67 тэрбум төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон гэж үү!

Өсгөж, арвижуулаад авна даа гэж хонжоо хайгаад хамаг мөнгөө хадгаламж зээлийн хоршоонд аваачаад өгчихсөн 8747 хүн эдүгээ модоо барьжээ. Харин иргэдээс мөнгийг нь хадгалж, өсгөж өгнө гэж авчихаад үрэн таран хийсэн хүмүүс түрүүчээсээ аавын хаалга татаж байна. Тэдэнд бүгдэд нь Эрүүгийн хуулийн 148.3-д зааснаар ял сонсгосон. Залилан хийсэн хүнийг энэ зүйл ангиар ялладаг. Нэгэнт л шүүх тэднийг 148.3-аар ялласан болохоор зүгээр нэг бизнес хийх гээд алдаж эндсэн бус ерөөсөө л залилангийн хэрэгтнүүд. Иргэдэд итгэл төрүүлээд тэдний мөнгийг залилж, мэхэлж авсан өөдгүй хүмүүс. Тиймээс ч тэд эдүгээ хийсэн хэргийнхээ горыг амсч, ял шийтгэлээ эдэлж эхэллээ. Иргэдийн мөнгийг залилж авсан луйварчдыг олж тогтоон, тэдэнд ял шийтгэл оноох нь өнгөрсөн хаврын хувьд гол асуудал байсан. Харин одоо хамгийн чухал асуудал нь иргэдийн хохирлыг хаанаас, яаж барагдуулах вэ гэдэг л болоод байна. Луйварчдын иргэдээс авч үрэн таран хийсэн 67 тэрбум төгрөгийг хаанаас гаргаж эздэд нь олгох вэ. Авсан хүмүүс нь буцааж өгөх үү, эсвэл өмнөөс нь төр төлөх үү. Шүүхийн шийдвэрийг хараад байхад энэ талаар тодорхой юм алга. Хоршооны эздэд л хорих ял оноогоод байхаас бус хохирлыг ингэж тэгж барагдуул гэсэн шийдвэр гаргахгүй байгаа нь хохирогчдыг бухимдуулаад байх шиг…

Иргэдийн хохирлыг яаж барагдуулах вэ. Энэ асуудлыг эхлээд шүүхээс тодрууллаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч А.Алтанцэцэг Шүүх иргэдэд учирсан хохирлыг бүрэн барагдуул гэсэн шийдвэр гаргадаг. Хохирлыг харин хаанаас яаж барагдуулах вэ гэдэг нь асуултын тэмдэг болж байна. Яагаад вэ гэвэл, шүүхэд хэрэг нь ирсэн хоршоодод битүүмжилсэн хөрөнгө гээд байх юм алга. Ер нь эд хөрөнгийн хохирол дутуу шалгагдаж ирээд байна уу даа гэв. Байдал ийм байгаа болохоор л иргэдийн хохирлыг хаанаас, яаж барагдуулах вэ гэдэг нь асуултын тэмдэг болж байгаа юм байна. Яахав, 20 хүнийг 50 сая төгрөгөөр хохироосон хоршооноос 500 мянган төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн бол 500 мянган төгрөгийг хохирогчдод хувь тэнцүүлж олго гэсэн арай нэг ойлгомжтой шийдвэрийг шүүх гаргаж байгаа. Гэтэл 500 мянган төгрөгийн битүүмжилсэн хөрөнгийг хэзээ дуудлага худалдаанд оруулж, иргэдэд мөнгийг нь хэзээ олгох юм бэ гэдэг асуудал босч ирээд байна.

Ном журмаараа бол шүүхийн шийдвэр биелүүлэх шатанд энэ асуудал шийдэгдэх ёстой. Энэ асуудлаар нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилтнуудад хандахад, Манайд хадгаламж зээлийн хоршооны хэргээс гаргасан шүүхийн нэг ч шийдвэр ирээгүй. Анхан шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг нь давж заалдах шатны шүүх рүү очоод байгаа юм шиг байна лээ гэсэн тайлбарыг өглөө. Үнэхээр л шүүгчийн хэлснээр хоршооны хохирогчдын мөнгийг хаанаас, хэзээ, яаж барагдуулах нь одоогоор лав асуултын тэмдэг юм байна. Асуудлыг бага ч болов нээлттэй болгохын тулд Хадгаламж зээлийн хоршоог шалгах хэлтсийн дарга байсан, цагдаагийн хурандаа Ц.Эрдэнэбат юу гэж хэлснийг энд тэмдэглэе. Тэрээр Шүүхийн шийдвэр гарсан л бол биелэгдчих юм шиг хүмүүс буруу ойлгоод байдаг. Цаг хугацааны хувьд болоогүй байна гэсэн юм.

Ингэхэд 8747 хүн 67 тэрбум гаруй төгрөгөө хоршоонд өгөөд алдчихжээ гэдгийг хууль хяналтын байгууллага нэгэнт зарлачихлаа. Харин энэ мөнгө хаашаа орсон нь мэдэгддэггүй Бөөн цагаан нуур хадгаламж зээлийн хоршооны хэргийг шүүх мөрдөн байцаалтад буцаасан. Яагаад вэ гэвэл, тус хоршооны 380 сая төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй байгаа юм. Тус хоршоо иргэдээс 400 сая төгрөг төвлөрүүлжээ. Үүнийхээ 20 сая төгрөгийг нь зээлд гаргасан байна. Харин үлдсэн 380 сая төгрөг хаачсан нь мэдэгддэггүй. Тиймээс шүүх 380 сая төгрөг яг хаачсаныг нарийн сайн шалгаач ээ гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. 380 сая төгрөг хаачсан бэ, Хадгаламж зээлийн хоршоог шалгах хэлтсийнхэн!
380 сая төгрөг хаачсаныг шалгаад тогтоочих юм бол 67 тэрбум төгрөг хаашаа алга болсон бэ гэдэг нь арай нэг ойлгомжтой болох болов уу.

Ардыни эрх сонин 31 /563/
Ц. Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button