Гараар урласан бэлэг сэтгэлийн илэрхийлэл болдог
Энэ өдөр хүн бүхэн хайртай хүндээ зоригтойгоор сэтгэлээ илчилдэг билээ. Энэ өдөр дурласан залуудаа, бүсгүйдээ өгөх бэлгэнд бяцхан зүрх, чихэр, ил захидал гээд юу ч байж болно. Ингэхдээ юуны өмнө Валентины өдрийн бэлгэ тэмдгүүдийг мэдэх хэрэгтэй.
Гэгээн валентины өдрийн бэлгэ тэмдэгүүд
Зүрх.
Хүмүүс эрт дээр үеэс хайр, аз, уур, аюул гээд хүний бух мэдрэмж зүрхэнд байдаг хэмээн итгэсээр ирсэн. Тиймээс өнөөдөр зүрх хайр Гэгээн Валентины бэлгэ тэмдэг болж чаджээ.
Улаан сарнай.
Сарнай бол хайрын бурхан Венерагийн дуртай цэцэг. Улаан өнгө бол хүчтэй мэдрэмжийн өнгө юм. Тиймээс улаан сарнай хайрын цэцэг болжээ.
Сүлжээсэн хөвөө. Хэдэн зуун жилийн өмнө эмэгтэйчүүд сүлжээсэн хөвөн алчуур биедээ авч явдаг байжээ. Хэрэв бүсгүй алчуураа гээчихвэл түүний хажууд байсан эр алчуурыг авч, түүнд эргүүлэн өгөх ёстой байсан аж. Зарим үед хатагтай нар таалагдсан эртэйгээ танилцахын тулд зориуд алчуураа гээдэг байсан юм, Тун удалгүй сүлжээсэн хөвөөн алчуур хайрын түүхийн уламжлал болон тогтжээ. Тиймээс Валентины баярын бэлгийг сүлжээсэн хөвөөн дүрстэй цаасаар боодог болжээ.
Бээлий.
Эрт дээр үеэс эрэгтэй хүн бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа түүний гарыг гуйдаг уламжлалтай. Гар бол хайр, гэрлэлтийн бэлгэ тэмдэг юм. Удалгүй бээлий ч бас гэрлэлтийн бэлгэ тэмдэг болжээ.
Хайрын шувуу, тагтаа, Тагтаа бол Вөнерагийн хайртай шувуу. Энэ шувуу амьдралынхаа туршид нөгөө хосоо солихгүй, хамтдаа ангаахайгаа тэжээдэг. Энэ шувуу бол үнэнч хайрын, мөн Гэгээн Валентины бэлгэ тэмдэг болж чаджээ.
Купидон.
Купидон бол хайрын бурхан Венерагийн хүү юм. Тэрээр өөрийн шидэт сумаараа хүнийг дурлуулах чадвартай билээ.
Бөгж.
Дэлхийн олон оронд хүмүүс гэрлэхдээ бөгж солилцдог. 200-300 жилийн өмнөөс Гэгээн Валентины өдрөөр гэрлэх ёс ихэд түгээмэл болжээ.
(Өглөөний сонин 031/96)