Баянжаргаланд цэцэг өвчин гарав уу
Дуудлагаар тус аймгийн малын эмч газар дээр нь очиж өвчний шинж илэрсэн малаас дээж авч шинжлүүлэхээр төв лабораторид хүргүүлсэн байна. Шинжилгээний эцсийн хариу өнөөдөр гарах гэнэ. Өчигдрийн байдлаар ариутгал халдваргүйжилтийн ажилд 865 хүн оролцож, 247 автомашинд ариутгал халдваргүйжилт хийжээ. Мөн хяналт шалгалтын постуудаар 807 арьс шир, 150 гулууз, 60 гаруй тонн мах орж ирснийг шалгаж зохих журмын дагуу нэвтрүүлсэн байна.
(Монголын мэдээ 031/2063)
Б.Орхон