МУ-ын харцага, самбо бөхийн мастер Ц.Юүвээ АМНААСАА БОЛЖ ХӨЛӨӨ БЭРТЭЭГЭЭД БАРИЛДАХАА БОЛЬСОН

-Өнтэй сайхан өвөл болж байна. Тэр хэрээрээ энэ жил мал тарга тэвээрэгтэй овоо сайн байна. Манай тийшээ цас багатай, өвстэй ер нь намраараа байна билээ. Хавар л цаг хэцүүдчихгүй бол.

-Дулааны улиралд нь малаа дагачихаад, хүйт унахаар хотод ирж өвөлжчихөж байна уу?
-Нас нэлээд явчихсан болохоор өвөл нь мал дээрээ байж чадахгүй л байна. Харин хавар эртхэн мал дээрээ гардаг. Хөдөөний бид чинь айраг цагаагүйгээр байж чадахгүй юм шиг байна. Манай Архангайн Хотонт сум гүү их барьж, айргаа их ууна. Багадаа айргийг нэлээд уучихдаг байсан. Одоо яах вэ, ирсэн хүн амьтантай ярьж хөөрч байхдаа өдөртөө 20-30 литр уучихдаг.

-Социализмын үед олон малтай байхыг зөвшөөрдөггүй, тоо толгойг нь заагаад өгчихдөг байсан. Та ер нь яаж малын захтай болсон юм бэ?
-Тийм шүү. Манай хангайн бүсэд л гэхэд малын тоо 50, Улаанбаатарт бодод шилжүүлснээр 5 толгой гэдэг байсан юм. Хөдөөнөөс хотод орж ирээд албан хаагч болсныхоо дараа малтай болсон. Энүүхэндээ гэж хэлэхэд зарим нэгэн малгүй хүн дээр тав арваар нь тасалж тоолуулж, ингэж л малтай болох эх үүсвэр тавигдаж байсан. Нөхдийн ч буян байдаг. Нөхөрлөл САА-д миний найз, адуучин Содномдаржаагийнд адуугаа тавьдаг байлаа. Улаанбаатарт өссөн улсууд малаас бэрхшээгээд байдаг байх. Харин хөдөөний мань мэт нь хөгширсөн ч малгүй бол амьдарч чадахгүй. Малаа дагаад л явж байвал хүнд хэцүү ч гэсэн улам сайхан санагддаг.

-Архангай аймгаас төрсөн улсын цолтой бөхчүүд олон байдаг л даа. Гэхдээ нэг гэр бүлээс гурван начин төрсөн нь ховор. Ах дүү гурвын хэн нь эхэлж цолонд хүрсэн бэ?
-Биднээс гадна Ховдын Энхбаяр, Ихбаяр гээд ихэр, Увсад аав нь хоёр хүүтэйгээ улсын начин айл байдаг гэсэн. Сүүлийн үед гэвэл улсын заан Долгорсүрэнгийн гурван хүү байна шүү дээ. Дүү нараас өмнө би улсын цолонд эхэлж хүрсэн. Бид гурав хоорондоо зургаа зургаа жилийн зайтай улсын цол авсан байдаг юм. Би 1970 онд, Ванчигцэрэн 1976 онд, отгон дүү Дуламсүрэн маань 1982 онд улсын цол авсан.

-Танай хоёр дүү өөрсдийн хүчээр начин цол авч байв уу. Аль эсвэл та дүү нараа дэмжих үүднээс тавын даваанд амлаж байв уу?
-Өөрсдийн хүчээр авсан шүү. Би дэмжих нь битгий хэл, отгон дүүгээ цол авдаг жил Архангайд очиж барилдаж байлаа. Ахын хувьд хоёр дахь дүүгээ дэмжих санаатай арай гайгүй хүнд ам авахуулчих санаатай Бээжин аваргыг авахад нь Та үлдээчихээч гэсэн чинь Би ам авахаа хүнээр заалгадаггүй гэж хэлээд тавын даваанд амлаж байсан юм даа. Тэр үед нь За миний дүү 4-5 минут тэсчих, залуу хүн учраас чи түрүүнд нь эцнэ гэж юу байхав. Таван минут л тэсчихвэл миний дүү хаяна гэж хэлээд л гаргахаас өөрөөр дэмжиж тусалсан юм байхгүй. Бээжин аварга чинь эхэндээ их хурц барилдаантай хүн шүү дээ. Тэр үед нь тогтоочихвол жаахан номхордог, морьтой зүйрлэвэл гараа сайтай гэхүү дээ. Тонгорно, суйлна, өцгийлдөнө, дэгээднэ гээд олон мэхтэй. Цуцаад ирэхээр нь залуу хүн болохоор хаяна гэж л бодсон хэрэг. Тэгээд Ванчигцэрэн маань Бээжин аваргаар начин болсон юм шүү дээ.

-Тэгвэл таны начин болсон үеийг дурсвал. Ид барилдаж явсан үеийн чинь мартагддаггүй дурсамжтай барилдаан?
-Ер нь сайхан барилдаанууд олон байдаг л даа. Цол авсны дараах барилдаан хамгийн дурсамжтай нь. Борнуурын САА-н 30 жил болж байлуу даа. Долгорсүрэн заан бид хоёр очиж барилдаад, Долгорсүрэн түрүүлж, би үзүүрлэж байсан юм. Тэгэхэд улсын заан өмсдөг Дамдиндорж гуай, улсын начин Найдан гээд сайн бөхчүүд байсан. Шинэ цол авчихаад тэнд барилдахад өмнөхөөсөө бяртай болчихсон юм шиг санагдаж байж билээ. Ганцхан би ч биш, бүх хүнд л тэгж санагддаг байх. Цол авах барилдаанаа эргэж санахад сайхан байдаг юм. Тав давж начин болчихоод, Чойжилсүрэн арслангаар зургаа давж байлаа. Гэхдээ өмнө нь Чойжилсүрэн арсланд би 6-7 уначихсан байсан. Тэр наадамд дөрөв давчихаад, тавын даваанд олон унаж байсан мөртлөө барилдмаар санагдаад бас л Намайг авчихаач, хоёулаа барилдъя гэсэн чинь Би хэнтэй, хэзээ барилдахаа мэднээ гээд намайг авдаггүй. Тэгээд би тав даваад начин болчихоод За одоо хэн ч байсан яахав, яаж ч барилдсан яахав гэсэн шүү юм бодоод нэг л хөөрсөн, цолондоо цадсан амьтан сууж байлаа. Улсууд ам угтуулаа аваад л байна, Чойжоо арслан чимээгүй гарахгүй л байсан. Тэгснээ Чойжилсүрэн арслан Иш, Юүвээг авалгүй яахав гээд зургаагийн даваанд намайг амладаг байгаа. Тэгэхэд нь түрүүний хөөрөөд байсан сэтгэл минь дарагдаад Иш, Юүвээг авалгүй яахав гэдэг нь дахиад хаяна гэж бодож байгаа юм болов уу гэж аминдаа жаахан шар хөдөлж байгаа юмуу даа./инээв/ Тэгээд Чойжилсүрэн арсланг зургаагийн даваанд хаясан юм. Тэр өдөр л хаячихаж болмоор санагдаад байсан. Эсвэл хаях ээлж нь болчихоод тэгээд байсан юмуу аваач гэж нэг гуйгаад, дараа нь авахуулж байгаад давж байлаа.

-Та нэлээд эрт үндэсний бөхөө орхичихсон. Яагаад цэл залуугаараа зодог тайлах болсон юм бэ?
-Дээр үед бөхийг одооных шиг сурталчилна, сурвалжилна гэж байдаггүй байсан л даа. Сонин хэвлэл нь ч цөөхөн байлаа. Тэр үед Намын үнэн сонин дээр Ц.Юүвээ хаа явнаа гээд биччихсэн байж билээ. Үнэнийг хэлэхэд би 1983 онд самбын бэлтгэл хийж байгаад бэртчихсэн юм. Өвөрхангай аймгийн харьяат, улсын начин Баатар гэж байгаад одоо өөд болчихсон л доо. Тэр бид хоёр самбын улсын аваргад орох гээд спортын ордонд бэлтгэл хийж байсан юм. Нэг жинд барилдахаар бэлтгэл хийж байсан хэрнээ Баатар надад байнга хожигдоод байлаа. Тэгээд ахиад үзье гэхээр нь Үгүй ээ, бэлтгэл хангахгүй юмтай би ахиж барилдахгүй, зөндөө л барилдлаа гээд барилдаагүй. Одоо бодоход миний л амнаас болсон хэрэг. Тэгээд Долгорсүрэнтэй бэлтгэл хийж байсан чинь Баатар хажуугаас ирээд Ганцаараа дийлэхгүй бол барилдаж байхад нь дийлнэ дээ гээд баруун хөл дээр нохой мордоод, хажуу тийш нь татчихлаа. Тэгсэн чинь тас гэж дуугараад явчихсан. Дунд чөмөг, шаант чөмөг хоёрыг холбодог зөөлөн эд хагарчихсан байсан. Хагалгаа хийлгэх гэсэн чинь нэмэргүй гэхээр нь хийлгээгүй. Тэр үед ч яахав залуу байсан болохоор хоёр жил барилдах гэж үзээд хөлөө хөндөж, хоёр сар шахуу хэвтсэн. Барилдаад амжилт ч гаргахгүй юм чинь гэж бодоод сүүлдээ орхисон л доо. Одоо нас дээр гарахын хэрээр тэр гэмтлээс болоод явахад ч гэсэн хэцүү болж байна. Гэнэтхэн л хөл өвдөөд буудуулсан юм шиг л ойччихдог. Зөөлөн эд эдгэрдэггүй гэж үнэн юм шиг байна.

-Тухайн үед тэр Баатар гэдэг хүн гэж байх юм?
-Юу гэхэв дээ. Өөрөө дараа нь ярихдаа Хөлийг чинь аваад нугалаад хойш нь даръя гэсэн чинь хажуу тийшээ дарагдчихсан гэдэг юм. Ингэж байхад нь яах ч аргагүй юм билээ. Санамсаргүй байсан гэж байхад нь чи санаатай тэглээ гэж хэлэлтэй нь биш. Тэгэхэд би 28 настай л байсан байх. Тэрнээс хойш 2-3 жил ядаж улсад барилдчихъя гэж үзээд хөлөө хөндсөнөөс цаашгүй.

-Ганцхан үндэсний бөх биш самбо, чөлөөтөд та багагүй амжилт гаргаж явсан юм билээ?
-Чөлөөтөд барилдаж, улсын шигшээ багт нь хүртэл байлаа. Тэр үед бөх байхад одоогийнх шиг эдийн засгийн хувьд тийм ч сайнгүй байлаа шүү дээ. Ямар сайндаа л жолооч болж тэрэг барьж байхав. Тэгээд шигшээд байхдаа ерөөсөө барилдахаа больж машин тэрэг барих юмсан гэдэг бодолтой. Хүнд жинд +100кг-д надтай хамт барилддаг байсан гавьяат дасгалжуулагч Адъяатөмөр агсан бид хоёрын нэгийг нь шигшээ багт авна гэхээр нь бушуухан Адъяатөмөрийг ав, би амжихгүй гээд чөлөөтийн шигшээгээс гарч байсан. Тэр үед чөлөөтийн шигшээ багт байсан хүнд жингийн тамирчид болох Санжаа, Эрдэнэ-Очир, Баянмөнх нартай барилдуулна гэж бид хоёрын нэгийг шигшээд оруулах гэж байсан юм. Харин самбоор шигшээд байгаагүй ч Улсын аваргын дөрвөн медальтай.

-Харцага цолоо Ерөнхийлөгчөөс гардсан уу?
-Ерөнхийлөгчөөс чинь 2005 онд авсан. Өвгөнхүү начин, Сэрээтэр, Дахын Одсүрэн, Ламаажав гуай, Авхиа начин, Элбэг, Өсөхбаярын дүү Батбаяр гээд олон улсууд авсан даа. Бас нэлээн хэдэн улсууд байсан, ирээгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button