Жирийдэг эмгэн

Аваргын найман ханат дүнжгэр цагаан өргөө аав ээж, үp хүүхэд, ах дүү, амраг садангуудын учран золгохын их баяр хөөрт нэг хэсэг хөвсөлзөж байснаа дуу шуугиан түр намдахад яндангаар аргалын цэнхэр утаа тэнгэр өөд сумлан цоройж, үндсэн ууранд цай нүдэх луг луг хийсэн чимээ газар доргиулав. Гочоогийн xүү орлогч сайд Хангалжав ээлжийнхээ амралтаар авгай хүүхдүүдээ дагуулан унасан газар, угаасан усаа зорьж ирсэн нь энэ. Гэрийн хойморт их цоохор хивс яаран тэнийлгэж, дунд нь алхан сийлбэрт урт суман ширээ тавьж дээр нь том жижиг тавагтай ааруул, өрөм, бяслаг, ээзгий, амтат чихэр, боов боорцог, хольсон тос, тараг, зөөхий хотойтол нь өрөв. Илүү гэрээс аягандаа үсчисэн сэнгэнэсэн сайхан айраг том агар хувингаар оруулан сөгнөж, амсахад л ясны хөлс дуслуулдаг ганц усны галзуу цэнхэр сархад данхаар нь тавив.

Хангалжав гэрийн хойморт налайж эцэгтэйгээ ойр зуурын яриа үүсгэн саатаж, айраг, архинаас амсан жаргаж суулаа. Гэрийн зүүн талыг эзэлсэн намхан модон орон дээр ягаан торгон дан дээл нөмгөн орхисон дун цагаан толгойтой Хорол эмээ жич хүүгийнхээ отгон охин Далайжаргалтай тоглож суув. Эмээгийн нас сүүдэр зууд гурав дөрөвхөн дутуу. Хорол эмээгийн орны хөл дээр түүний охин Сугар их л журамтайгаар цомцойн сууж ач хүүгийнхээ авгайтай сэмхэн хуучилж үe үe толгойгоо илбэн аальгүйгээр инээд алдаж жуумалзана. Эмгэнийг далан тавтай гэхэд хэн ч үнэмшмээргүй, босч суух, алхах гишгэх нь уран сайхны гимнастикч охид шиг хөнгөн шингэн.

Сугарын охин, гэрийн эзэгтэй Мандах авгай хотын зочдыг дайлан, идээ ундааг бэлтгэн хөлс арчих завгүй. Зуухны баруун талаар хоймроос үүд хүртэл сунайтал дэвссэн цэцгэн хээтэй цэнхэр алаг хивсэн дээр хотын сургуулийн сурагч нударган зодооны аварга Болдоо, хундийг өргөгч Ганбаа хоёр жаахан биеэ барьсан янзтай зэрэгцэн сууж Мандах ажаагийнхаа хольж байгаа өрөмнөөс урсан шаргалтах халуун шар тосыг зурх алдсан янзтай ажиглан нүдэнд нь нулимс мэлтэрч, дотор нь бялуурцгааж суух бүлгээ. Гочоо аварга цагаан чисчүү цамцныхаа ханцуйгаар хөлсөө шудран найман литрийн хөнхөр шар хуланд айраг бялхуулан xүү, бэр хоёртоо дараа дараалан барьж, бас зай завсраар нь шимийн архи том мөнгөн аяганд дүүргэн xүн бүрт амсуулна. Хүүгийнхээ авчирсан гадаад орны хатуу хүрэн сархадаас хоёр ч удаа сэмхэн дугтарснаас хойш гэрийн эзэн инээд алдан улам ч сайхан зантай болчихлоо.
Төдөлгүй айраг, архины халуун илч, юунд ч захирагдахгүй ид шид нь тодрон мэдэгдэж Хангалжавын царай
улаа бутран, үг нь олшроод ирлээ.

– Манай жинхэнэ сайд дэвших сурагтай, орных нь хүнийг тодруулах яриа болж байгаа гэнэ лээ. Төрийн буян түшвэл муу бор хүү чинь ирэх жил улаан үсэг тэмдэгтэй тэргээр давхиад ирэхийг хэн байг гэхэв… Хүүгийнх нь энэ яриа эцэг, эхийгээ их сандаргав. Гочоо гуай дэмий л гаанс тамхиа самардан олж ядаад, ойр байснаар нь хөөргөө шүүрэн авч хатуу шар тамхи хамартаа чихэн учиргүй ярвайж панхийтэл найтааснаа доошоо харчихав. Мандах авгай ичсэндээ галаа улам өрдөв.
– Ээ муугаас зайлуул. Өндөр уулан дээр гарахад амархан. Харин буухад л их хэцуу байдаг юм гэнэ лээ дээ хүү минь гэж Хорол эмээ өгүүлж суув. Ярианы салхи буруу тийшээ эргэсэнд айж сандарсан Гочоо гэнэт цаг харж сандчин
– За аав ээж хоёр чинь чиний машинаар ухасхийгээд энэ хойд арын тусгай сууриас шөлний хонь аваад ирье! Миний хүүхдүүд амарч бай! Бид удахгүй гээд босон харайв. Эцэг эх хоёрыгоо машинаар давхисны дараа хотын зочид гадаа гэртгуй хувцсаа тайчин хаяж xун цагаан биеэрээ нар салхи ичээсээр тарвалзан жаргаж эхлэв. Алсын аян, айраг таратмы хундэд ихэд дийлдсэн тэд дэрэн дээр толгой тавингуут илүү тунгаар нойрсуулах эм хүртсэн лугаа адил цөм нам жим болцгоов. Тэнгэрт нар мэлтийж, дэргэд гол шуугин, цэцгийн үнэрт салхин илбэж, илүү гэрт сархад хөхүүртэй айраг уухилна.

Нам гүм жаргалтай дэлгэр зуны сайхан хөдөө нутаг гэдэг энэ ажээ.
– Хөөе таминь цаана чинь сүйд боллоо. Босоорой, гүйгээрэй! Хотын зочид энэ түгшүүрт дуунаар бүрээн дуу сонссон тасаг цэрэг шиг амтат нойр, зүүдний ертөнцөөс гэнэт салан ундуй сундуй босч ирцгээв. Хорол эмээ гэрийн гадаа зогсоод доод голын бэлчирт бие биенийхээ өөдөөс цогиж яваа үхэр тугалын зүг дохин
– Үхэр тугал нийллээ. Мордоорой хүүхэд! Бушуулаарай гэж хашгична. Хангалжав шон дээр үүрэглэн зогсох хонины морь руу улаан цамц дэрвүүлэн гүйж очиход тэр нь цочин сэрж хамар тачигнуулан зуларч цулбуураа таслан давхиж одов. Ингээд цөм явгарчээ. Хангалжавын хоёр хүү богино зайн гүйлтийн тамирчид шиг нэгэн зэрэг дэгдэн гарсан боловч холхон айлын чинээ яваад зэрэг зэрэг бахардан сөхөрч, сунаж унацгаав. .
– Алив таминь яваач гам! Хорол эмээгийн хатуу тушаал барагтай юмыг урагш нь хөдөлгөх ид шидтэй ажээ. Хангалжавын авгай охиноо дагуулан доод хөндийд бараг л нийлж алдан их дуугаар мөөрөлдөх үхэр тугалын зүг гүйв. Саахалтын хэр яваад хүүхний амьсгал түгжирч, охины нь хөлд өргөс орж цаашаа явдаг хөг нь өнгөрөв. Эцэст аргагүйдэн Хангалжав байлдааны талбар руу хол хол үсрэн гуйв. Эрт урьдын цагт бага залуудаа өднөөс хөнгөн, сумнаас хурдан байх үедээ үхэр тугал нийлэхэд гүйж явснаа санан санан харайлгав.

Газар тэг дундаас яльгүй өнгөрч явтал Хангалжавын харвин тарга нь хүч алдуулан сугсарч, зүрх рүү нь айхавтар хатган өнхрөн ойчов. Энэ бүхнийг харсан Хорол эмээ,
– Ээ бүтлээ алдмарууд, бүгдээрээ хэвтээд өгдөг байна шүү. Хотын улсын жаргал нь дэндээд гүйж харайхаа ч мартчихдаг юм шив дээ. Алив миний охин дэгдээд үхэр тугалаа хөөгөөд ир! гэж хэлтэл Сугар эмгэн явуут дундаа шилбүүр шүүрэн аваад доод хөндий рүү жирийлгэв. Амьсгаа нь боогдож, булчин шөрмөс нь мэдээ алдаж, зурх рүү нь хатгаж яадгаа алдсан хотынхны дэргэдүүр хөдөөний далан тавтай буурал эмгэн уяа сойлго нь таарсан хурдан морь шиг жирэлзүүлж өнгөрөөд, үхэр тугалаа нийлэхээс нь өмнө амжин хүрч эргүүлэхийг хараад боловсон газрын зочид дэмий л толгой сэгсрэн, сая л нэг хот хөдөөгийн их ялгааг ойлгожээ.

Санхүүгийн мэдээ сонин 04 /256/
Г.Дамба

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button