Нохой жилийн нохой улс төрчид
Тиймээс энэ арга барилыг өөрчлөхөөр шийдлээ. Энэ удаад Инфо сонины захиалгаар мэдээлэл, олон нийтийн харилцааны Инфорум төвөөс явуулсан өнгөрч буй нохой жилийн нохой улстөрчид-ийг шалгаруулах олон нийтийн санал асуулгын дүнг танилцуулж байна. Улаанбаатар хотын сонгуулийн насны 600 хүнээс энэ судалгааг авч олон нийтийн дунд төрийн түшээдийн имиж өнгөрсөн онд ямар байсныг тодрууллаа. Энэхүү санал асуулгаар нэр нь тодорсон улс төрчдийн хувьд ямартай ч өөрийн гэсэн тод имижтэй байгаа нь нэг талаар сайны тэмдэг бөгөөд ирэх жилд имижээ илүү сайн талаас нь бүрдүүлэх бизээ.
ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ улс төрч
Таны бодлоор Нохой жилийн эзэндээ үнэнч улс төрч буюу дарга болон нууц ноёдынхоо үгнээс гардаггүй, хэлсэн үгээр нь ажилладаг улс төрч хэн бэ? гэсэн асуултанд санал асуулгад оролцогсдын хамгийн их хувь нь буюу 19 хувь нь хотын дарга Ц.Батбаяр, түүний эзнээр ерөнхий сайд М.Энхболдыг нэрлэжээ. Ноён Батбаяр Чингэлтэй, Сүхбаатар ч биш, бүр Сонинохайрхан ч биш, Багахангай /сум/ дүүргийн засаг даргаас хотын мэр болтлоо томорсон ч мэдэл нь төдий чинээгээрээ ахисан нь ажиглагдаагүй. Харин Энхболд даргынхаа хийсэн махенациудыг дарах гэж хөлсөө гоожуулан фенг шү Ганбаатарт загнуулж харагддаг.
ЗУУМТГАЙ улстөрч
Таны бодлоор Нохой жилийн Зуумтгай улстөрч буюу бусдад өс хонзон санамтгай, боломж гарах л юм бол түүнээсээ хариугаа авах бодол өвөртөлж явдаг улс төрч хэн бэ? гэсэн асуултып хариуд хамгийн их санал авсан хүн Үйлдвэр худалдааны сайд асан Б.Жаргалсайхан 18 хувиар тэргүүн байрт шалгарч ерөнхийлөгч Н.Энхбаяр 14 хувиар удаалж байна. Хэл амнаасаа болж сайдын суулдаасаа 5 минутын дотор салсан сайд хэдийгээр Гүндалайгаа зууж чадсан боловч нэгэнт оройтсон байлаа. Түүний шүднүүдэд Гүндалайгаас гадна олон хүн зуугдаастай байдаг, бололцоо гарах төдийд тас хазаж чадах хүн гэдгээр олон нийт хүлээж авчээ.
ШАРВАГАНУУР улстөрч
Шарвагнуур гэдэг нь хүн дээр, тэр тусмаа улстөрч хүн дээр бол байр сууринаасаа буцсан, нэг чиг шугамгүй гэдэг утгаар нь лавлагдаж байгаа юм. Өнгөрч буй жил ганц нэгээрээ ч биш нам бүлэг хотлоороо шарвагнацгаасан. Tэp дундаас хэн нь вэ гэдгийг харьцуулахад нөгөө л Гүпдалай болон Жаргалсайхан гишүүдийг шарвагнадаг гэж бараг ижил шахуу тооны хүмүүс хариулжээ. Сайд болохын тулд МАХН-тай хошуу нийлүүдээд огцордог дээрээ бөгсөө хаясан явдал нь ингэж нэрлэгдэхэд хүргэсэн бололтой. Мөн саяхан нэгиийгээ унагана унагахгүй гээд л шарваганаад байгааг нь Нямдорж дарга олж тогтоож нэг удаад шарваганаж чадахааргүй болгосон. Тэд ирэх гахай жилд жилд хуучин түнш МАХН-ынхаа хамаг булхайг хадарч шарвагнах төлөвтэй байгаа.
ЯРДАГ улстөрч
Нохой жилийн ярьдаг биш ярдаг улс төрч бол Жаргалсайхан гэж судалгаанд оролцогчдын 31 хувь нь үздэгээ илэрхийлжээ. Тэгэхээр ноён Жаргалсайхан зууж хазахаас гадна ярдаг болж таарч байна. Нохойн 2 шинж бүрэлдсэн тэрбээр өнгөрч буй жилтэйгээ их л уялдсан бололтой. Ааш сайтай нохой байсан бол гахай жилдээ таргалах боломжтой л байж.
АЙМХАЙ улстөрч
Наадмын талбай дээр Баянмөнх аваргын найруулсан хорноос ч айдаггүй байсан Б.Батэрдэнэ аварга чуулганы индэр дээр үг хэлж үйлдэл хийхээс айдаг хүн болж таарч байна. Түүний араас Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын суудлаасаа татгалзсан Одончимэд бас аймхай гэж олон нийтэд ойлгогддог байх нь. Чуулган дээр ганц үг гав хийдэггүй, улс төрийн дүгнэлт анализ байхгүй аварга ингэж нэр хүндээ унагаж олны доог болохын оронд бизнессээ хөөгөөд явж байсан нь дээр гэж үзэх хүмүүс ч бий. Хөдөлмөр зуучлалын товчооны даргын үхэлд сэжиглэгдээд авсан Одончимэд ер нь төрийн өндөр албан тушаал дэмий юм байна гэж айсан уу, эсвэл намынхаа даргын үгнээс айв уу ямар ч байсан сайдын суудлаас татгалзсан нэн шинэ үеийн ганц хүн болж тодорсон юм.
САРАНД ХУЦДАГ улс төрч
Нохой жилийн саваагүй нохой улстөрч бол УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх. Тэрбээр бусдаасаа тасархай буу 15 хувийн зөрөөтэйгээр энэ төрөлдөө нэгдүгээр байранд шалгарч байна. Шатсан туг хүзүүндээ ороогоод өөрийгөө Сүхбаатар, Чойбалсан нартай зүйрлээд байсан түүний үйлдэл энгийн иргэдийн дунд саранд хуцах мэт дүр төрхийг харуулсан бололтой.
ХОВДОГ ШҮНАХАЙ улстөрч
Иим номинацид нэр дэвшчигчид олон байсныг эңд дурьдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ховдогууд их байна. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгчлэн энэ удаад улс төр дэх ховдог Гомбоор УИХ-ын гишүүн Гүндалай 27 хувиар манлайлж удаахид нь мөнөөх Жаргалсайхан тодорч байна. Дашрамд хэлэхэд Гүндалай зөвхөн идээчин угаачин биш бусад бүхий л номинацид нэр нь цохиж явсан нь эерэг сөрөг аль аль талаасаа их л хурц имижтэй хүн болохыг нь нотолно. Түүний хувьд өөрийн дүүгээ ашигт Малтмалый лиценз тараадаг албанд тавьсан, Сименс корпораниас мөнгө цохисон, бас нэг орд луйвардаж авсан гэх мэт Жаргалсайхны эцсийн дайралт энэ номинацид нэр дэвшихэд түлхэц үзүүлсэн байж болох юм.
УЯА НЬ АЛДУУРСАН улс төрч
Ямарваа ил хяналтгүй, өөрийн зоргоороо зөнгөртөж нохой жилийг өнгөрөөсөн төрийн түшээгээр дахиад л нөгөөх зовлонт Гүндалай тэргүүн байрыг эзлэж байна. Магадгүй өөрийн гэсэн байр сууртай байснаараа энэ нь түүний хувьд хамгийн эсрэг үр дүн байж ч болох юм. Энд нэг тодотгол хийхэд санал асуулгад оролцож буй хүмүүсийн дийлэнх нь цөөн тооны улстөрчдийн нэрийг байнга ашиглаж байсаныг дурьдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улс төрч гэхзэр санаанд нь буудаг фигур цоохон байна гэсэн үг.
ЗОЛБИН улстөрч
Хашаагаа сахиад сууж байхын оронд гадуур их тэнэж үндсэн ажилаа opxигдуулсан төрийн түшээгийн манлайд Г.Батхүү гишүүн зогсож байна. Хэдийгээр санал асуулгад оролцогсод маань чуулганы ирцийн дэвтэртэй танилцаж чадаагүй боловч хуралдаа суудаггүй элээнүүдийг харин мэдээд байдаг гэнэ. Өөрөө сайд болох юм уу огцрох, эсвэл өөр нэг сайдын хувь заяаг шийдэх үед л үзэгддэг гэж түүнийг тодорхойлсон байх юм.
ЗӨНӨСӨН улстөрч
Зөнөсөн гэдэг нь нас ахисан, зөнөгөрсөн гэдэг утгаар нь нас, хүйсээр нь ялгаврлан гадуурхах гэсэн явдал биш, харин юу ч болж байсан дуугардаггүй, идэвхгүй буюу мэдрэлгүй байдлаар нохой жилийг өнгөрөөсөн гэдэг утгаар асууж байгаа хэрэг. Хариуд нь тийм зөнөсөн улс төрч бол Б.Бат-Эрдэнэ гэж бараг дуу нэгтэй хариулж байна. Энэ санал асуулгад олон хүн өрсөлдсөн болохоор дээд тал нь 27 хувийн санал авч байсан. Харин Даяар дурсагдах дархан аварга Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ энэ удаад 30 хувийн саналаар шалгарлаа.
ГӨЛГӨН улстөрч
Хэлсэн үг, хийсэн үйл нь бага балчир гөлөгнийх шиг байсан улс төрч бол шуудхан хэлэхэд У.Хурэлсүх юм байна. Санал асуулгад оролцогсдын 14 хувь нь ингэж үзсэн байна. Хүрэлсүхийн талаар энэ дугаарт хангалттай зүйл бичсэн учир нуршаад яахав. Харин Хүрэлсүхийн араас ах нь дүү нартаа 10 мянган төгрөг өгнө гэж хачин дуу хоолойгоор улс төрд орж ирсэн Батбаатар мөшгөж явна. Батбаатар гуай нэг бол дуугаа хорих, нэг бол ухаантайгаар дуугарах хэрэгтэй гэж сонгогчид нь бодож явдагаа ийнхүү илэрхийлжээ.
АРААС ГЭТДЭГ улстөрч
Хамгийн их муу санаатай, бусдын хойноос гэтэж алдаа дутагдалыг нь гаргаж, явсан улс төрч бол УИХ-ын дарга Ц.Нямдорж, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар гэнэ шүү. Спикерын хувьд хүнийг муугаар нь дуудан загнадаг, уур хорсолоо нуухгүйгээр хэлчихдэг. 5 жилийн өмнө Баатар генерал, Санжаасүрэн хурандаа гэх мэтийн хүмүүсийг шоронд хийлгэсэн, Гүндалайг Буянт Ухаад боож унгасан гэх мэт дурсамжууд хүмүүсийн толгойноос арчигдсангүй бололтой. Бас нэг мартагдаагүй хүн, зан анир бол Н.Энхбаяр. Ерөнхийлөгч.болсоноосоо хойш бурханы дүрд тоглож байгаа ч олон нийт түүнийг араас нь гэтэгч, ховдог шунахай, нууц эззнтэн гэдгээр нь хүлээж авсан хэвээрээ байна. Ноён Энхбаяр гэгээнтэний шинэ дүрдээ ирэх гахай жилд улам гайхалтай сайн тоглох л хэрэгтэй болж байх шиг байна.
Инфо сонин 172 /02/