬ван хүнийг нэмж Ганц-худаг-т хориод байгаа бөгөөд тус банкнаас сох дутаад байгаа 14 гаруй тэрбум төгрөгөөс найман тэрбум нь Ч.Базар захирлын үед, 4-5 тэрбум төгрөг нь түүний өмнөх захирал, Монголын банкнуудын холбоо-ны тэргүүн Цэвээнпүрэвтэй холбоотой гэсэн урьдчилсан дүнг шалгалтын хэсгийнхэн гаргаад байгаа бололтой.

Ц.Чимэдцэрэн нь ихээхэн туршлагатай эртний мөрийтэй тоглоомчин төдийгүй гадаадад болон Монголдоо байнга тоглож мөрийнд 50 саяас бага бооцоо тавьж үзээгүй нэгэн аж.

Одоо ил болоод байгаа тус банктай холбоотой олон тэрбум төгрөгийн сураг бараг нэг cap орчмын өмнөөс улс төрийн хүрээлэлд яригдэж эхэлжээ. Чингис хаан консерциумын дарга С.Громов хувьчилж авсан банкнаас нь арав гаруй сая ам.доллар дутаад байгаа талаар Ц.Чимидцэрэнг дуудан асуухад тэрээр ихэд бухимдан Хэрвээ энэ талаар асуудал үүсгэх гэвэл хувьчлал булхайтай явагдсан гэж зарлана шүү хэмээн дарамталсан байж ч магадгүй гэнэ. Гэвч түүний эл сүрдүүлгээс С.Громов огтхон ч айгаагүй бөгөөд Элчин сайдын яамандаа хандаж асуудал үүсгэсэн байна.

Ц. Чимидцэрэнг Сөүлд байдаг монголчууд анддаггүй бөгөөд тэд Интер контенинталь казиногийн алтан карт эзэмшдэг хүндэт үйлчлүүлэгч тул Сөүлийн онгоцны буудалд буунгуут нь лимузингээр тосч, тусгай үйлчилгээтэй тансаг, үнэтэй буудалд буулгадаг хэмээн ярьцгаадаг ажээ.

Ямартай ч Ц.Чимид-цэрэнг МАХН-ын дэргэдэх МАСЗХ нь өөрийнхөө гишүүнээс хөөсөн гэсэн мэдээлэл байна. Учир нь тус холбооны Ерөнхий нарийн бичгийг дарга Мөнх-батыг түүнтэй хамт мөрий¬тэй тоглодог гэсэн мэдээ¬лэл гарах болсон. Иймд Мөнхбат энэ мэдээллийг газар авахуулалгүй дарах үүднээс ийнхүү Чимид¬цэрэнг олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдон Ганц худаг-т хоригдсон даруйд нь яаран сандран холбооноосоо хөөсөн бололтой. Зовсон цагт нөхрийн чанар танигдана аа гэж. Нэгэн цагт Ч.Улаан сайд гаалийн Баатарыг авилгын хэрэгт холбогдонгуут танихгүй мэдэхгүй хэмээн гүрийж байсан. Үүн шиг МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат нэгэн цагт хамтдаа явсан найзыгаа ядарч явахад нь ийнхүү өөрөөсөө бүшуухан зайлуулав бололтой.

(Өглөөний сонин 31/96)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button