Япон улс шоколадаар бялхаж байна
Тэд зөвхөн шоколад, чихэр бэлэглээд зогсохгүй какаоны зөөлөн үнэр шингэсэн өөрийгөө бэлэглэх эрмэлзэлтэй болжээ. Үүнийг далимдуулан ийм үйлчилгээ ч бий болсон байна. Тухайлбал Токио Принс зочид буудалд 75 минутын шоколадан иллэг хийж байгаа аж. Шоколадан иллэг хийлгэсний дараа арьс зөөлөн, торгомсог болж, эрчүүдийн сэтгэлийг татах тансаг үнэртэй болдог байна. Мэргэжилтнүүдийн баталж байгаагаар энэ үйлчилгээ нь турахад дөхөм үзүүлж, биеэс хортой бодис зайлуулах шидтэй гэнэ. Цэвэр какаоны найрлагатай тосоор арьсаа нэг удаа үрэхэд маш үнэтэй, ойролцоогоор 50 мянган иен (400 гаруй ам доллар) байдаг аж. Гэвч үйлчлүүлэгчдийн хөл огт тасрахгүй байгаа нь гайхалтай. Мөн Японд Эрчүүдийн шоколадны өдөр-т зориулан тусгай үнэт эдлэл ч гаргажээ. Ээмэг, бөгж, гинж гээд бүхий л гоёл чимэглэлүүдийг тусгай хуванцраар хийсэн бөгөөд гаднаас нь харахад жинхэнэ шоколаднаас огт ялгагдахгүй гэнэ.
Ийм эдлэлийн үнэ 500 ам долларыг хэдийн давжээ. Ингээд арлын орны чихрийн дэлгүүрүүд ойрын хэдэн өдрүүдэд ачаалалтай ажиллаж байна. Христийн шашинтнуудын энэ баяраар Японы эмэгтэйчүүд уламжлал ёсоор хайртай эр, танил эрчүүд, мөн даргадаа хүндэтгэл болгож шоколад бэлэглэдэг бол эрчүүд шоколадны хариуг гуравдугаар сарын гурванд барьдаг өж.
(Өглөөний сонин 31/96)