Зулай дээрээс төөнөх нарнаар ажилдаа явах тийм сайхан уу
Харин орой нар яагаа ч үгүй жаргана гэж байгаа. Энэ хэвээр нь дахин хөдөлгөхгүйгээр тогтооно гэвэл өглөө 04.53 цагт нар мандаж, орой 20.54 цагт жаргаж байна гэсэн үг. Тэгэхээр юун өнөөх эдийн засгийн ашиг хонжоо, улс орны хөгжил энэ тэр. Яриад ч хэрэггүй болох нь. Ер нь заавал тэгж тогтоох гээд байгаа бол зуныхаар нь байлгасан нь дээр биш үү, уншигч та бүхэн бодоод үзээрэй. Эсвэл хөдөлгөөнтэй хэвээр нь үлдээсэн нь дээр мэт. Манайх шиг ажлын тавхан өдөртэй, нэг өдөрт нь наймхан цаг ажилладаг улс өөр байхгүй. Тэгээд дээрээс нь хөгжил муутай. Ажиллах эрч хүч үдийн халуун нарнаар ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Монголын зун хэр халуун байдаг вэ гэдгийг биднээс сайн мэдэх хүн байхгүй. 12-р сарын 22-ны өдөр хамгийн урт шөнө хамгийн богино өдөр болдог. Энэ өдөр нар 08.34 цагт мандаж, оройн 17 цагт жаргана. Ажилдаа явдаг хүмүүсийн хувьд энэ үед харанхуй байдаг. Дээр дурьдсан шиг болговол 09 цагт мандаж, орой 18 цагт жаргана. Нэгэнт л харанхуй байдаг учир нэг цагийн хойно урд ажилдаа явах нь ялгаа байхгүй. Харин оройн цагаар хичээлээ тардаг үр хүүхэддээ та санаа зовних хэрэггүй болно. Тэд чинь гэрэлтэй гэгээтэй байхад гэрийн бараа харна гэсэн үг. Орой нар хожуу жаргах тусам төрийн түшээдийн голоо цохиод байгаа эрчим хүчний алдагдал багасна. Яагаад XXI зууныг Хятадын гэж нэрлэх болов. Бид ч хүний олноор хөгжиж байна хэмээн атаархуу, бас үзэн ядсан бодлоороо хэлэх байх л даа. Гэтэл бас нэг нөлөөлж байгаа зүйл байна. Тэд хэзээ ч бидэн шиг ажлын таван өдөртэй, өдрийн найман цагийн ажилтай байгаагүй. Өглөөний 06 цагт ажилдаа гарч оройн 18 цагт бүх албан байгууллага тардаг. Нанхиадууд өдрийн 12 цагийн ажилтай. Энэ хооронд ажил гэдгийг умалзуулна даа. Бид наймхан цагийн ажилтай, долоо хоногийн хоёрт нь амарна. Энэ байдлаараа бид хөгжинө гэвэл худлаа. Хүн төрөлхтөний шалгуур үзүүлэлт болсон боловсролыг эзэмшиж байгаа бидний хойч үеийн тархинд хичээл боловсрол нь нэмэр болохгүй. Залхуу хэрнээ амралтын өдөр олонтой ард түмэн хөгжлийн тухай яриад, хөгжинө гэж хийрхээд ч нэмэргүй. Хаданд хашхираад ямар байдаг билээ түүнтэй л адил. Тэгэхээр төр засгийн энэ шийдвэр буруу гэдгийг хамтдаа баталлаа. Харин урагш хойш нь хөдөлгөөд аливаа хүний бие махбод, сэтгэл зүйд хор хөнөөлтэй байх нь юу л бол. Цаг барьдаггүйгээсээ болж ажлаасаа хоцорчихоод цагны урагш хойш болсоноос боллоо хэмээн буруугаа бусад руу цаг руу чихдэгээс өөр ямар нэгэн асуудал гардаггүй. Эмээ өвөө нарын даралт ихэсч багаслаа гэдэг ч байгалийн таагүй байдлаас болдог гэдгийг тэд өөрсдөө сайн мэднэ. Тэгэхээр цагийг энэ хэвээр нь байлгана гэдэг ямар нэгэн ашиг авч ирэхээсээ илүүтэй алдагдалд оруулж улс орны хөгжлийг хэдэн жилээр ухрааж мэдэх нь. Тиймээс хөдөлгөөнтэй байлгах эсвэл зуны тооллоор нь үлдээвэл дээр сэн. Залхуу монголчуудад мөрөөдөж байгаа хөгжилдөө хүрэхэд нь ихэд тус нэмэр болох юмсан даа уг нь.
Өнөөгийн төрх