Нийслэл автобусны үйлдвэртэй болж Солонгост ажиллах хүч гаргаж магадгүй
Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр саяхан Филиппин улсад айлчлах үеэрээ энэ тухай ярилцжээ. Байгальд аль болох сөрөг нөлөөгүй, шатахуун бага хэрэглэдэг автобус үйлдвэрлэх талаар хоёр тал удахгүй эцсийн тохиролцоонд хүрэх бололтой. Түүнээс гадна барилгын салбарт ажиллах хүч гаргах талаар БНСУ-ын Самсунг корпорацийн зөвлөхтэй ярилцжээ. Хэрэв Монголын Засгийн газар зөвшөөрвөл Зуучлах товчоо-ноос гадна НЗДТГ бие дааж гадаадад ажиллах хүч гаргах боломжтой болох юм.
(Монголын мэдээ 031/2063)
Ц.Мөнх