Ерөнхийлөгч Н.Энхбаяр Газрын хэвлий дэх баялгаа хэдэн хүн биш, 2,5 сая хүндээ хүртээх ёстой

УИХ, Засгийн газрын гишүүд, энэ чиглэлийн мэргэжилтнүүд, иргэний хөдөлгөөний төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцсон энэ уулзалтын эхэнд Ерөнхийлөгч үг хэлэв.
Тэрбээр,
-Хэдхэн хоногийн өмнө ард түмэндээ хандаж улс орны хөгжилд чухал нөлөөтэй томоохон орд газруудыг цөөн тооны хүнд бус нийт ард түмэндээ ижил тэгш, хүртээмжтэй хэлбэрээр эзэмшүүлж, яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Ашигт малтмалын орд газруудыг түшиглэн бий бодох үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас иргэн бүр яаж хишиг хүртэх вэ.

Улмаар ашигт малтмалаас шалтгаалдаггүй, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үл хамаарсан эдийн засгийн бүтцийг яаж бий болгох вэ гэсэн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. 2021 он гэхэд манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 мянган ам.долларт хүргэх цогц бодлогыг санал болгон дэвшүүлсэн. Энэ чухал асуудлыг цаг алдалгүй түргэн шуурхай хэлэлцэж, нийгмийн зөвшилцөл, ойлголцолд хүрч хамтран ажиллая гэсний үндсэн дээр энэхүү дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж байна гэв. ЗГХЭГ-ын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Р.Раш, Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатар, Уул уурхайн ассиоцацийн тэргүүн До.Ганболд нар илтгэл тавьж танилцуулсан. ЗГХЭГ-ын дарга С.Батболдын хэлснээр стратегийн ач холбогдсл бүхий ордод хамрагдаж байгаа Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Төмөртэй гэсэн дөрвөн ордоос нийтдээ 106.2 их наяд төгрөг олохоор тооцоолж байгаа аж. Оюутолгойн ордоос 720 тонн алт, 24 сая тонн зэсийн баяжмал олборлон 29.3 триллион төгрөг олох эдийн засгийн үнэлгээ гараад байгаа юм байна.

Тэрбээр,
-Оюутолгой, Цагаан суварга, Таван толгойн орд газруудыг ашигласнаар жилд нийт 35,7 их наяд төгрөгийн цэвэр бүтээгдэхүүн бий болохоор байгаа нь манай улсын 2006 оны ДНБ-ий хэмжээнээс даруй 10 дахин их байна. Иймээс уул уурхайн салбарыгэрчимтэй хөгжүүлж, газрын доорхи баялгийг богино хугацаанд эргэлтэд оруулах нь улс орны ирээдүйн хөгжилд асар их нөлөөтэй болох нь бидний энэ тойм тооцооноос харагдаж байна гэж хэлсэн. Эдгээр илтгэлийн дараа уулзалтад оролцогчид өөрсдийн санал бодлыг хэлсэн.

Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар,
-Өнгөрсөн жилээс иргэдийн хөдөлгөөнийхөн эрчимтэй тэмцэл явуулсны хүчинд өнөөдөр Оюутолгойгоо тавиад туучихаагүй байгаа. Уг нь бид зөвшилцөөд, ашигт малтмалын ордыг ашиглах гэрээ хийхээс өмнө мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргуулахаар болсон. Үүний дараа мэргэжлийн бус хүмүүс болон улстөрчид юугаа ярих нь тэдний хэрэг. Уг нь өнгөрсөн оны тавдугаар сарын 31-ний өдөр гэхэд дүгнэлтээ гаргуулахаар зөвшилцсөн. Гэтэл наймдугаар сарын 31 болчихоод байхад чимээгүй л байсан. Энэ талаар бид тодруулахад, Наадам, энэ тэр гээд завгүй байлаа хө гэж Су. Батболд дарга хариулж байсан. Яахав, есдүгээр cap хүртэл шоудаа л биз. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ дүгнэлт гараагүй л байна. Засгийн газар худлаа ярьж байгаа хэрэг үү гэж асуув.

ЗГХЭГ-ын дарга С.Батболд хариулахдаа,
– Yйлдвэр худалдааны яам Засгийн газарт харьяалагддаг. Энэ яамандмэргэжлийн хүмүүс ажилладаг гэж бодож байна. Хавар зунжингаа хүмүүс саналаа хэлсэн. Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн ч саналаа хэлсэн. Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн ч саналаа өгч байсан. Yйдвэр худалдааны яамнаас ийнхүү судлаад, гэрээ багуулахад олон улсын экспертүүдийг ажиллуулах шаардлагагүй гэж үзээд Сангийн яаманд мэдэгдсэн байна билээ.

С.Ганбаатар
-Оюу толгой гэх мэтийн ийм том ордыг ашиглах Тогтвортой байдлын гэрээ хийх туршлага бидэнд байгаа юу. Ийм том гэрээн дээр ажиллаж байсан мэргэжилтэн Монголд байгаа юм уу?

ЗГХЭГ-ын дарга С.Батболд,
-Зөвхөн өнөөдөр ийм гэрээ хийж байгаа юм биш. Өмнө нь ч хийж л байсан.

Ил тод байдлын төлөөх хөдөлгөөний тэргүүн Ц.Ганболд,
-Оюутолгой, Таван толгой, Цагаан суваргын ордоос улсад өчнөөн төгрөгийн ашиг олно гэж ярьж байна. Гэтэл энэ ордуудын нөөц нь одоо хүртэл нарийн батлагдаагүй байгаа. Тэр нөөцийн хэмжээ, тооцоог Сангийн яам санаанаасаа гаргасан юм уу. Өнөөдөр Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар ажиллаж байна гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл авъя гэхээр Сангийн дэд сайд нууцлаад, УИХ-д өргөн барьсны дараа танилцаж болно гэж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Батболд,
-Тэр тоог Үйлдвэр, худалдааны яамны судалгаан дээр үндэслэсэн байж таарна. Тийм болохоор энэ талаар би мэдэхгүй байна.

Доктор С.Авирмэд
-Цагаан суварга, Оюу толгой зэрэгдөрвөн ордоос 106 триллион төгрөгийн ашиг олно гэж хэлж байна. Энэ хэр үндэслэлтэй юм бэ. Нөгөөтэйгүүр Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатар ажлын хэсэг 40 гаруй тайланг хэлэлцсэн гэх юм. Миний мэдэхээр ажлын хэсэг бараг хуралдаагүй санагдана?

ЗГХЭГ-ын дарга С.Батболд,
-Энэ бол стратегийн ач холбогдол бүхий дөрвөн ордын нөөцийг өнөөгийн зах зээлийн үнээр үнэлж тооцсон хэмжээ юм.

Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатар,
-Бид 40 удаагийн тайланг 11 удаагийн хурлаар авч хэлэлцсэн.

Миний монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Б.Болд,
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хэсэг 2004 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Гэтэл өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Манайхан нэг төсөл боловсруулсан байсан. Гэтэл үүнийг Үндэсний зөвлөлөөрөө ч авч хэлэлцээгүй. Уг нь өнөөдөр тэд ажлаа эхэлчихсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, ард түмэн өмчөө яаж зарцуулж байгааг харж мэдэрч байх цаг.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаяр,
-Үндэсний зөвлөлд хүсвэл орж болно. Ажил хийхгүй байгаа нь үнэн. Муу эхэлснээс хожуу бэлтгэл сайтай эхэлсэн нь дээр. Нөгөөтэйгүүр ажлын хэсэг бие даасан биш хавсарсан байдалтай байгаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан,
-Өнөөдөр ард түмэнд ажлын байр, нийгэмд дорвитой хөрөнгө оруулалт чухал байгаа. Гэтэл Тогтвортой байдлын гэрээ хийгээгүй байхад хийсэн мэтээр ярьж буруу ташаа ойлголтыг иргэдэд төрүүлж улстөржүүлэх нь их боллоо. Бид өнөөдөртөө 15 тонн алт, 800-1000 тонн нүүрс олборлодог. Бусад нь хайгуул хийж байгаа төдий. Тиймээс эдийн засгийн эргэлтэд яаралтаи оруулах талаар ярих нь чухал. Гадаадын хөрөнгө оруулагчид өнөөдөр л биднийг сонирхож эхэлж байна. Гэтэл бид тэдний эсрэг юм яриад сууж байдаг.
Нэг их юм алдсан хүн шиг байх юм. Өмчийн эзэмшил нь хэнд байх нь сонин биш. Монгол Улсын эдийн засагт өгөөж өгөх нь чухал. Алт, зэсийн үнэ бага байхад гадаадын хөрөнгө оруулагчдыг гуйж гэрээ хийх гэж байсан. Одоо үнэ нь өсөөд ирэхээр гэрээ хийхдээ асуудал үүсгэх болж.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр,
-Ашигт малтмалын асуудлаар нээлттэй ярилцахын учир нь газрын баялгаа яаж зөв зүйтэй ашиглах вэ гэдэгт байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ашигт малтмалын салбарт ахиц гараагүй нь олон учир шалтгаантай. Геологи, хайгуулын ажил хийх нь багассан. Ингэснээр хуримтлал бий болгож чадаагүй. Боловсон хүчин нь дутмаг байна. Өнөөдөр их, дээд сургуульд суралцаж байгаа хүмүүсийн 16 хувь, гадаадад доктор, магистрын чиглэлээр суралцаж байгаа инженер, техникийн ажилтны нэг хувийг эзэлж байна. Энгэ нь боловсон хүчин хэр дутагдалтай байгаагийн илрэл. Бид Голланд өвчнөөр өвчлөхгүй байх нь чухал. Газрын хэвлий дэх баялгаа хэдэн хүнд биш, 2.5 сая хүндээ хүртээх ёстой. Стратегийн орд газруудад төрийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Оюу толгой, Таван толгойн орд газрыг ашиглах Тогтвортой байдлын гэрээ хийгээд үзье. Энэ хөгжил дэвшилд нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол 56 хувийн төрийн оролцоотой байна гэж ярьж байна. ОХУ, АНУ-д хүртэл Үндэсний аюулгүй байдлаа бодож 50-иас илүү хувийг нь төрийн оролцоотойгоор гэрээ байгуулдаг. Бид нэг зөвлөмжийг боловсруулсан байгаа. Үүн дээр нэмэх ямар санал байгаагаа сайн ярилцаарай гэж уриалж байна гэж хэлсэн.
(Монголын мэдээ 031/0263)
Г.Бурмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button