УИХ, түүний Тамгын газарт өнгөрсөн сард иргэдээс 300 захидал иржээ

Эдгээрийн 10 хувь нь УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон санал байсан бол 88.7 хувь нь хүсэлт, бусад нь гомдол бүхий өргөдөл байсан аж. Иргэдээс ирсэн гомдол, санал, хүсэлтийг агуулгаар нь ангилбал төр, засгийн бодлого, УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудлаар 12 санал, түлш, эрчим хүч, барилга, орон сууцны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар дөрвөн хүсэлт, татвар, төрийн өмч, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар долоон хүсэлт ирсэн байна. Мөн нийгмийн халамж, даатгал, гадаадад ажиллах хүч гаргах асуудлаар найман санал, 28 хүсэлт, нэг гомдол ирүүлжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгохтой холбогдсон асуудлаар дөрвөн хүсэлт ирүүлсэн аж. Харин хувийн шинжтэй 196 асуудал хөндсөн захидлын 19 нь сургалтын төлбөрийн асуудлаар, 54 нь ажилд орох хүсэлт, орон сууц, гэр хүссэн 54, УИХ-ын гишүүдтэй уулзах 18 хүсэлт ирсэн аж. Гадаадад эмчлүүлэхэд туслалцаа хүссэн 18, зээл хүссэн 32 хүсэлт тус тус ирсэн байна. Эдгээр захидал, хүсэлтийн 184 буюу 62.4 хувь нь нийслэлийн иргэдээс, бусад нь хөдөө орон нутгийн иргэдээс ирсэн аж. Нийт өргөдөл гомдлын 229 нь шийдвэрлэгдээгүй байгаагийн 27.8 хувь нь шийдвэрлэх хугацаа хэтэрсэн байна гэсэн судалгааг УИХ-ын Захиргаа, олон нийттэй харилцах хэлтсээс гаргажээ.

Ардын эрх сонин 31 /563/
Г.Хасар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button