Хойд Солонгосын шийдвэрт манайхан талархалаа илэрхийлээ
Хойд Солонгос АНУ-аас санхүүгийн хориг арга хэмжээг цуцлахыг шаардаж байгаа бөгөөд эс тэгвэл яриа хэлэлцээнээс татгалзаж, цөмийн туршилтаа сэргээнэ хэмээн сүрдүүлж байгаа юм.
Харин энэ удаагийн хэлэлцээр амжилттай өндөрлөлөж, Хойд Солонгос хэлэлцээрийн үр дүнд сая тонн мазут авахаар болж цөмйн туршилтаа зогсоох болсон юм.
Ийнхүү Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах 6 талт яриа хэлэлцээний ээлжит уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахад чиглэсэн эхний арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр оролцогч талууд тохирсонд Монгол Улсын Гадаад хэргийн яам баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн юм. Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлд дээрх олон талт яриа хэлэлцээний механизм цаашид ч чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэлээ
Дэлхийн зарим хэвлэл мэдээлэл Зургаан талт хэлэлцээний ээлжит хуралдаанаар БНАСАУ ялалт байгууллаа. Учир нь Умард Солонгос сая тонн мазут авахаар болсон боловч цөмийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзахгүй. Тиймээс бусад таван орныг бууж өгсөн гэж болно гэж мэдэгдээд байгаа.
Юутай я энэ бүхний хариуд Хойд Солонгос цөмийн таван объектоо бүрэн хааж, өөр зорилгоор ашиглахаар өөрчлөн зохион байгуулах уу, эсвэл хэсэг зуур үйл ажиллагааг нь зогсоон хэрэгтэй үед сэргээх үү гэдэг асуултын хариу ч мөн тодорхойгүй байгаа юм.
/Оллоо.МН/