Барак Обама Цагаан ордны төлөө өрсөлдөөнд нэгдлээ
Сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд дэлхийн дулааралтай тэмцэж, Иракаас цэргээтэр даруй татахаа Обама мэдэгдсэн байна. 45 настай Барак Обама көни бүегүйн хүү бөгөөд хуулийн дээд мэргэжил эзэмшсэн нэгэн. 2004 оны Сенатын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан ньтүүнийгАмерик даяар алдаршуулсан. Мөн тэрбээр зохиолч гэдгээрээ олны танил болж амжсан.
Намтрын хоёр ч ном бичиж, нэг номоо аудио хуурцагт уншиж буулгасан нь олны сонирхлыг ихэд татсан алхам болсон ажээ. Гэвч Барак Обамаг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ намаасаа авахад тун хүнд гэж улс төр судлаачид дүгнэж байгаа юм. Тэргүүн хатагтай асан, сенатч Хиллари Клинтон, Нью-Йорк хотын захирагч асан Рудольф Жулиани, Сенатын Гадаад бодлогын бәйнгын хорооны дарга Жозеф Бай-ден гээд олон хүчтэй өрсөл-дөгч бий. Гэлээ ч түүний африк гарал, гялалзсан бадрангуй дүр төрх нь цөөн-гүй сонгогчдын сэтгэлийг татах нь тодорхой байгаа ажээ.
CNN