Анна Николь учир битүүлэг байллаар нас барав

Флорида мужийн нэгэн зочид буудалд буудалласныхаа дараа бие нь гэнэт муудан ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ. Гэвч эмч нар амийг нь аварч чадсангүй. Анна Николь Смит 1990-ээд онд Плейбой сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж олны танил болсныхоо дараахан буюу 25 настайдаа 89 настай тэрбумтан Жей Ховардтай гэрлэж шуугиан тарьж бай-сан юм. Өндөр настай, хэмжээлшгүй их хөрөнгөтэй нөхөр нь жилийн дараа таалал төгсөхөд Анна Николь Смит хүухдүүдтэй нь өв залгамжлагч хэн нь болох тухай хэрүүл хийж эхэлсэн байна. Гэвч Ховардын хүү Пирс 67 насандаа өөд болж
Анна Николь Смиттэй өв залгамжлах асуудлаар хэ¬рүүл хийх хүнгүй болжээ. Гэлээ ч шүүх удтал энэ асуудлыг шийдэж чадахгүй байсаар эцэстээ 474 сая ам.долларыг Николийн өмч болгон егөхөөр болсон юм. Ийнхүү Николь санасандаа хүрлээ гэж бодож суутал шүүх гаргасан шийдвэрээ дахин өөрчилж, 89 сая ам.доллар л олгох нь зөв гэж үзжээ. Ихээхэн хөрөнгөө алдсан ч хоосон хоцорчихоогүй тул Николь дуугүй л байж. Гэтэл шүүх дахиад л түүңд хатуурхаж нөхрийнх нь хө-рөнгөнөөс огт олгохгүй болсон аж. 2006 оны есдүгээр сард Николийн 20 настай хүү Даниэль нь нас барсан. Үүнээс гурав хоногийн өмнө Николь амаржиж, охин төрүүлсэн байжээ.

Анна Николь Смит хэмээх, сонирхолтой амьдрал туулсан үзэсгэлэнт бүсгүйн үхлийн шалтгааныг тогтоогүй байна.
Николийн охин гурван эцэгтэй гэж үү Анна Николь Смит учир битүүлгээр нас бараад удаагүй байхад түүний бяцхан охин Дэннилинн гурван эцэгтэй болчихоод сандарч байгаа сурагтай. Смит охиноо Ховард Стернийн удам гэж ярьж байсан удаатай. Тэгээд ч Дэннилиннг Стөрнээр овоглосон байна. Гэвч Смиттэй янагийн харьцаатай байсан гэх Ларри Биркхед хэмээх залуу охины жинхэнэ эцэг хэмээн өөрийгөө зарлаж, шинжилгээнд ороход бэлэн гэжээ. Гэтэл маргааш нь буюу өнгөрөгч бямба гаригт бяцхан Дэннилинний гурав дахь аав тодорсон байна. Энэ удаад 59 настай гүн Фредерик фон Ангельт хэмээгч Смиттэй удаан хугацааны турш амрагийн холбоотой байснаа зарлаж, охиныг авахыг санаархжээ. Тэрбээр мөн л шинжилгээ өгч, жинхэнэ эцэг болохоо нотлуулах аж. Энэхүү ээдрээт байдлаас шалтгаалан Анна Николь Смитийг хөдөөлүүлэх ажил әрав хоног хүртэл сунжрах магадлалтай байгаа гэнэ. Арав хо¬ногийн хугацаанд бяцхан охины жинхэнэ эцгийг тогтоохын сацуу үхлийн шалтгааныг задлан шинжилгээ хийж магадлан тогтоох ажээ. Деннилинн охины төлөө ийнхүү гурван эр өрсөлдөх болсон нь өрөвдөж хайрласнаас бус харин өвлөгдөн ирэх их хөрөнгөнөөс шалтгаалсан нь нийтэд тодорхой байгаа юм.

CNN

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button