Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болжээ

-Танай хөдөлгөөнөөс Засгийн газрыг шүүхэд өгөхөөр шийдсэн гэсэн. Ямар үндэслэлээр өгч байгаа юм бэ?
-Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнд иргэд, сонгогчдын зүгээс маш олон өргөдөл, гомдол, хүсэлт ирдэг. Үүний ихэнх хувийг нь төр, засгийн үйл ажиллагаа, үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байдаг гэсэн гомдол эзэлдэг л дээ. Бүр тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаагүй, мөн байгалийн тэнцэл алдагдахаас төр нь иргэнээ хамгаалах үүргээ биелүүлдэггүйтэй холбоотой. Харамсалтай нь, хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий гүйцэтгэх засаглал түүний байгууллагууд нь үүргээ биелүүлэхгүй байна. Иймд төрийн байгууллага албан тушаалтны иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг төр хариуцдаг хуулийн үүднээс бид Засгийн газрыг шүүхэд өгч байгаа юм.

-Шүүхэд хандахад хохирлын хэмжээ болон хохирогчид заавал байх ёстой. Үүнийг танай хөдөлгөөн яаж шийдэж байгаа юм бэ?
-Эрх нь зөрчигдсөн мянга мянган иргэд байна. Хохирогчдод учирсан хохирлын хэмжээ гэвэл үүнийг хэн ч тогтоож чадахгүй. Учир нь, иргэдийн эрүүл мэнд, амь насанд учруулсан хохирлыг юутай ч зүйрлэх аргагүй. Хохирлын хувьд хамгийн тод жишээ бол агаарын бохирдол. Энэ нь Улаанбаатар хотын сая гаруй иргэдийн амь насанд аюул учруулсан гамшиг гэж нэрлэхэд болно. Өнгөрсөн 2006 онд зөвхөн золгүй тохиолдлоор 1167 хүн амь насаа алдсан байна. Энэ оны шинэ жилийн баярын дараахь долоо хоногт гэхэд 62 хүн хөлдөж нас барсан статистик мэдээ бий. Мэдээж, хүний амь гэдэг бол бодитой хохирол. Цаашлаад хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид гээд тоочоод байвал баршгүй. Эдгээр иргэд хохирсон нь төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон тул төр хариуцлага хүлээх ёстой гэж манай хөдөлгөөн үзэж байгаа юм.

-Шүүхэд нэхэмжлэлээ хэзээ гаргах вэ?
-Тун удахгүй гаргана. Эхлээд дээрх асуудлуудаа судлах, шинжлэх, мөн тодорхой нотлох баримтуудыг цуглуулах зэрэг бэлтгэл шинжтэй ажил хийгдэж байна.

-Сүүлийн үед хөдөлгөөнүүд нам жим болохоос гадна гудамжны тэмцлээсээ уйдаад хууль хяналтын байгууллага уруу ханддаг болоо юу даа?
-Иргэдийн хөдөлгөөнүүдийн тэмцлийн зөвхөн нэг хэлбэр нь жагсаал цуглаан. Шаардлага гарвал бид жагсаал цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлнэ. Манай хөдөлгөөний эсрэг гүтгэлгийн чанартай мэдээлэл их гарах болсон. Бид өөрсдийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд хууль, хяналтын байгууллагад хандсан. Шүүх, цагдаагийн байгууллага бидний буруугүй гэдгийг нотолсон. Мөн сүүлийн үед бид иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахын тулд холбогдох төрийн байгууллагуудад, албан тушаалтнуудад хандсан үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ маань манай хөдөлгөөний тэмцлийн нэг хэлбэр. Зөвхөн гудамжинд жагсаал, цуглаан хийснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Зарим асуудлыг бичиг цаасаар шийдэж болдог юм. Он гарсаар ТӨХ-ны дарга Д.Сугар, Монголросцветмет нэгдлийн ерөнхий захирал О.Эрдэнэ нарын хуйвалдаанаар Асгатын мөнгөний ордыг гадаадын аж ахуйн нэгжид худалдсаныг бид ил гаргаж тавьсан. Засгийн газраас дээрх хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч, холбогдох албан тушаалтан болох Д.Сугар, О.Эрдэнэ нарт хариуцлага тооцно гэсэн боловч өнөө хүртэл тодорхой шийдсэн зүйлгүй байна.

-Мөн танай хөдөлгөөнөөс УИХ, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцэд хандан шаардлага тавьж байгаа юм байна. Ямар учиртай шаардлага вэ?
-Гол агуулга нь 1999-2000 онд хуйвалдааны замаар Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныг хүчингүй болгох тухай юм. Ер нь энэ нэмэлт өөрчлөлтөөр дордохын долоон өөрчлөлт орсон байдаг. Энд би зөвхөн хоёр гол өөрчлөлтийн талаар хэлье. Эхнийх нь, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсран хийхээр заасан нь Үндсэн хуулийн амин сүнс болох төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг алдагдуулсан. Хоёр дахь нь, нийгмийн шинжлэх ухааны нээлт болох нууцаар санал өгөх эрхэд шууд халдсан өөрчлөлт. Ингэснээр УИХ-ын гишүүд нь нийт улс эх орны эрх ашгийн үүднээс бус харин харьяалагдах намын шийдвэрийн дагуу санал өгдөг болсон нь Монголын ардчилалд учирсан нэг эмгэнэл. Иймд тус хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцэд хандан Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэгч хууль бус үйлдлийг таслан зогсоож, нэн даруй хүчингүй болгохыг шаардаж байгаа юм.

-УИХ-ын дарга Ц.Нямдорж танай хөдөлгөөнийг гадны байгууллага санхүүжүүлдэг гэж мэдэгдсэн. Энэ талаар?
-Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн олонхи гишүүн нь гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжил, боловсрол эзэмшсэн, доктор, магистр цол хамгаалсан залуус байдаг нь үнэн. Ер нь гадаадад амьдардаг монгол хүмүүс эх орноо илүү их хайрладаг, хүний төлөө санаа зовдог гэж би хувьдаа үздэг. Энэ ч утгаараа бид гадны улсын хөгжил, цэцэглэлтийг хараад өөрийн Монгол эх орноо адилхан хөгжүүлэхийн төлөө сурсан мэдсэнээ дайчлан ажиллаж байна. Харамсалтай нь төрийн өндөр албан тушаалтан УИХ-ын даргын зүгээс биднийг гадны байгууллагатай хамтран ажилладаг гэж мэдэгдсэн нь маш хариуцлагагүй явдал гэж үзэж байна.

(Монголын мэдээ 031/2063)
Т.Баярмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button