Г.Наранбаяр Комиссын бараанаас 300 төгрөгөөр хувцас авч өмсдөг

Гудамжинд хаа сайгүй гуйлга гуйх тэнэмэл хүүхдүүдэд бид хэдийнээ дасал болж дөжирсөн. Тэднээс байнга л сэрэмжилж, хулгай хийх вий гэж нүд үзүүрлэн харах хүн олон. Хөөрхий хүүхдүүд хэний буруугаар хатуу амьдралын нугачаанд бүдэрч явааг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. Манай улсын томоохон эмнэлгийн нэг болох нэгдүгээр эмнэлгийн гадаа (ахаа, эгчээ хоол хайрлаач, эмээ, өвөө идэх юм хайрлаач) хэмээн царгисан хоолойгоор хашгирч зогсох хэдэн хүүхдүүдэд эмнэлгийхэн хэдийнээ дасал болсон аж. Тэд өглөө орой өдөр гэхгүй байнга л хашгирч зогсно. Ингээд эмнэлгийн өмнө хоол гуйж өндрөөс шидэх ууттай хоолыг бусдаас түрүүлж жоохон хормой дээрээ тосож авахын тулд хэдэн тийшээ гүйж байгаа бяцхан хүүтэй ярилцлаа.

-Миний дүү хэдэн настай вэ. Яагаад ийм хүйтэнд гудамжинд хоол гуйгаад зогсож байгаа юм бэ?
-Одоо 14 настай. Манай гэр Дарханд байдаг. Хажуу айлд маань хулгай орж хэдэн хивсээ зурагттайгаа алдсан гэсэн. Намайг авсан гээд дайраад байхаар нь гэрээсээ зугтсан. Цагдаад барьж өгөх гээд байгаа юм. Ээж намайг гудамжинд хоног төөрүүлж, хоол гуйж явааг мэдээгүй байгаа.

-Гэрээсээ гараад удаж байна уу. Хэзээ эргэж очих вэ?
-Гэрээсээ гараад бараг хоёр cap болж байна. Уг нь эргэж очмоор л байна. Ямар ч байсан хэсэг хугацаанд энд байж байгаад эргэж очих бодолтой байгаа. Зун болохоор барилгын ажил хийж мөнгө олно. Өдрийн 5000 төгрөгөөр янз бүрийн туслах ажил хийж болдог гэсэн. Сайн ажиллаж их мөнгөтэй болчихоод ээж дээрээ баян очино. Тэгэхгүй бол би яаж ийм аймар байдалтай очих юм. Ээждээ зөндөө олон амттай юм авна. Гоё цамц хувцас авч өгнө гэж бодож байгаа. Ээжийгээ зовоохгүй гэсэндээ л гэрээсээ явсан.

-Одоо очиж болохгүй юм уу. Ээж чинь чамд санаа зовж байгаа байх?
-Тийм байх л даа. (хэсэг чимээгүй зогсож уйлав) Ээж дээрээ одоо ч гэсэн гүйгээд очмоор байна. Даан ч очихоор хажуу айлын хүмүүс намайг цагдаад өгчих байх. Манайх тийм баян айл биш болохоор тэр нэхээд байгаа мөнгийг нь ч өгч чадахгүй. Ээж маань ганцаараа л байгаа байх даа. Ээжийнхээ нэрийг сэвтээхгүй юмсан гэж боддог.

-Одоо хаана ямар хүмүүстэй амьдарч байна?
-Найзтайгаа л хамт байдаг. Багшийн дээдийн нэг траншейнд бид хоёр хэдэн тэнүүлчин ах нартай хамт хонодог. Заримдаа тэр ах нарын хамсаатан энэ тэр гээд баахан хүмүүстэй нэг дор хонодог. Олсон хоолоо олуулаа хувааж идэхээр их хэцүү. Томчууд нь гайгүй юмыг нь идчихээд бид нарт болохоор үлдэгдэл муу хоол өгдөг. Хүн идэхийн аргагүй муудсан хоол ч идэж үзсэн. Хүмүүсийн идэхгүй голоод хаясан хоолыг бид нар иддэг.

-Энэ хүнд хэцүү үед идэх хоол өмсөх хувцасаа яаж болгож байна?
-Эхэндээ хаанаас идэх юм олж идэхээ мэдэхгүй хэцүү байсан. Харин одоо найз бид хоёр хоол олж идэх хэд хэдэн газартай болсон. Гэхдээ тэр газруудад олон тэнэмэл хүүхдүүд байдаг болохоор өрсөлдөөн ихтэй. Саяхнаас энд ирж хоол гуйдаг болсон. Эмнэлэгт хэвтэж байгаа зарим сайн хүмүүс халуун хоолноосоо өгдөг. Өвлийн хүйтэнд халуун юм ходоод руу ороход үнэхээр сайхан . Эндээс хоол олж идэхийн тулд заримдаа зодуулдаг. Бид хоёр тортны үйлдвэрийн ойр хавиар эргэлдэж байгаад тортны үлдэгдэл хэлтэрхий олж иддэг. Даан ч амттай юм чинь байнга олдохгүй л дээ. Олоод идхээрээ бөөн баяр болно шүү дээ. Харин хувцасаа байнга шахуу дээрэмдүүлчихдэг болохоор их хэцүү. Гэхдээ хүнээс хувцас гуйгаагүй. Энд тэндээс шил, лааз түүж байгаад тушааж хэдэн төгрөг олж захын комиссын бараанаас 300, 400 төгрөгний хувцас авч өмсдөг. Уг нь гайгүй ажил хийж мөнгө олмоор байдаг.

-Хаана ажил хийх гзж үзсэн бэ?
-Зах дээр тэрэг түрж мөнгө олох санаатай очсон чинь тэндхийн тэрэгчингүүд нь намайг дээрэлхээд олсон ачаа булаагаад авчихдаг. Сүүлдээ бүр зодож хөөсөн.

-Гудамжны амьдралаар амьдарч явахад хэцүү зүйл их гарч байна уу?
-Энэ хоёр сарын хугацаанд их юм тохиолдсон. Олон жил гудамжинд амьдарсан хүмүүс бид нарыг янз бүрээр дээрэлхэх, зодох тохиолдол зөндөө л гардаг. Тэнэмэл хүүхдүүдийн дунд хоол булаацалдаж, нэг нэгнийгээ алсан хэрэг гарч байсан гэсэн. Он гарсны дараахан манай таньдаг ах эхнэр, хоёр хүүхэдтэйгээ хорооллын траншейнд шөнө унтаж байгаад ууранд бүгдээрээ шалзарч үхсэн. Ер нь болдог бол траншейнд унтмааргүй л байдаг. Даан ч өвлийн хүйтэнд өөр газар олддоггүй. Бас манай нэг найзыг нэг ах дагуулж яваад одоо болтол сураггүй алга болчихсон. Тааралдах болов уу гэж хайдаг. Хүүхдүүд болохоор найз чинь эрхтэн болчихсон гээд байдаг. Өмнө нь эндээс нэг хүүхдийг хужаа хүн дагуулж яваад зарсан гэсэн. Би танихгүй хүнээс айдаг болсон. Цагдаа ах нар биднийг байнга дээрэлхэж, бороохойддог. Уг нь бид өөрсдийн буруугаас тэнэмэл болдоггүй шүү дээ. Хулгай хийхгүй юмсан л гэж боддог. Зарим үед том том ах нар дээрэлхэж мөнгө олж ир гээд байдаг. Гудамжинд амьдрах үнэхээр хэцүү байна. Тэгээд ээж дээрээ л хурдан очимоор байна. (уйлав)

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button