Гишүүдийн 250 сая дашийн шог болж байна

Тэд хөдөөд ард түмний амьдрал хэдэн жилийн өмнөхөөсөө огт сайжирсангүй гэж үзсэн бөгөөд ард түмний санал, гомдлыг эмхэтгэн тус аймгаас томилогдсон УИХ-ын гишүүн Раднаа, Ц.Цэнгэл нарт хүргүүлээд амжжээ.

Харин иргэд газар дээр нь улс төрийн нам ирж санал, хүсэлтийг нь сонсож байгаад ихэд баяртай байсан гэнэ, Тэднийг Булган аймгийн Сэлэнгэ суманд очин иргэдтэй уулзах гэхэд бэлэн байр байсан ч нутгийн удирдлагууд нээж өгөөгуй тул гадаа сандал тавьж байгаад цасан дээр 100 гаруй иргэдээ суулгаж хүртэл уулзалтаа хийж явсан гэнэ.
Ажлын хэсэг Булган аймгийн УИХ-ын тойрогт ногдох санхүүжилт-ийн тайланг авч үзсэн бөгөөд тэд тойрогт зарцуулах гишүүдийн 250 сай төгрөг ард иргэдийн амьдрал ахуйд туе нэмэр болохоор зүйлд зарцуулагдахгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. Аймгийн тайлангаар Булган хотын гэрэлтүүлэг гээд 10 сая төгрөг төсөвлөсөн мөртлөө ахиад аймгийн төвийн гэрэлтүүлэг гэж арай өөрөөр нэрлээд 30 сая төгрөг төсөвлөөд гаргасан байж. Мөн сумдын багийн засаг дарга, хүний их эмч, сумын хэсгийн төлөөлөгчдийг унаажуулах, баг-36 цагдаагийн төлөөлөгч-9 гээд 97.2 сая төгрөг төсөвлөсөн бол дараа нь багийн засаг дарга, хүний эмч, сумын хэсгийн төлөөлөгч, хилийн заставыг унаажуулах /баг 39, сум 9, застав 4/ Булган, Баяннуур. Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Хутаг-Өндөр гээд л 102 сая төгрөг дахиад төсөвлөөд авчихсан байна гэнэ.

Нэг зорилгоо хоёр хувилан бичээд нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг ганц хоёр үг дундаас нь сугалан өөр нэр зохиогоод олон арван саяар нь мөнгө илүү төсөвлөн хээв нэг авч байгаа талаар ИЗН-ын аяныхан мэдэж иржээ. Иймээс лав л Булган аймгийн жирийн иргэдэд зарцуулагдахаар төсөвлөсөн хоёр гишүүний 500 сая төгрөг дашийн шог болж байгаа бололтой. Харин ИЗН-ынхан гишүүн тус бүрийн 250 сая төгрөг зөвхөн ирэх 2008 оны сургуулийн бэлтгэл ажлыг хангахад зориулагдаж байна гэж үзсэн юм.

(Өглөөний сонин 031/96)
м.мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button