Номингийн бонус но-той

Наанаа ихл тоо өндөр тоо сонсогдож байгаа ч, цаана түүнээс илүү шаталтанд орох магадлалтай/ Нэг үгээр шинэлэг шинжтэй хулхидалт гарчээ.
Tэр бонус гэдэг нь картанд орох урамшуулалын меню аж. Хэрэв та Номин-гийн аль нэг салбараас бараа бүтээгдэхүүн худалдаж авбал таны картанд авсан барааны үнийн дүнгийн 80% нь мөнгөн хэлбэрээр шилжих юм. Тэгсэн хэрнээ илбэтэй юм шиг мөнгөтэй болох урамшуулалтай картаа Номин-гийнхон зүгээр нэг өгчихгүй 3450 төгрөгөөр зарж байна. Дараа ньуг картандаа мөнгөтэй болохын тулд 100.000-аас дээш үңэтэй бараа худалдаж авах ёсгой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнзэс 30,000 төгрөгөөр илүү үнээр нэг удаагийн шууд худалдаа хийх ёстой гэсэн үг. Тэр ч байтугай мөнгөтэй картаараа шууд худалдаа хийх боломжгүй. Заавал авсан барааныхаа тодорхой үнийг бэлнээр төлөх юм. Ер нь сарын цалингаараа бонустай карт авах хэрэглэгч хэд байгаа билээ. Тэгэхээр үүнээс дээш цалинтай хэрэглэгчдэд зориулж, зиндаархал үүсгэсэн бололтой. Даан ч эдгээр хэрэглэгчид нь чанарыг эрхэмлэхээс, бонус гэгчийг тоохгүй л байх даа.

Дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнд гар татдаггүй хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүнд мөнгөө харамладаггүй. Тэдэнд бонус бус чанар л хэрэгтэй. Гэтэл худалдааны төвүүдэд жинхэнэ брэнд бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй хулхи чанаргүй Бээжин, Эрээний бүтээгдэхүүн ихсээд байдаг. Номин-г гоё хаягний цаана Эрээний бараа зардаг гэх яриа мэр сэр сонсогддог. Yнэндээ өнөөдөр хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бараа бүтээгдэхүүн хэр их байгаа билээ. Дандаа л чанар муутай, нэг бол тэнгэрт хадсан үнэтэй бараанууд байна. 100,000 төгрөгөөс дээш үнэ гэдэг өнөөдөр чанга сонсогддог. Харин энэ өндөр үнийг хэрэглэгчидэд нааштай санагдуулахын тулд бонус, хямдрал гэдэг үгийг ашиглах болж дээ. Хямдрал, бонуст хууртах үйлчлүүлэгчид ч олон. Үүнд Хэрэглэгчдийн Эрх АшгийгХамгаалах Нийгэмлэг анхаарлаа хандуулмаар байна. 4 сарын нэгнээс хойш Номин-ийи 80%-ийн бонус нь байхгүй болох гэнэ.

Хэрэв 4 сарын нэгнээс хойш картанд мөнгө үлдвэл яах бэ? гэж УИД-т байрлах Номин-гийн ажилтанаас ланлахад уг хугацаанаас өмнө картны мөнгөө дуусгавал таньд ашигтай гэсэн хариу сонслоо. Тэгэхээр 4 сарын нэгнээс өмнө картны мөнгөө дуусгах болж байна. Өөрөөр хэлбэл Номин-гийн барааг тодорхой хэмжээний бэлэн мөнгөөр аваад байна гэсэн үг. Уг хугацаа өнгөрвөл 80%-ийн бонус нь дуусах болохоор үйлчлүүлэгчид ч, түрэгхэн шиг л хямдрал нэртэй үнэтэй худалдаа хийхээр зорих биз. Энэ бас л нэг бизнесийн заль мэх болон уу. Хэрэв яах ч аргагүй мөнгө үлдвэл хааяа нэг тааралддаг 10 хувь ч хүрэхгүй урамшуулалтай бүтээгдэхүүнд ашиглах юм байх. Харин нэг авууштай тал нь бонусан картаа 6 сарын үеэс Худалдаа хөгжлийн банктай хамтран төлбөрийн виза карт болгох сураг байна Уг нь жил гаруйн өмнө Голомт банктай хамтрахаар нилээд ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүйн улмаас бүтээгүй гэсэн. Ахин ийм зүйл болохгүй байлгүй дээ.

Инфо сонин 172 /02/
М. Элдэв

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button