Сэтгэлийн дотоод ханамж

– Манай Өрнөдийн соёл үндсэндээ материаллаг зүйл дээр үндэслэсэн байдаг гэсэн сэтгэхүй төрдөг. Энэ нь шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн амжилтын талаар биднийг байнга сурталчилгаагаар дарж байгаатай шууд холбоотой юм. Бид өдөр бүр ямар нэгэн эд зүйлийг шинээр худалдан авахыг хүсдэг бөгөөд үүнд эцэс төгсгөл гэж үгүй билээ. Та хүслийн уг чанарын тухай юу хэлэх вэ?

– Би хоёр янзын хүсэл байдаг гэж боддог. Жишээ нь аз жаргалыг хүсэх нь эерэг хүслийн тоонд орно. Мөн түүнчлэн энхтайван, амар амгаланг хүсэх нь ч мөн адил. Эх дэлхийн амьдралыг төгс төгөлдөр болгох бас л ач тустай хүслийн тоонд орно. Гэвч зарим үед утга учиргүй хүсэл төрөх нь бий. Энэ нь эвгүй байдалд хүргэдэг жамтай. Ж.бэл, заримдаа би томоохон дэлгүүрт ороод олон сайхан эд зүйлийг харахад сайхан санагддаг. Харин энэ бүхнийг хараад энийг авах юмсан, тэрийг авах юмсан гэсэн хүслийн мэдрэхүй төрдөг. Дараа нь би өөрөөсөө энэ надад тийм чухал гэж үү хэмээн асуухад мэдээж хэрэг үгүй гэсэн хариу гарна. Хэрэв эхний хүсэлд хөтлөгдөх юм бол таны халаас маш түргэн хоосорно. Харин хоол хүнс, хувцас хунар, орон сууцны хэрэгцээнд тулгуурласан хүсэл нь ухаалаг хүслийн тоонд орно. Зарим үед нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалсан хүсэл төрдөг. Хэрэв та цэцэглэж буй нийгэмд амьдарч буй бол тэнд машин өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ байдаг. Гэхдээ та өөрийн хүслийг биелүүлснээр хөршүүдийн атаархлыг төрүүлж, тэдний хоол болж болох юм. Аль эсвэл өөрийн гэсэн унаатай байсан мөртлөө арай илүү үнэтэй машин авахыг хүсвэл бас л асуудалтай тулгарна.

– Гэвч үнэтэй машин унах хүсэл нь боломж байхад ямар учраас асуудалд орох нь надад ойлгоход бэрх байна. Хэрэв та хөршүүдээсээ үнэтэй машин унахад тэд атаархах боловч танд тэр нь зөвхөн сэтгэлийн ханамж хийгээд баяр баясгаланг авчирах биш үү?

Далай лам толгой сэгсрэн ийн хариулав
– Үгүй ээ, ханамж нь таны хүсэл болоод үйлдэл эерэг юм уу эсрэг байгаагаас ямар нэгэн байдлыг тодорхойлохгүй. Гэмт үйлдлүүд-хулгай, худал, хүчирхийлэл зэрэг нь үүнээс ханамж авч буй хүмүүсээр үйлдэгддэг ч энэ нь түүний үйлдлийг зөвтгөсөн явдал биш юм. Эерэг хийгээд эсрэг хүслийн хоорондын ялгаа ямар нэгэн ханамжаас бус харин түүний хожмын үр дагавраас бүрддэг. Ж.нь та ямар нэгэн үнэтэй зүйл авахыг хүсвэл энэхүү хүсэл нь сэтгэхүйн үл ханах байдал дээр үндэслэгдсэн байдаг бөгөөд эцсийн бүлэгт та туйлд хүрэх болно. Ингэснээр та бодит байдалтай зөрчилдөнө. Энэхүү туйлд хүрснээр та бүхий л итгэлийг алдаж оюун санааны хямралд автах болно. Энэ бол уг төрлийн хүслийн нэгэн аюул байдаг. Шуналын хэлбэртэй хүсэл нь хүнийг уй гашуу, сэтгэлийн хямрал болон бусад олон асуудалд хүргэдэг. Шуналын эсрэг хамгийн сайн ерөндөг бол сэтгэлийн ханамж юм. Хэрэв та орчин ертөнц хийгээд өөртөө ханамжтай ханддаг л бол, та ямар нэгэн эд зүйлийг эзэмшиж байсан, үгүй ч байсан ямар ч тохиолдолд ханамж таныг үл орхино. Ингэхлээр бид ямар байдлаар дотоод сэтгэлийн ханамжийг хүртэж болох вэ?

Үүнд хоёр арга зам бий. Эхнийх нь бид мөнгө, байр, машин, сайн нөхөр хийгээд төгс төгөлдөр биетэй болохыг хүсч буй явдал юм. Хэрэв бид өөрийн хүслийг удирдах чадвараа алдвал эрт орой нэгэн цагт хүсээд ч чадахгүй тийм байдалд хүрнэ гэж Далай лам энэхүү арга барилын учир дутагдлыг онцлон тэмдэглэж байсан. Хоёр дахь арга барил нь бид ямар нэгэн зүйлийг хүсэх бус харин байгаа бүхнээ үнэлж хандах нь арай найдвартай арга барил юм.
Нэгэн үдэш би 1994 онд мориноос унаж нуруугаа гэмтээсэн жүжигчин Кристофер Ривтэй хийсэн ярилцлагыг зурагтаар үзэж билээ. Амьсгалахын тулд түүнд механик амьсгал сэлбэгч зайлшгүй шаардлагатай байсан аж.

Сэтгүүлч түүнээс хэрхэн энэ бүх шаналал, сэтгэлийн хямралыг даван туулсан тухай асуухад Рив хариулахдаа
-Эрчимт эмчилгээний тасагт байхдаа сэтгэлээр маш их унаж байсан гэж ярив. Энэ үе нэг их удаан үргэлжлээгүй бөгөөд эдүгээ тэрбээр өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог аж. Тэрбээр хайртай эхнэр болоод хүүхдүүдийнхээ халамжинд сэтгэл өег амьдарч шинжлэх ухааны хөгжил дэвшлийн хүчинд эдгэрсэндээ туйлын их баяртай байдаг гэж ярив. Тэрбээр тахир дутуу болсон ч гэсэн миний тархи гэмтээгүй тул би түүнийгээ одоо болтол ашиглах боломжтой байгаадаа өөрийгөө азтай гэж боддог. Хэдийгээр тэр хүнд өвчинд нэрвэгдсэн ч кино зохиол бичих болон найруулах төлөвлөгөөтэй байгаагаа ч мөн ярьж байв.

Яруу сэтгэгч сонин 03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button