Хүчирхийлэл миний, бас хүүхдүүдийн маань гуниг, Монголын гуниг

өнгөрсөн 10 дугаар сард бичиж Зууны мэдээ сонинд нийтлүүлсний дараа олон уншигч Оллоо сайтаар дамжуулан сэтгэгдлээ үлдээсний дотор нэгэн эмэгтэй ингэж бичсэн байлаа. Уншигчдын олон сэтгэгдэл, саяхан болж өнгөрсөн гэр бүлийн хүчирхийллийн аймшигт хэргийн шүүх хурал дахин энэ сэдвийг хөндөхөд хүргэлээ. Засгийн газар огцрох эсэх таавар маргаан , Эв нэгдлийн засгийн газрын экс сайд Б.Жаргалсайхан, Гүндалай нарын хэрүүл, шадар сайд асан Ч.Улаан улстөрийн тайзанд дахин гарч ирсэн гээд бидний амьдрал эмгэнэлт хийгээд инээдэмт жүжгийн тайз болон хувираад буй энэхэн өдрүүдэд шүүх нэгэн хэрцгий нөхрийн хэргийг хэлэлцээд дахин мөрдөн байцаалтанд буцаасан билээ. Тэр нь салсан гэргийгээ хамт байсан хүнтэй нь ууланд аваачин найзуудтайгаа бүлэглэн харгисаар зодож, Тэрэлж, Төв аймгийн нутгаар авч давхисаар амийг нь бүрэлгээд машинтайгаа шатаасан Агармоош компанийн захирал Баярсайханы хэрэг юм.
Намайг Сюзи, овгийг маань Сэлми гэдэг байлаа. 1973 оны 12-р сарын 6-нд намайг алахад би 14 настай байсан юм хэмээн өнгөрсөн онд барууныг шуугиулсан Элис Сибольд хэмээх эмэгтэй зохиолчийн романы гол баатар өгүүлдэг. Гаж донт алуурчны гарт амиа алдсан 14-хөн настай охины сүнс тэнгэрээс газрын бидэнд хандан аймшигт түүхээ хүүрнэж буй хэлбэрээр бичсэн энэ номын бодит өгүүлэмж, сэтгэл зүрх өвтгөсөн ноцтой сэвдийг хөндсөн зэрэг нь ийнхүү бэстселлер болж 15 сая хувь хэвлэгдэхэд хүргэсэн байна. Үхсэн хүн үг хэлдэггүй гэдэг ч Агармоош-ийн захирлын гарт үрэгдсэн хөөрхий бүсгүй болон гэр бүлийн хүчирхийллийн олон арван хохирогчид үгээ хэлдэг сэн бол төмөр зүрх ч шимшрэхээр хичнээн романы сэдэв болох байсан бол?
Төр иргэнээ гэр бүлдээ айдас, дарамтгүй, амгалан тайван амьдрах жам ёсны эрхийг нь баталгаажуулж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль баталсан ч хэрэгжилтийг нь хангах чиглэлээр анхаарал тавихгүй байсаар байна. Хууль амьдралд хэрэгжиж чадахгүй байгааг илтгэсэн олон жишээнүүдийн нэг нь энэ.
Гэр бүлийн хүчирхийлэл АНУ-д түгээмэл, бодитой оршин байна гэдгийг АНУ-ын Конгресс ил тодоор хүлээн зөвшөөрчээ. Харин Монголын төр уймарч, эргэлзэж, Олон улсын конвенцоор хүлээсэн үүрэгтээ ороогдон байж, хэрэгжих чадамжгүй ганц хууль баталсан. Гэр бүлийн хүчирхийлэл Монголд түгээмэл, бодитой оршин байна гээд АНУ-ын Конгресс шиг хүлээн зөвшөөрөх мэдрэмж, зориг манай төрд алга. Төр үгээ хэзээ хэлэх ёстой юм бэ? Шинэ жил, цагаан сар, багш нар, эмэгтэйчүүдийн баяраар л алга ташуулах өрөвдмөөр зорилгоор нэгэн хэвийн тал зассан мэндчилгээ хэлж байх гэж төр оршин байдаг юм гэж үү? Үгүй ээ. Төр иргэнийхээ аюулгүй байдлыг хангах гэж л оршдог. Бидний амьдарч буй энэ нийгмийн үндсэн баялаг нь хүн шүү дээ.
Төрийн хүлээн зөвшөөрч чадахгүй, иргэдийнхээ амь насыг хамгаалж хүчрэхгүй, аль эсвэл хамгаалахыг төдийлөн хүсэхгүй байгаа гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийт ямар санаа бодолтой байна вэ?
Зочин. Хүчирхийллээс үүдэж хүчирхийлэл бий болдог. Эмэгтэй хүмүүс санхүүгийн болон эд материалын хамааралтайгаасаа болж энэ байдлаасаа гарч чаддаггүйгээс гадна байнгын дарамтнаас болж сэтгэл санааны өөрчлөлтөнд ордог. Хэн ч юу ч хэлж байсан нэг хэсэг тусдаа байсан ч буцаж очоод хүчирхийлүүлэх рефлекс тогтоно. Ийм байдал нь давтагдсаар өөрт нь болон ойр дотны хүмүүст нь ихээхэн дарамт болдог.
Зочин.Ийм эмэгтэйчүүд хүүхнүүд ямар олон байгааг төсөөлж ч чадахгүй байна. Манай эмэгтэйчүүдийн гол алдаа нь суух гэж байгаа хүнээ голно гэж байдаггүйд байгаа юм.Хүнтэй сууна гэдэг чинь амьдралынхаа заяа төөргийг хуваалцана гэж ердөө ч боддоггүй тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр бүхнийг шийддэг. Миний түрүүчийн нөхөр баян, байртай савтай бас үнэнч гээд нэлээд хэлээд байвал муу талгүй л хүн байсан. Би түүнд хайртай байсан ч ганц жил амьдраад л нэг л биш санагдаад салахаар шийдсэн юм. Одоо бурхан гэж байдаг бол түүнээс ч илүү сайн гэмээр хүнтэй учирсан жаргалтай эмэгтэй. Миний хань шиг хүн энэ хорвоо дээр олон байж олон олон эмэгтэйчүүдийг жаргааж байгаасай гэж хүсч байна. Хүүхнүүд ээ, эрчүүдийг голж сур!
Зочин. Би одоо 40 гаруй насны эмэгтэй. Нөхөрт гараад 20 гаруй жил болж байна. Миний өнгөрсөн амьдрал бүхэлдээ хүчирхийлэл дунд өнгөрч одоо ч гэсэн сэтгэл санааны асар их дарамтанд амьдарч байна. Би 3 хүүхэдтэй. Салаад явъя гэсэн ч шилжилтийн хүнд жилүүдэд нөхрийнхөө дэргэд амьдрахаас өөр ямар ч сонголт байсангүй. Би улсад 20 гаруй жил ажилласан ч одоог хүртэл өөрийн гэсэн байр аваад хүчирхийлж дарамталдаг нөхрөөсөө тусдаа бие даан амьдрах боломж байхгүй хэвээрээ байна. Энэ байдал намайг насан эцэслэтэл үргэлжилнэ гэдгийг ч би мэдэж байна.
Монголд над шиг амьдралтай эмэгтэйчүүд хүүхэдтэйгээ амь нас нь хутганы ирэн дээр байдгийн олон жишээг би мэднэ.Үүнийг хэн ч ил гаргаж тавьдаггүйг ч бас мэднэ. Би дээд боловсролтой , гадаадын байгууллагад олон жил ажиллаж байгаа хүн шүү дээ. Би 2 гадаад хэлтэй, гадаадад олон удаа ажлаар явдаг. Өнөөг хүртэл өөрийгөө золиослоод хүүхдүүдийнхөө төлөө л амьдарч явна даа. Энэ амьдрал миний бас миний хүүхдүүдийн ч гуниг төдийгүй Монгол орны гуниг гутамшиг болоод байгаа зүйл гэж боддог. Гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж буй шалтгаан зөндөө. Эрэгтэйчүүд нийлж архидаж байна. Гэтэл төрөөс гар бүлийн хүчирхийллийн эсрэг бодитой юу ч хийхгүй байна. Гэр бүлийн ёс зүйн талаар ямар ч мэдээлэл, тусламж үзүүлдэггүй. Төр засаг нь өөрөө бүдүүлэг болохоор ард иргэд нь харанхуй хэвээр, хүний эрхийн асуудлыг төр аль болохоор дарж, дарамталж ханддаг. Сургуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар ч мэдлэг олгохгүй байна.
Зочин.Эмэгтэйчүүд бид хүүхдийнхээ төлөө зовлонг тэвчсээр ирсэн гэж их ярьдаг
. Намайг 5-р ангид, эгчийг 6-р ангид байхад аав, ээж салсан. Аав ээжийг хардсанаас болж дандаа хэрэлддэг байсан. Тэд эгч бид хоёрыг бүр жаахан байхаас эхлээд л өөр өрөөнд оруулж хаалгыг нь хаагаад хэрэлдэж гардаг, эгч бид хоёр тоглож суухдаа ч айхтар түгшүүртэй байдаг байсныг санаж байна. Ээж аав хоёр салсны дараа зах зээлийн жилүүд эхэлсэн ч ээж маань биднийг юугаар ч дутаалгүй өсгөсөн. Дараа нь ээж хүнтэй сууж, тэрнийг нь эгч бид хоёр ах гэж дуудах болсон. Ээж маань одоо аз жаргалтай гэр бүлтэй босс эмэгтэй. Тиймээс эмэгтэйчүүд та бүхэн хүүхдээ бодоод тэвчиж байна гэдэг чинь үр хүүхэд бидэнд маш хүнд сонсогддог. Та нар аз жаргалгүй бол бид яаж happy байх юм! Тиймээс хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд эргэлзээгээ авч хаяад өөртөө ашигтай шийдвэр яаж гаргахаа бодож тунгаа. Үр дүнд хүртлээ хүчирхийлэгчид бүү мэдэгд. Жулиа Робертсын тоглосон дээр үеийн нэг киног үзсэн биз дээ? Би ээжийнхээ сонголтонд анхнаасаа сэтгэл хангалуун байсан, одоо ч хэвээрээ.
Зочин.Нийгэмд байгаа ноцтой үзэгдэл бол гэр бүлийн хүчирхийлэл мөн. Тиймээс тэр хуулийг хэрэгжүүлэх талаар цагдаагийн байгууллагад ажил өрнүүлэх хэрэгтэй. Гэр бүл нийгмийн үндэс. Гэр бүлийн дарамтгүй орчинд хүүхэд өсөх хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалах хэрэгтэй.
Зочин. Хүчирхийллийг зөвхөн зодохоор ойлгоод байна. Бас сэтгэл санаагаар хүчирхийлж дарамталдаг эрчүүд их бий. Хий хоосон хардах, ажил хийлгэхгүй гэрт хоригдол мэт байлгах, худал хардсанаа үнэн болгох гэж тулган хүлээлгэх, эхнэр нь хоол хийж гэр цэвэрлэх л ёстой мэт хандлага. Энэ бүхэн ил харагддаггүй хүчирхийлэл мөн. Эмэгтэйчүүд нөхрийнхөө ийм зан авир, үйлдлийг зогсооход хөндлөнгөөс туслахгүй бол ганцаараа дийлдэггүй юм.
Зочин. Аймаар юм. Зодуулж байгаа хүнд хохирогчийн сэтгэл зүй гэж айхтар юм үүсдэг. Тэгээд хичнээн ч зодуулсан тэр хүнээс салдаггүй тархины гажигтай болдог.
Зочин. Та хэд хэд зодуулаад нөхрөөсөө салах боломжтой байсан ч эргэж татагдаад хамт байгаа бол яах аргагүй хохирогчийн сэтгэл зүй үүссэн байна.Тиймээс аль болох хурдан сэтгэл зүйчид хандаарай.
Зочин. Тэгэхгүй бол зодуулж үхэж ч магадгүй болоод байна. Сая нэг цагдаа эхнэрийнхээ хөхийг отверкоор сийчиж алсан байна. Хөөрхий тэр бүсгүй үхэхийн өмнө яаж өвдөж тарчилж байсан бол оо? Нялх хүүхэд нь яана даа. Эрчүүд ээ, хөөрхий хүч хүч чадалгүй эмэгтэй хүн рүү бүү гар далайгаач. Зодолдмоор байгаа бол ажлынхаа залуутай зодолдож стрессээ тайлахгүй юу даа.
Зочин. Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн тухай одоо л сонсож байна. Ийм хууль баталсан нэртэй, олон нийтэд сурталчлан таниулахгүй байхаар чинь ямар хэрэг байгаа юм бэ.Үнэхээр хүчирхийлэд өртөөд цагдаад хэлэхээр хүлээж авдаггүй л байхгүй юу.
Зочин.Манай эгч нөхөртөө зодуулаад бас хориод жил болж байна. Байнгын зодуур, дарамтнаас болоод бие нь авах юмгүй болсноос гадна сэтгэл санааны өөрчлөлттэй. Бид орон сууцаар хангах боломжтой боловч нөхөр рүүгээ эргэж очоод салдаггүй. Эцэг нь тийм болохоор хүүхдүүд нь ч ээжийгээ дарамталдаг. Ер нь эмэгтэй хүн боловсрол, нийгмийн байр сууринаас хамаарахгүйгээр хүчирхийлэлд өртдөг юм байна. Эгч гэхэд Орост хуулийн сургууль төгсөөд мэргэжлээрээ ажилладаг сэхээтэн хүн байж нөхрийнхөө дарамтад амьдардаг гэхлээр хэлэх үг олддоггүй. Монголд хүний эрх, амь нас ямар ч үнэ цэнэгүй байна. Өдөр бүр хэн нэг эмэгтэй нөхөртөө зодуулж цусаа урсгаж, нулимсаа барж байна шүү дээ.
Зочин. Дан ганц эмэгтэйчүүд биш ээ. Багадаа аавыгаа согтуу ирэх болгонд ямар ч шалтаггүйгээр зодуулдаг байлаа. Энэ гэр бүлийн хүчирхийллийг чөтгөр аваг. Одоо бодохоос дотор хачин болоод байдаг юм.
Зочин.Аа, хэлээд яахав. Аавыг согтуу ирэх тоолонд зүрх түгшээд орох газар олдохгүй мөн хэцүү байдаг байж билээ. Тэрнээс болсон юм уу, би одоо авгай хүхдээ дэндүү эрхлүүлдэг хүний тоонд орно. Манай ажлын_ хүүхнүүд авгайд атаархаад үг хаяад байдаг. Ганц олдсон амьдралаа нэг их хэрүүл шуугиан, хэл ам, хүчирхийлэл дунд өнгөрөөх утгагүй шүү дээ. Манай нэг ах хүү гэр бүлийнхнээ зодож сүйд болдоггүй ч их аашилж загнадаг, хүүхдээ хүртэл зөв алхсангүй гээд толгой руу нь тогших энүүхэнд. Ийм сэтгэхүйтэй хүмүүс монголд дэндүү олон байх юм. Дан ганц эрчүүд биш хэцүү ааштай эмэгтэйчүүд бас нөхрөө сэтгэл санаагаар хүчирхийлдэг явдал ч байна. Гэртээ байх сонирхолгүй, бас л хэрүүл угтана гээд эхнэрээ унтсан хойно очино гээд ажил дээрээ орой болтол суудаг эрчүүд байж л байдаг. Миний 2 найз тийм амьдралтай.
Зочин. Монголд үнэхээр гэр бүлийн хүчирхийлэл айл өрх болгонд их бага хэмжээгээр байгаа нь үнэн. Миний нөхөр намайг зоддоггүй ээ. Харин янз бүрээр харддаг. Би уул нь ганц удаа ч хардуулахаар юм хийж байгаагүй . Өөрөө бол цаг наргүй ажил хийж байгаад ирээд л хардах маягийн үг чулуудна. Бид 2 суугаад 10 гаруй жил болж байхад хардах нь улам ихсээд байгаа. Өчүүхэн ч буруу зүйл хийгээгүй байж хардуулах ямар хэцүү байдаг гээч!
Зочин. Миний хувьд бол шал өөр. Бид 2 аль аль нь өндөр боловсролтой гэж хэлэгддэг. Дээд сургууль төгсөөд гадаадад олон жил ажиллаж байгаад ирсэн айл. Амьжиргааны түвшин болон бүх талаараа хүнээс дутах зүйл байхгүй хэрнээ хэрүүл зодоон тасрахгүй юм. Зодоон чгэж дээ.Би эхлээд хэрүүл өддөг. Угаасаа хэрүүлч зантай хүн. Эхнэр бол хэрүүлч биш мөртөө тэвчээр муутай зантай. Тэгээд дургүйгээ хүрэхээр эхнэр түрүүлж гар нь сарваганадаг. Би чинь бас эр хүн, авгайдаа зүгээр зодуулаад баймааргүй байна. Тэгхдээ би бараг түрүүлж эхнрэтээ гар хүрдэггүй. Энэ байдлыг яаж зогсоох вэ? Над шиг зовлонто йхүн зөндөө байгаа гэж бодож байна. Нэг л өдөр уурандаа хамаагүй хүчтэй цохиод эхнэрээ гэмтээчих вий гэж айх юм. Би хүчирхийлэгч мөн үү? Эсвэл эхнэр маань хүчирхийлэгч үү?
Зочин. Танай манайх 2 яг адил юм. Би эмэгтэй л дээ. Манай нөхөр их үглээ, яншаа. Би өөрөө бол эршүүд хэр баргийн үг тоохгүй ч яг манай ах дүү, гэрийнхэн рүү дайрч давшилсан юм ярихаар нь уур хүрээд хэрэлдэж өгнө дөө. За тэгээд цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэх гээч болдог.
Зочин. Энэ сэдэв бол яалт ч үгүй нийгмийн зүгээс яаралтай арга хэмжээ авах болсон асуудал. Миний дүү авгай, хүүхэдтэй. Сүүлийн үед замбараагаа алдаад түүний гарт хэн нь яаж үрэгдэж дуусах бол гэж айх боллоо. Дүүгийн архи ууж, агсан согтуу тавьдаг хүчирхийлэлд аав, ээж, авгай, хүүхэд, ах эгч дүүс бүгд 9 хүн өртөж, 9 хүний амьдрал сүйдэж байна. Энэ айлын 5 том хүн, 4 хүүхэд аймаар амьдралаар хоног өнгөрөөж байна. Үнэхээр миний зүрх сэтгэл өвддөг. Улсаас албадан эмчилгээ, албадан ажил энэ тэр хийлгээч.Монголд дарамтгүй айл, гэр бүл гэж байхгүй байх аа.
Гэр бүлийн хүчирхийллийн талаар сэтгэл зовнин санаа бодлоо хуваалцсан хүмүүсийн сэтгэгдлүүдээс түүвэрлэн ямар ч нэмэлт тайлбаргүйгээр нийтэлсэн нь энэ. Нийтлэлийн мөрөөр сэтгэгдлээ үлдээсэн нэгэн уншигчийн бичсэнээр одоо ч хэн нэгэн эмэгтэй хүчирхийлэгчийн дарамтанд зодуулж, цусаа асгаруулсаар байгаа. Тэгэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай |ГБХТТХ|хуулийн гол гол заалтуудын талаар ганц ч гэсэн хүнийг мэдээлэлтэй болгож, бие сэтгэлийн хүнд дарамтанд амьдарч буй нэгнийхээ зовлонг хуваалцан хүнлэг ёсны гараа сунгах хэрэгтэй байна.
13-ын 2, 4-т зааснаар Гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэд мэдээлэх эрхтэй бөгөөд цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллага|Засаг дарга| заавал хүлээн авах үүрэгтэй., 13-н 2-т зааснаар Иргэд мэдээллээ өөрт боломжтой ямар ч аргаар өгч болно. 13-ын 1-д зааснаар Иргэн мэдээлэл өгснийхөө төлөө ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй бөгөөд мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс нууцлал хадгалагддаг. Хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийг заавал хүчирхийлэл үйлдсэн хойно нь биш, үйлдэж болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх үүднээс өгч болохоос гадна харьяалал харгалзахгүйгээр цагдаагийн байгууллагад гомдол гаргах боломжтойг иргэд мэдэж байх нь зүйтэй юм. Энэ дашрамд АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ба орчин төсөл хэрэгжиж олон нийтэд мэдээлэл түгээх, хуулийн хэрэгжүүлэх арга зүйг боловсронгуй болгох талаар ажиллаж, Дэлхийн гуравдугаар дайн Монголд нийтлэлийн дараа Улсын дээд шүүх тайлбар гаргасныг дуулгах нь зүйтэй болов уу. Эвт шаазгай буга барина гэгчээр та бид хүчээ нэгтгэж чадвал монголын гуниг болоод буй гэр бүлийн хүчирхийлэлтэй хийх тэмцэл үр дүнд хүрэх болно. Дайнгүй цагт хэн ч цаг бусаар хорвоог орхих, цусаа урсгах учиргүй.

Жэндер судлаач, докторант Б.Тогтохбаяр

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button