Болгоомжтой байгаарай, жолооч нар аа!
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны иргэн Г Дэнжийн 1000 орно гээд телевизийн автобусны эцсийн буудал орчимоос таксинд суужээ. Энэ хооронд 700 төгрөг гарсан байна. Тэрээсээ мөнгө авч өгье гэж хэлээд Г таксинаас бууснаас хойш арваад минут өнгөрхөд жолооч мөнгөө нэхэхээр араас нь оржээ. Тэрээр үилчлүүлэгчийнхээ гэрийн хаалгаар шагайж байгаад 700 төгрөгөө нэхсэн байна. Үүнд уурссан эр хутга ханцуйлж гарч ирээд жолоочийн цээжинд дүрчихжээ.
Дээр өгүүлсэн эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байгаа юм. Тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Алтангэрэл энэ хэргээс үүдэн жолооч нарт сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Тэрээр Баяр ёслол дөхөж, архи ууж хөлчүүрхсэн хүмүүс таксигаар үйлчлүүлэх нь ихэсч байгаа энэ үед энэ мэт хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс так¬сины жолооч нар болгоомжтой байх хэрэгтэй байна гэлээ.
700 төгрөг нэхлээ гэж уурссан эр таксины жолоочийг 8.5 см урттай балиусаар дүрсэн байна. Түүнийг баривчлахаар цагдаагийнхныг очиход тэрээр хутгаа нүүрснийхээ амбаарт нуучихсан байжээ. Бас болоогүй тэрээр дахиад нэг хутга түрийлчихсэн байжээ. Хүн гэж хэлэхэд хэцүүхэн ийм хүмүүс магадгүй жолооч таньтай ч таарч болох юм. Тиймээс болгоомжтой байгаарай, жолооч нар аа!
Ардын эрх сонин 31 /563/