Х.Баянмөнх Бөхчүүд гэхээр дандаа мах идээд байна гэж юу байхав

Манай хүргэн залуу хоёр ч нормоор, цагаар ойр ойрхон бага хооллоод сурчихсан. Цай уучихаад дасгал сургуулиа хийж усанд орж амраад, орой 5 цагт бэлтгэлд гараад 7 цагт дуусгаад 7.30 минутанд хоолонд ордог байсан. Бөх байлаа гээд бүгд тэгж их мах идээд байхгүй шүү дээ. Сүү, ногоотой аль болох витаминлаг хоол иднэ. Миний хувьд ид барилдаж явсан үеэ бодвол их бага иддэг болсон. Тэр үеэ яаж одоогийнхтойгоо зүйрлэх билээ дээ. Айраг бол залуухан байхдаа уудаг л байсан. Гэхдээ хүмүүс шиг 30, 40 литрээр уугаад байхгүй, нэг аягаас 2, 3 литр орчим л уудаг байсан даа. Шингэдэг айраг бол нэлээд уугдана л даа, шингэдэггүй айраг бол тэгж ихээр уугаад байж чадахгүй.
Ер нь бөхчүүд болгон их иддэггүй. Харин хөдөө тээвэрт явдаг жолооч нарын хувьд гайгүй сайн идчихдэг л байх. Дээр үед Дэмүүлийг, сүүлийн үед Говь-Алтайн Б.Батхуяг начныг их иддэг гэж ярьдаг юм билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button