Ерөнхий сайд орон нутагт ажиллаж, бас шагнал гардуулж байна

Ерөнхий сайд тус аймгийн Мандалговь хүнс компанийн ажил байдалтай эхлээд танилцав.
Тус хүнсний компани 1995 онд байгуулагдсан бөгөөд төрөл бүрийн талх, нарийн боов, боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, олон нэрийн хиам зэрэг 60 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн хүнсний лаборатори, Цахир Мандалговь хүнс компани гэсэн борлуулалтын худалдааны сүлжээтэй аж. Аймгийнхаа сумдад нэрийн барааны 12 нэгж ажиллуулдаг юм байна.
-Тус үйлдвэрийн ерөнхий захирал Д.Мягмар ярихдаа, татварын хөнгөлөлтөөр таван сая төгрөгийн хуримтлал бий болно. Yүгээрээ бид сүүний чиглэлийн мал аж ахуйтай болох бодолтой байгаа гэлээ.
Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд Дундговь аймгийн Адаацаг сумын малчин Б.Баасанжавынд хүрэлцэн очиж, Улсын сайн малчин шагналыг нь гардууллаа. Базарсүрэнгийн Баасанжав хүний ганц өргөмөл хүү бөгөөд ээж Цэгмид нь 90 насны сүүдэр зооглосон азай буурал байна. Тэрээр хүүгээ улсын сайн малчин болж, Ерөнхий сайдын гараас өргөмжлөл хүртэж буйд баярлан нулимс унагаж суугаа харагдсан.
Эднийх 1200 гаруй толгой малтай. 30 шахам жил мал маллахдаа Баасанжав аймаг, сумын хошой аварга малчнаар удаа дараа шалгарч байжээ. Есөн сайхан хүүхэдтэй тэрээр тэднийхээ гурвыг нь малчин болгосон гэж ярьж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд гэрт нь саатан морилж, Сайн малчны хүндтэй шагналыг түүнээс гардаж авч байгаадаа баяртай байна гээд Б.Баасанжав сүргийн манлай цавьдар морио Ерөнхий сайдад бэлэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд Дундговь аймгийн Адаацаг сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж хэрэгжүүлэх, төрөлх сумаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх талаар Адаацаг сумын удирдлага, ард иргэд Та бүхэн их зүйл хийж, тодорхой амжилт гарган ажиллаж байгаа нь таатай хэрэг хэмээн Ерөнхий сайд хэллээ.
Энэ жил Дундговь аймагт 575.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 400.0 сая төгрөгийг барилга байгууламж шинээр барихад, 95.0 сая төгрөгийг их засварт, 80.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын чиглэлийн замын техник-эдийн засгийн үнэлгээ, зургийг Монгол улсыг хөгжүүлэх сан –ийн хөрөнгөөр гүйцэтгэхээр болсон. Мөн Улаанбаатар-Мандалговь-Оюу толгойн сэргээгдэх эрчим хүчний 220 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын судалгааг хийж, зураг төсөл боловсруулна. Баянжаргалан-Өндөршил сумын 15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц зэргийг барьж байгуулахад хөрөнгө оруулна хэмээн Ерөнхий сайд М.Энхболд ярилаа. Өнгөрсөн онд тус сум мал сүргээ 148.1 мянган толгойд хүргэж, 5 төрөл дээр өсгөж, малынхаа тоогоор аймагтаа 3-т жагсаж, нийт малчин өрхийн 81.0 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй болжээ. Адаацаг сум төсвийн орлогын бүрдүүлэлтийг хугацаанд нь тогтмол гүйцэтгэж, орлогын төлөвлөгөөг 112.7 хувиар биелүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 95.4 сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 59.0 хувьд хүрч, эхийн эндэгдэлгүй ажилласан байна.
Гэвч эрчим хүчний байнгын үүсвэртэй, байгалийн үзэсгэлэнт газар, таван төрлийн мал бүхий өргөн уудам бэлчээр нутагтай Адаацаг сумын хувьд нийт өрхийн 42.9 /320 өрх/ хувь нь ядуу амьдарч байна гэдэг нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүн амын нийгмийн баталгааг хангах, ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг харуулж байна хэмээн Ерөнхий сайд Адаацагийн ард иргэдтэй уулзах үеэрээ хэллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button