МоАХ-ын анхдагч гишүүдийн 2-р чуулга уулзалт боллоо
Монголын нийгэмд үүсээд буй гүнзгий хямрал, нэн ялангуяа улс төрд шургалсан бизнес-улс төрийн олигархжсан бүлэглэлүүдийн бусармаг үйлдлүүдийг гүнээ жигшихийн сацуу энэхүү үзэгдэлтэй шийдэмгий тэмцэхийг МоАХ-ын бүх шударга иргэдэд уриалж байсан.
МУ-ын ерөнхийлөгчийн Стратегийн ач холбогдолтой орд газруудын талаар дэвшүүлсэн саналыг дэмжиж ажлын хэсэг гарган санал боловсруулж төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх юм байна. Гадаад, дотоодын олигархуудын арааны шүлсийг гоожуулж, шуналыг нь өдөөж буй Монголын газрын хэвлийн баялгийг зүй зохистой, ард нийтэд өгөөж хүртэлтэй ашиглах, ашиг шим нь ямар нэг тасалбар хувьцаагаар дамжих бус, Монгол улсын иргэн бүрт шууд хүрж байхаар зохион байгуулахыг шаардаж байгаагаа илэрхийлж байсан.
МоАХ-ын Анхдагч гишүүдийн зохицуулах зөвлөлийн тэргүүн С.Батболдын ярианд анхааралаа хандуулна уу.үideo1Дээрхи асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал санаачилга, ялангуяа Эх орны хишиг нэрийн дансны хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахыг УИХ, Засгийн газар, улс төрийн намууд болон нийт иргэддээ уриалах юм байна. Улс төрийн тогтолцооны гүн хямралаас хуулиа дээдлэх зарчмыг баримталдаг, соёлт ертөнцийн жишгээр гарах нэгэн арга зам нь шууд ардчиллын дээд хэлбэр болох ард нийтийн санал асуулгыг үндэслэн Үндсэн хуулийн шинэчлэлийг яаралтай хийх, энэ асуудлаар олон нийтийн өргөн хэлэлцүүлэг явуулахыг иргэний нийгмийн байгууллага, ард иргэдэд уриалж байсан.
Т.Од /olloo mn/