Наполеоны үхлийн нууц
Наполеоны үхлийн талаар олон таамаглал байдаг. Түүнийг хүнцэлээр эсвэл түүний хайртай ханын цааснаас ууршин гарах хорт бодисоор хордуулсан байж магад гэсэн таамаглал байдаг. Түүхчид олон жилийн турш Наполеоны үхэлд гэгээн Еленагийн арлын амбан захирагч Гудсон Лоуг буруутай эсэх талаар маргалддаг. Гудсон Лоу нь өмнө нь Вөллингтон гүнд алба хашиж байсан ба гүнтэн түүний талаар Тэр ажил алба ба хүмүүсийн талаар ямар ч ойлголтгүй бөгөөд эргэлзээ төрүүлэхуйц атаа хорслоор дүүрэн хүн гэж хэлсэн байдаг.
Гэвч энэхүү оньсого мэт маргаантай асуудлыг олон улсын шинжээчдийн бүлэг тайлж Наполеоны үхлийн талаар үнэн бодит дүгнэлтийг гаргахаар зорьжээ.
Швейцар, АНУ, Канадын эрдэмтэд гэгээн Еленагийн арал дээр 1821 оны тавдугаар сарын 5-нд таалал төгссөн Наполеоныг ходоодны хүнд хэлбэрийн хорт хавдрәар өвчилсөн байсныг тогтоожээ.
Базелийн Их Сургуулийн мэдээләлд дурьдсанаар энэхүү үе шат дахь ходоодны хорт хавдрыг одоогийн анагаах ухаан ч эдгээж чадахгүй гэжээ. Зарим эрүүл мэндийн сэтгүүлийн тусгай дугаарт тухайлбал, Nature Clinical Practice Gastroenterology and Hepatology-д дээрх сэдвээр хоёр ч хувилбарыг дэвшүүлсэн байдаг.
Наполеоны ойр дотны хүмүүсийн үлдээсэн тэмдэглэлээс үзвэл, түүний бие цөллөгт байсан зургаан жилийн турш улам муудсаар байжээ. Үүний гол шалтгаан нь цөлөгдөж байсан жижиг арлын уур амьсгалд байсан хэмээн Бонапартын ойр дотны хүмүүс ярьдаг байж. Наполеоны жин нас барахаасаа өмнө улам бүр нэмэгдсээр байж. Илүүдэл жин нь хүнцэлээр хордсны шинж тэмдэг болдог бол ходоодны хорт хавдраар өвчилсөн хүн богино хугацаанд их хэмжээний жин хасдаг байна. Саин дурын шинжээч болох шүдний мэс засалч Форсхувуд нь өнгөрсөн зууны бО-аад онд хүнцэлээр хордсоны 30 шинж тэмдгээс 22-г нь илрүүлжээ.
51 настай Наполеоны цогцост Корсик арлаас гаралтай эмч Франческо Анто маркизадлан шинжилгээ хийжээ. Тэрээр Наполеоныг түүний амьдралын сүүлийн 18 сарын турш ажиглаж байжээ. Франческо Антомарки нь Наполеоны цээж хэсгийг задлан шинжилгээ хийгдэж байх үед цуг байлцсан Английн эмч нарт харагдахаар нээсэн бөгөөд ингэснээр Наполеоны бүх дотоод эрхтэн ил тод харагдаж байжээ.
Түүний зүрхийг спирттэй мөнгөн саванд хийж, хүссэнээр нь Мариа-Луизад хүргүүлэх байсныг амбан захирагчийн хүсэлтээр шарилд хийжээ. Үүний дараагаар өвчний гал голомт болсон ходоодыг нь авсан байна.
Эмч нар Наполеоны үхлийн шалтгааны талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй тул дөрвөн өөр баримтыг гаргаж ирэхэд хүрчээ. Гзвч энэхүү баримтуудад дурьдсанаар Наполеон нь хрдоод бүдүүн гэдэс хоёрын хооронд орших нүхний ойролцоо шархтай байсныг баталжээ.
Сүүлийн үед шинжээчид Наполеоныг удам дамжсан өвчнөөр өвчилж (түүний эцэг ходоодны хавдрын улмаас нас баржээ) нас барсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэхүү өвчин нь архаг бактерийн халдвараар үүсгэгддэг бөгөөд хордож
нас барсан гэх таамаглалыг үгүйсгэж байгаа юм. Энэ нь өвчний шинж тэмдэг болон задлан шинжилгээний үр дүнгээр нотлогджээ. Эцэст ньхэлэхэд, шинжээчид Наполеоныг 1821 оноосөмнө цөллөгөөс ирсэн ч аймшигт өвчний улмаас дэлхийн түүхэнд хувь нэмрээ оруулж чадахааргүй болсон байсан гэж дүгнэжээ.