Х.Баатар мөнгөө намдаа өгсөн бол Х.Бадамсүрэн хувьдаа авсан

Тэгэх тэгэхдээ чамлаж, атгасан атлаа ахиад гэж дайрсаар үлэмж их хохирол учруулсан ч улс орон цааш явсаар, ард түмэн амьдарсаар. Улсын мөнгөнөөс зөвшөөрөлгүй халаасалсан зарим нэг нөхдийг Монгол улсын шүүх, цагдаа шалгаж бүр ял төлөвлөв. Эд хөрөнгө идэж, их мөнгийг өөрийн болгосон атлаа шалгаж байцаахад зүгээр сууж байтал тэр мөнгө чинь өөрөө хүрээд ирчихсэн юм чинь би яах юм бэ гэж ёстой л аманд ороод ирсэн шар тосыг хэлээрээ түлхэх нь нүгэл ухааны юм ярьж суух. Монголын төрөөс мөнгө шуугчид бүгд цайрчихсан хулгайчид гэж хэн нэгэн том албан тушаалтан хэзээ ч билээ хэлж байсан санагдана. Ийм хэдэн нөхдийн нэг нь Монголросцветмет нэгдлийн захирал асан Х.Бадамсүрэн. Байнга дүрсгүйтэж эцэг эхийн чихнээс алтан хонх уядаг жаахан хүүхэд шиг олон хүний хараалыг идэж, үгийг нь барж байсан үе түүнд олон. Гэтэл тэр бас л хогтой хутгалдаж, хуучин цагийн хуучин хүүгээс долоон дор гэдгээ олон нийтэд харуулав бололтой. Х.Бадамсүрэн дээрх нэгдлийг удирдаж байхдаа жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс доогуур ханшаар хийж, зээлийн гэрээгээр хөшиг хийж, 300 мянган ам.долларын хахууль авсан гэдэг. Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг ашиглан Шижир алт ХХК-ийн удирдлагатай хамтран гаалийн татвараас санаатай зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэжээ. Юун гаалийн Баатар, юун 90 саяын Цолмон. Тэр хоёрын дэргэд идсэн шиг идэж, ялаа хүлээсэн шиг хүлээх юм шиг байгаа юм. Баатар мөнгөө намдаа өгсөн бол Бадамсүрэн хувьдаа авчээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Төрийн өмчит Монголросцветмет нэгдлийн хөрөнгөөс тасдаж, хувийн барилга угсралтын компани байгуулсан нь илэрч, бас л гэж дуулиан болоод байсан тэр хэрэг одоо хэр нь хуучраагүй. Гэвч нэг их удалгүй тэр хэрэг замхарсан. Одоо бол тэр үед гарсан хэргийг төрийн өндөр албан тушаалтнууд хаацайлан, зарим гэмтхэрэгшигусанд хаяж, оргүй хоосон болгон огторгуйд хийсгэж орхисон гэсэн хардлага ард түмний дунд байгаа. Өчнөөн олон хүнийг өршөөсөн өршөөлийн хуульд хамрагдаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнд тооцсон ч анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаажээ. Ингээд л ард түмний хөрөнгөөр байгуулсан компани нь Х.Бадамсүрэнд үлдэж, ард нь бид хохиров Монголросцветмет нэгдлийн охин компани болох Шижир алт ХХК-ийн хоёр захирал ч түүний школаар татвар энэ тэрээс зугтсан хэргээр шүүхийн хаалга татах нь тэр. Б.Ганболд, Ч.Жанчив нар Х.Бадамсүрэнгээс хойш Шижир алт ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллаж байжээ. Мань нөхөр Энэ бол намайг хилс хэрэгт холбогдуулж албан гэсэн явуургүй хүмүүсийн оролдлого хэмээн үзэж буйгаа нуусангүй. Шижир алт ХХК нь зах зээлийн үнээс доогуур ханшаар жонш борлуулах гэрээг Сторг Хандельсгес хэмээх компанитай хийжээ. Тэгсэн атлаа эхнэрийнхээ болон өөр хувийн компанийн нэр дээр өөрөө гар бие оролцон зээл авсан байх юм. Дээрх алдаатай гэрээнээс болж нэг жилийн хугацаанд дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ хохирлыг хэн төлөх вэ? Тэрээр хувийн компанитай хамтарч хайлуур жоншны бизнес эрхэлнэ хэмээн хөөргөж, 200 мянган ам.долларын зээлийг Сторг Хандельсгес компаниас авч дөнгөжээ. Сонин нь тус компани Бадамсүрэнгийн үгээр мөнгөнийхөө 132 мянган ам.долларыг Бэрхийн уурхай руу шилжүүлэв. Харин 50 мянган ам.долларыг эхнэр Эрдэнэ фарм-ийн дансанд оруулжээ. Үүнээс харахад тэр мөнгө лөөлөө болсон бололтой. Энэ бүгд баримт гарчихаад байхад л өөрийгөө өмөөрсөн хэвээр. Улсад учруулсан хохирлыг түүгээр төлүүлэх нь зүйтэй. Идсэн бол төлөх л хэрэгтэй. Энэ бүгд зах зээлийн бичигдээгүй хууль бөлгөө. Мөнгөтэй холбогдож, нэрээ хахуулийн хэрэгт мөнхжүүлэх шаанс гарсан тэдэнд баяр хүргэхээс, ард түмний өмнөөс. Харин Монголын шүүх хэр шударга вэ гэдгийг давхар шалгах алтан боломжтой боллоо. Хамаг баримт нотолгоо нь нүдний өмнө дэлгэгдсэн ч баримт дутуу гээд дахин дахин буцаагаад байгаа нь сонин л юм. Өмнөх хэрэг шиг нь замхарч алга болох ч юм билүү. Бадамсүрэнг балаг тойрохгүй ээ гэж.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button