Шинийн нэгэнд худаг амарна

Худаг хаахаас өмнө усаа нөөцөлж амжаагүй айл бидон сав барин айл хөршөөсөө ус гуйж явах нь ч бий. Аливаа баяр ёслол дөхөхөд гэр хорооллынхны усны хэрэгцээ бараг хоёроос гурав дахин нэмэгддэг гэхэд болно. Учир нь баяр ёслолоор хир тоосноосоо салж, цэвэр цэмцгэр баялахыг хүссэн хүмүүс гэр орондоо иж бүрэн угаалга цэвэрлэгээ хийдэгтэй холбоотйгоор тэрэг түрж, хоосон сав хангир жингир хийлгэсэн хүмүүсийн урт цуваа худаг дээрээс хэдэн гудам дамжин үргэлжилнэ. Бусдыхаа өмнүүр дайрч бидон саваа дүүргэх гэсэн адгуу нэгнээс болж худаг дээр бяцхан хэрүүл маргаан, зодоон болох нь ч бий. Бид цагаан сарын өмнө болон сэр шинийн өдрүүдэд Нийслэлийн гэр хорооллын зөөврийн усаар хангадаг худгууд ямар цагийн хуваариар ажиллах талаар Ус сувгийн Удирдах газрын ажилтан С.чулуунбатаас тодруулсан юм.

-Цагаан сарын үеэр нийслэлийн гэр хорооллын худгууд ямар хуваариар ажиллах бол?
-Цагаан сараас өмнө ердийн цагийн хуваариар буюу пүрэв гарагаас бусад өдөр үдээс өмнө 10-14 цагийн хооронд ажиллаад 14-16 цагийн хооронд амарч үдээс хойш 16-18 цагт ажиллана. Харин пүрэв гарагт бүтэн амарна. Энэ сарын 16-17 буюу битүүн, битүүний өмнөх өдрүүдэд үдээс өмнө 10-14 цагийн хооронд аижллаж, 14-15 цагийн хооронд нэг цаг амраад үдээс хойш 15-19 цагийн хооронд уртасгасан цагаар әжиллана. 18-ны өдөр буюу шинийн нэгэнд бүтэн амарна.
Харин 19-н буюу шинийн хоёронд үдээс өмнө есөөс 13 цагийн хооронд ажиллаж шинийн гурванаас үндсэн цагийн хуваарьтаа шилжинэ гэсэн юм. Зөөврийн ус хангамжийн машинууд 17-нд 10-20 цагийн хооронд ажиллаж 18-19-нд амарч 20-нд ердийн цагийн хуваариар аижллах бөгөөд санал хүсэлтийг 452861, 450208 452730 дугаарын утсуудаар авах юм байна.

(Монголын мэдээ 031/2063)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button