УИХ-ын гишүүн Л.Гүндалай Ж.Буш-д захидал биччээ
Монголчуудын хамгийн их анхаарал татаж, хамгийн их горилон байдаг энэ асуултыг төр засгийн хэмжээнд тавьж чадахгүй шийргэнэж байх зуур УИХ-ын гишүүн Л.Гүндалай Буштай гар бариад салах хэдхэн хоромдоо хэлээд амжсан нь олон хүний загтнасан газрыг маажаад авсан.
Харин эрхэм гишүүн маань Буштай ярьсан энэ яриа зүгээр нэг яриад өнгөрсөн асуудал бус, ажил хэргийн яриа байсан юм шүү гэдгийг дахин батлах, түүнчлэн том гүрэний тэргүүний амнаас унагаж чадсан үгийн хариу юу болж байгаа талаар захидал бичиж хариу хүсжээ.
Ингээд захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ноён ерөнхийлөгч Жорж В.Буш танаа
Хүндэт ноён ерөнхийлөгчөө
Таны Монгол Улсад хийсэн айлчлал бол Монгол Улсын хувьд түүхэн айлчлал билээ. Манай хоёр орны харилцааг улам өргөжүүлэхэд таны энэ айлчлал маш их ач холбогдолтой гэдэгт бид итгэлтэй байна.
Энэ айлчлал Америкын ард түмэн Монголчууд эх орондоо эрх чөлөөтэй ардчилсан нийгэм байгуулахад цаашид дэмжинэ гэдгийг харуулсан. Таны Монгол Улсын Их Хурал дээр хэлсэн хүчирхэг үгийг болон таны элэгсэг дотно халуун гар барилтыг би эргэн санаж байна.
Та бид хоёрын гар барьж байх үеээр би танд Монгол хүмүүст туслах жинхэнэ тусламж бол визгүй зорчих асуудал юм. гэж хэлэхэд та Би энэ тал дээр ажиллъя гэж хэлсэнээ та санаж байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Энэ чухал асуудал дээр ямар нэгэн ахиц гарсан уу гэж танаас асуухыг бид маш их хүсэж байна.
Таныг хүндэтгэн ёслолсон
Улcын Их Хурлын гишүүн
Ард Түмний Намын дарга
Ламжавын Гүндалай