Гишүүд амарч, сайд нар бүтэн нойртой хононо

ЭМ-ийн сайдаас огцрохдоо би эргэж ирнээ хэмээн хөмхий зуусан Л.Гүндалай эхний нүүдлээ хийлээ. Тэрээр өнгөрч сарын 31-нд ҮХ-ны сайд Б.Жаргалсайханыг огцруулах гурван үндэслэл бүхий хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. Тэрээр ҮХ-ны сайдыг өөрийн эрх мэдлийг ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн нүүрсний орд газраас 101 га газрын лицензийг Дайцүки ХХК-д олгож шинээр батлагдсан ашигт малтмалын тухай, түүний үзэл баримтлалыг зөрчсөн, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд шоу зохион байгуулах нэрээр Буян компанидаа тендер шалгаруулалтгүйгээр 3 тэрбум төгрөг авсан, МУ-ын Засгийн газраас баталгаа гаргуулан Японы Марубени компаниас 16 сая долларын зээл авснаа төлөлгүй хугацаа хэтрүүлж, үүнээс нь болж Монгол улсын Засгийн газар түүхэндээ анх удаа ОУ-ын шүүхэд дуудагдаж, шүүхийн өмгөөллийн зардалд 1 тэрбум 200 сая төгрөг зарцуулсныг өнөөдрийг хүртэл бараг-дуулаагүй гэсэн гурван үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж огцруулахыг хүссэн юм. Энэ асуудал харъяаллын дагуу Эдийн засгийн байнгын хорооны хурлаар орж олонхийн саналаар Б.Жаргалсайханыг огцруулах нь зүйтэй хэмээн үзсэн. Харин энэ бүхэн нь Жагаад тийм ч таатай санагдаагүй бололтой Л.Гүндалайг ЭМ-ийн сайд байхдаа тендерээс нэг тэрбум төгрөг завшсан баримтыг байнгын хорооны дарга Л.Гантөмөрт гардуулангаа Хятадад нэг доллараар хийлгэсэн тэмдгээ яамандаа зургаан доллараар шахсаныг дуулгалаа. Л.Гүндалай ирсэн савыг хоосон буцааж онигоонд орохгүйн тулд Наадах чинь 1994 онд хүнд буу тулгасан хэргээр шоронд хоригдож байсныг та нар мэдэх үү хэмээн өөр нэгэн баримт дэлгэсэн. Ийнхүү алган чинээ улаан арьсаа авч гарах гэсэн эрхмүүдийн увайгүй хэрүүл хэдий хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэд нэгэн завин дээр хөвж яваагаа хэзээ нэг ухаарах юм бол доо.
Л.Гүндалай улс төрийн шатар тоглож сурах өдий байна даа ингэж хэлэх хүн олон байна. Түүний хийсэн нүүдэлд ах намынхан мад тавьж орхилоо. Үндэсний Эв нэгдлийн Засгийн газрыг байгуулахдаа хийсэн гэрээ ёсоор бол ЭМ-ийн сайд АТН-аас тодрох ёстой байсан. Гэвч МАХН-ынхан Л.Гүндалай ҮХ-ны сайд Б.Жаргалсайханыг огцруулах санал оруулснаараа Засгийн газрыг тогтвортой байлгах үүргээ биелүүлэхээс татгалзлаа хэмээн үзэж гэрээг нь хогийн сав руу хийж орхилоо.
Монголын улс төрийн түүхэнд цоо шинэ хуудас нээсэн хэмээгдэж байгаа НХХ-ийн сайд Л.Одончимэдийн хүсэлтийг 2-р сарын 1-ний пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцлээ. Ангийнхан нь санал нэгтэй түүнийг төрхөмд нь буцаан авсан бөгөөд Ерөнхий сайд өрөөндөө жич хүлээн авч сэтгэлийг нь засаад хадаг мөнгөн аягатай сүүгээр үдсэн байна. Энэ нь өөнтөгч нэгний хараанд өртөж Ерөнхий сайд танхимынхаа сайдуудад алаг хандлаа. Хөөрхий Л.Гүндалайг болохоор яалаа, хөхөө өвлийн хүйтнээр өшиглөөд гаргаа биз дээ хэмээн хошуу холбоод авна билээ.
Өнгөрөгч өдрүүдэд анхаарлын төвд байсан өөр нэг асуудал нь Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх тухай МАХН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр байлаа. Үхрийн бөөр шиг эв түнжингүй Засгийн газраасаа болоод сайн нэр дуулахаа больсон намынхан энэ асуудлыг хоёр гараа өргөн дэмжиж байгаа бөгөөд яаруу зарим нэг нь цагаан сараас өмнө хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн зүтгэсэн гэнэ. Гэсэн хэдий ч хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал давамгайлжээ.
Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг гаргах асуудлыг УИХ нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо зэрэг 17 ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах Эдийн засгийн байнгын хорооны саналыг дэмжлээ. Жагсаалтанд нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог Асгатын мөнгөний орд байхгүй байсан нь анхаарал татаж асуудал үүсгэсэн. Харин Г.Адъяа гишүүн тэр ордыг ашиглах технологи нь манайд байтугай дэлхийд ч байхгүй хэмээн тайлбарласан юм. Үүнтэй холбогдуулан өгүүлэхэд дэлхийн уул уурхайн тэргүүлэгч 12 компани хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтанд оролцож, Монголын Засгийн газартай санал бодлоо солилцлоо.
УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхаж, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг анхааралдаа авч ажиллахыг хүссэн байна.
Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын дэд даргаар мөрдөн байцаах газрын дэд дарга Д.Сундуйсүрэнг УИХ-д санал болгов. Цагдаагийн дэд хурандаа эрх зүйч, удирдлагын менежерийн мэргэжилтэй энэ эрхмийг хууль зүйн байнгын хорооны гишүүд алга ташин хүлээн авлаа.
МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаярын ажлын өрөөнд хулгай орж чухал мэдээлэл бүхий компьютерийн хоёр хардыг хулгайлсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарчээ. Гэмт хэрэгтний гарын хээ олдсон эрэн сурвалжилж байгаа тухай цагдаагийнхан мэдэгдсэн.
Миний, чиний хэмээн хэрүүлийн алим болоод байсан хүүхдийн мөнгөний асуудал өнгөрөгч өдрүүдэд эцэслэн шийдэгдлээ. Эцэг эхчүүд та бүхэн хуучнаараа сар бүр 3000 төгрөгөө авч, улиралд нэг удаа 25000 төгрөг авах болсныг дуулгаж байна. Мөн Зуучлах товчоо бүртгэлийн хураамжийг 60 доллараар бууруулж 950 доллар болгожээ. Энэ сараас эхлэн мөрдөгдөж байгаа энэхүү тариф Солонгос улсад ажиллах хүчин гаргадаг найман улсаас хамгийн багад тооцогдож байгаа бөгөөд цаашид ч бууруулах бодлого баримтлах гэнэ. Он гарсаар тус товчооны шугамаар 100 гаруй хүн Солонгос явжээ.

А.Тэлмэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button