20 см орчим хүн дүрстэй балинд цэнхэр цамц нөмрүүлж, зул идээ будаатай тавьсан байжээ
Гэвч Монгол орноо сурталчлах үүрэгтэй ажиллаж буй энэ хамт олонд өс санадаг хүн бас байдаг бололтой. Саяхны буюу энэ сарын 6-ны шөнө 11 цагт Засгийн газрын ордны баруун талд байрлах Монцамэ агентлагийн үүдэн дээр 20 см орчим өндөртэй, хүн дүрстэй балинд цэнхэр цамц нөмрүүлж, зул, идээ будаа барьсан байхыг олжээ. Буддын шашинд зааснаар энэ нь муу юмыг золигт гаргах, хараал хийхэд хэрэглэдэг зан үйл гэнэ. Энэхүү үйлдэлд тус агентлагийн хамт олон ихэд жигшин зэвүүцэж байгаа бөгөөд дахин ийм явдал гарвал албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандана гэж байлаа. Хүний мөс чанар хувхай цайсан энэ үед хараал, ерөөл хийлгэх нь ил цагаандаа гарсанд Монцамэ агентлагийнхан эгдүүцэж байгаагаа илэрхийллээ.
(Өглөөний сонин 031/96)