МУСТА дуучин А.Амаржаргал Ширмэнтуяа бид хоёр ардын дууг эвдэнэ
Ингээд дуучин СТА Д.Амаржаргалтай амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Ханьсах сэтгэлийн дуу нэртэй хамтарсан тоглолтоо хийлээ. Тоглолт хэр болов?
-Санаа нийлсэн зургаан сайхан найз тоглолтоо хий¬лээ. Цаашид зургуулаа нийлж, ардын дууны CD-гээ гаргах бодолтой байна. Миний хувьд МУГЖ А.Энхтайваны хөгжим Хань минь гэдэг дуундаа клип хийлгэхээр ажилдаа ороод байгаа, Мөн удахгуй манай дуучдын шинэ уран бүтээл болох Ардын дуун цацал нэртэй үндэстэн, ястнуудын мартагдсан дууг сэргээж, тоглолт хийнэ. Энэ тоглолт хоёр сарын 14,15-ны өдрүудэд болохоор төлөвлөгдсөн,
-Дуэт дуучид нэр хүндийн үзүүрээс атгав уу үгүй юү ганцаарчилж уран бү¬тээл хийдэг болсон. Зарим нь үүнийг шоу ч гэдэг?
-Шоу эсэхийг нь мэдэхгүй байна. Миний хувьд ганцаараа дуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ цагийн байдлаас л харна. Би сая тоглолтон дээрээ Усны шувууд гэдэг дууг ганцаараа дуулсан. Энэ дуундаа ч удахгүй клип хийлгэх санаатай байна.
-Энд тэндхийн албан газруудаас урилга хэр хүлээж авч байна. Нууц биш бол хөлс мөнгө нь хэд байдагбол?
-Ямар ч байсан ажлынхаа цаг завыг ашиглаж, урьсан хүмүүсийнхээ сэтгэлийг бодоод дуулахыг л боддог. Яахав боломжийн хэдэн төгрөг авдаг. Тоог нь хэлээд яах вэ. Урилга гэдэг чинь бидний хувьд бас реклам болж өгдөг сайн талтай. Хааяа нэг халтуур хийхгүй бол цалингаараа амьдрах үнэхээр хэцүү шүү дээ.
-Таныг дуучин Амаржаргал гэдгээр чинь хүмүүс танина. Харин хувийн амьдралыг чинь тэр бүр мэддэггүй?
-Манай эхнэр багш хүн байдаг. Үргэлж цаг завгүй ажилладаг намайг хаяад явчихгүй, ойлгож тусладагт нь баярладаг юм. Бид хоёр нэг хүүтэй. Эхнэр маань надад их зөвөлгөө өгдөг. Өөрөөр хэлбэл намайг шүүмжлэгч гэж ойлгож болно/ инээв,сурв/
-Анх урлагийн замд яаж орсон бэ?
-Би чинь өрөөсөө малын эмч хун шүү дээ, Ховд айм-гийн ХААДС-ийг малын эмч мэргэжилээр төгесөн. Ур¬лагийн замд орсон түүх маань басхүу сонин юм, Би чинь Ховд аймгийн Үенч суманд төрж өссөн.Дараань Говь-Алтай аймагт цэргийн алба хаах үедээ урлагийн хун болох гараа эхлэсэн, Цэрэгт байхдаа урлагийн үзлэгт байнга ордог байлаа. Гэхдээ би багадаа нэлээн дуулдаг хүүхэд байсан, Энд тэндхийн урлагийн узлэг алгасалгүй дуулдаг бондгор хүү байсан.
Ховд аймгийн Yенч сумын хүн гэлээ. Нутаг усныхаа тухай сайхан дуунуудыг ард түмэндээ хүргэх бодол байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ, Нутгийнхаа сэдэвтэй Холын цэнхэр ижий минь дуундаа клип хийлгэсэн. Саяхан манай нутгийн 80 жилийн ой болж өнгөрсөн. Тэр иаадам дээр тулгуурлаж, Ховд аймгийн үндэстэн ястнуудын онцлог аж амьдралыг харуулсан сайхан клип бүтээсэн шүү.
-Урлагийнхан хүмүүсийн хараанд байнга өртдөг. Элдэв хов живнээс ангид байх хэцүү биз?
-Манай урлагийнхан олны нудэн дээр ил байдаг болохоор сайн, муу янз бүрээр хэлуулдэг. Өнгөн дээрээ элдэв ааш, аягтай мэт харагддаг ч үнэндээ тийм биш шүү дээ. Ер нь тухайн хүн хэрхэн биөэ авч явахаас бүх зүйл шалтгаална. Миний хувьд гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг хадгалж үлдэх нь чухал.
-Дуучин Ширмэнтуяатай олон жил хамтран дууллаа. Цаашдаа та хоёр ямар уран бүтээл хийх бодолтой байна?
-Дуучин Ширмэнтуяатай хамтран дуулаад таван жил боллоо. Бид хоёрын дуулсан Ойрхон л байж шүү дээ гэж сайхан дуу бий. Одоо ч гэсэн энэ дуу ард түмний дуулах дуртай дуунуудын нэг. Цаашид бид хоёр олон уран бүтээл дээр ажиллана, Бид хоёрын хувьд зохиолын дуугаар голчлохгуй, ардын дууг эвдэж дуулах бодолтой байгаа!
(Өглөөний сонин 031/96)
И.Ванчаа