Yл бүтэгчдийн бүлгэм буюу хүнд гар бэлтгэх дамжаа
Энэ бүлэгт дээрх УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, ЗТАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, хотын гаалийн орлогч дарга Ж.Энхбаяр, аварга Г.Өсөхбаяр гэх зэрэг нь багтдаг.
МАХН-д 2000 онд нэгэн шинэ холбоо үүсэв.
Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо хэмээх байгууллагыг У.Хүрэлсүх тэргүүтэй МАХН-ын хэдэн залуу анх санаачлан байгуулжээ. Анх үүсгэн байгуул¬сан 26 хүнтэй У.Хүрэлсүх нэг бүрчлэн уулзаж ярилцсаны хүчинд уг байгууллага байгуулагдаж байсан гэдэг Тухайн үед тэргүүлэгч 26 хүнээс ганцхан Ц.Түмэнгэрэл л бизнес эрхэлдэг байж. Намын залуу халаа, шинэ боловсон хүчинг бэлтгэх зорилготой уг байгууллагын удирдах бүрэлдэхүүнд нэг их удалгүй дөрвөн хүн нэмэгдээ, Ороод удалгүй хүчээ авч, У.Хүрэлсүхийн баруун зүүн гарууд болсон энэ дөрөв бол Төмөр замын Хэрэг эрхлэх газрын орлогч В.Батболд, Хаан банкны дэд захирал Г.Зандан-шатар, Хадгаламжийн банкны нягтлан Ц.Чимэдцэрэн, Хотын гаалийн орлогч дарга ЖЭнхбаяр нар байж. Тэд У.Хүрэлсүхийг тойрон хүрээлж голлох үүрэггэй, шийдвэрт нөлөөлөгч гол нөхөд болсон байна. Мөн одоогийн Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатар нэмэгдэж орж ирсэн аж. Удирдах бүрэлдэхүүндээ дээрх нөхдийг оруулах болсон гол шалтгаан нь банкнаас саадгүй мөнгө авахад чиглэжээ. Дээр нь элдэв зүйлд ашиглах гарын дор хүмүүсээр тойрон хүрээлэгчдээ бүрдүүлэхийг зорьж. Уг зорилго ч амжилттай хэрэгжиж, эдгээр нөхрийн үйл ажиллагаа холбооны дотор илэрхий идэвхжсэн гэдэг.
Нэг хэсэг намын залуу халааг бэлтгэх гол зорилгоо чигч шулуун авч явсан тус холбоо 2003 онд Удирдах зөвлөлдөө халаа сэлгээ хийсэн байдаг. Гадаадад яваа нэрээр Н.Энхбаяр даргын туслах Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Б.Пүрэвсүрэн нарын гурван хүнийг чөлөөлж, Симба Батаагийн дүү Ц.Бат-Энх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбат, О.Даваадорж нарыг оруулж иржээ. Энэ үеэс л тус холбооны бодлого алдагдаж үл бүтэх, зусарч зулгуйдагч, албан тушаал горилогчдоор дүүрсэн хэмээн учир мэдэх хүмүүс ярилцдаг юм билээ. Намын даргын туслах байсан Эрдэнэбаатар тухайн үедээ ихээхэн хүчтэй, эрх мэдэл, эрэлт хэрэгцээтэй нэгэн байсан гэдэг. Түүнтэй л яриагүй бол Н.Энхбаяртай уулзаж чаддаггүй байсан гэх. Тиймээс намын нөлөө бүхий нөхөд хүртэл түүний хойноос гүйж, саймширдаг байсан тухай яриа хүртэл бий. Ийм нөхрийг яагаад У.Хүрэлсүх шахан зайлуулах болов гэдэг нь сонин. Гэхдээ нэг удаа У.Хүрэлсүх Н.Энхбаяртай эхнэрээс нь болж муудалцан Танай эхнэр намын ажлыг мэддэг болчихсон юм уу хэмээсэн талаар тэр үедээ л шуугиад өнгөрсөн. Энэ муудалцааны дараахан л У.Хүрэлсүх н.ЭрдэнэбаатарыгУдирдах зөв¬лөлөөс шахан зайлуулсан бай¬даг. Өөрөөр хэлбэл, Н.Энх-баяраас хариугаа авахын тулд түүний туслахыг өөрөөсөө холт-
госон гэж учир мэдэх хүмүүс ярилцдаг.
Ахиж дэвших, эсвэл ашиглагдаад хаягдах хувь тавилан Уг байгууллагад орсон залуусыг ийм л хувь тавилан хүлээж байдаг. Эсвэл дэвшинэ, үгүй бол ашиглагдаад жийгдэнэ. Хойч үе нь нэг тиймхэн замаар замнах болсныг анзаарсан МАХН-ын томчууд тухайн үедээ холбооны удирдлагуудад хандан анхааруулж, үгээ хэлдэг байсан гэдэг. Тухайлбал, Д.Идэвхтэн гишүүн дээрх гурван нөхрийг Удирдах зөвлөлдөө оруулж ирсиийг нь дуулаад тэргүүлэгчдийнх иь нэг удаагийн уулзалт цуглаан дээр орж Та нар буруу замаар явж байна. Удирдах зөвлөлдөө зарим нэг үл бүтэх юмыг оруулж ирж байгаәгәа боль. Ер нь та нар болиорой хэмээн загнаж байжээ. Гэвч намын томчуудынхаа үгийг эс тоон үл бүтэх нөхдөөр эгнээгээ улам зузаатгасаар өнөөг хүрсэн гэдэг. МАСЗХ-ын удирдлагууд. Ер нь тус холбооны удирдлагад элдэв нөхөд шургалж байгаад зөвхөн намын томчууд төдийгүй холбоо дотроо ч эсэргүүцэж байжээ. Ямар сайңцаа Чингэлтэй дүүргийн МАСЗХ-ны дарга Б.Баяр-магнайг Д.Очирбатаар солих асуудлыг оруулж ирсэн аж. Үүнд нь тус холбооны ерөнхийлөгч У.Хүрэлсүх ихэд уурлан ширээ шааж Ийм юм ер нь хаа байсан юм. Энэ чинь хэн юм бэ. Муу Энхболдынхон яаж даварч байна аа хэмээн бөөн юм болсноор тухайн хурал төрж байсан гэдэг. Удалгүй холбооны нарийн бичгийн дарга хэмээх албан тушаалыг бий болгож, одоо Сэрүүлэг дээд сургуулийн захирал хийж буй Баасанцогтыг тавьжээ. Энэ нь М.Энхболдын талыг баримтлагч нөхдийг шахах, гоочлох зорилго, чиглэлтэй тавигдсан албан тушаалтан аж. Тэгээд ч тухайн үүргийг гүйцэтгэхээр томилогдсон Баасанцогтыг удахгүй хотын захирагч болгоно хэмээн хөөрөгддөг байсан гэнэ.
Хэдийгээр М.Энх-болдоос зайгаа барьж, түүнээс болгоомжилж байсан ч нөгөө Д.Очирбатыг дахин нэр дэвшин орж ирэхэд үгүй гэж чадаагүй аж. Намд хүчээ авч байсан М.Энх-болдыг холбоондоо татах үүднээс түүний хүн гэгдэх Д.Очирбатад хүссэн албан тушаалыг өгсөн гэдэг. Энэхүү томилгоо тус холбооны удирдлагын хэдийгУ.Барсболдын талтай тангараг тасрах эхлэлийг тавьсан гэдэг юм билээ.Тоглоомонд хамгийн азтай нь Ц. Чимэдцэрэн байж.
Иймэрхүү бужигнаантай алсыг харсан томилгоонууд хийгдсэн үеэс л Ц.Чимэдцэрэнгийн нөлөө тус холбоонд их болсон гэж ярилцдаг. Тэгээд ч нэлээд бийлэгжүү загнадаг, аашилдаг байж. Ямар сайндаа Удирдах зөвлөлийн хэддээ Бүгдээрээ 10,10 сая төгрөг гаргаад Хадгаламж зээлийн хоршоо байгуулъя хэмээн сандаргаж байхав. 2002 онд туе холбооны арав гаруй хүн Европын орнуудаар аялсан юм байх. Энэ үеэр тэд баахан казино хэсч, буудалдаа мөрийтэй муушиг тоглож яваад ирсэн гэдэг юм билээ. Казинод орсон ч, муушиг тоглосон ч ганц Ц.Чимэдцэрэн л хождог байсан гэнэ. Ер нь Ц.Чимэд¬цэрэн МАСЗХ-нд орсноос хойш мөрийтэй тоглоомд дурласан, бизнест хөл тавьсан гэж яригддаг. Бизнес нь ч гайгүй урагштай явсан гэдэг. Ямар ч байсан XI хороололд Hamilton хэ¬мээх баар, ресторан, тоглоомын газар бүхий төвтэй болжээ. Мөн У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Замын-Үүдийн гаалийн дарга Цэнгэл нартай хамтарч Анод банкнаас ихээхэн хэмжээний зээл авч Төрийн ордны ар талд есөн давхар орон сууцны барилга бариулсан гэнэ. Гэвч авсан зээлээ төлөөгүйн улмаас шүүх цагдаа болж балардгийн даваан дээр тус байрныхаа нэг давхрыг Ц.Түмэнгэрэлд 230 сая төгрөгөөр зарж амь аврагдаж байсан ажээ. Өдгөө тэнд хэвлэлийн Алтар-гана бирж ажиллаж буй. МАСЗХ-ны удирдлагын хэдэн нөхөр зарим хүнийг зөвхөн хэрэгтэй үед л ашиглах гэж Удирдах зөвлөлдөө байлгадаг байсан тухай яригддаг. Тухайлбал, баярхуу, тансаг шинэ жилийн Алтан сарнай арга хэмжээний гол зардлыг Ц.Түмэнгэрэлээр гаргуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд МОННИС-ын Чулуунбаатар, Алтай констракшн-ы Бат-Эрдэнэ нараар даалгадаг болжээ. Энэхүү арга хэмжээний зардалд 50 гаруй сая төгрөг элбэг урсдаг. Өөрийг нь бус мөнгийг нь ашиглаад хаядаг байсны тод жишээ нь Ц.Түмэнгэрэл хэмээн ярилцдаг. Элдэв арга хэмжээ энэ тэрд мөнгө хэрэг¬тэй болоход хамгийн түрүүнд Ц.Түмэнгэрэл мэтийн нөхдөд ханддаг байж. Харин ямар нэгэн албан тушаалд очих, дээш дэвших болоход тэднийг бус өөрсдөө л туудаг байж. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Я.Сод¬баатар гээд дээш явсан нь олон ч нөгөө гол хандивлагч нөхөд өр ширэнд баригдан, орон шоронд орчихсон нь өнөөгийн хорсолт үнэн болжээ.
Албан тушаал горилогчдын дамжаа
Уг холбооны нэрээр амжилт, алдар хүнд, албан тушаалд очих нь их. Иймээс ч тус холбоог албан тушаал, алдар хүнд, эд хөрөнгө олохыг хүссэн нөхдийн дэвжиж дээшлэх дамжаа гэдэг юм билээ. Гэхдээ орсон бүгдэд өгөөжөө өгөөд байдаггүй. Дээшлэх нэгэн байхад хаягдаж, ашиглагдах нь цөөнгүй. Тус холбооноос төрсөн алдартан, төрийн төлөө зүтгэж яваа нөхөд бас бий. Гэхдээ л энэ холбоо үл бүтэх нөхдөөр дүүрсэн хэмээн яригддаг. Байнга хэл аманд өртөж, бусдын өөдөөс өрвөлзөж, комму¬нист намаа улайран хамгаалагч У.Хүрэлсүх. Албаны мөнгөөр казинодож, бүр шүлэнгэтээд яамныхаа машиныг мөрийнд тавьж бай¬сан, өдгөө улс даяар эрэн сурвалжлагдаж буй Үйлдвэр, худалдааны төрийн нарийн бичгийн дарга асан О.Сүрэнхор. Яруу найргийн Болор цом наадмын цомыг мөнгө, хороор найрч худалдан авсан гэгддэг Ж.Мөнх-бат. Үндэсний шигшээ багийн өрөнхий дасгалжуулагчийг хамгийн том албан тушаал хэмээн ойлгосон Г.Өсөхбаяр аварга. Юуны төлөө, яах гэж яваад буй нь үл ойлгогдох дуучин Хаянхярваа. Гэгээн цагаан өдөр төрийн албан тушаалтныг хутгалан хөнөөсөн Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны Ц.Түмэнгэрэл гээд тоочоод байвал барамгүй.
Ер нь тус холбооны гишүүдийг гурав хуваан ангилдаг юм билээ. Эхнийх нь амжилт олж, дээш дэв¬шин дэвжиж буй хэсэг. Энэ бүлэгт дээрх УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Зандан¬шатар, ЗТАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, хотын гаалийн орлогч дарга Ж.Энхбаяр, аварга Г.Өсөхбаяр гэх зэрэг нь багтдаг. Амжилт олоогүй бүлэгт Ц.Түмэнгэрэл, Оюундарь, Энхтүвшин, Б.Баярмагнай, Р.Баяраа нарын дээрх нөхдүүдэд ашиглагдаад хаягддаг, ахиж дэвшдэггүй хүмүүс багтдаг аж. Гурав дахь нь жийгдэгсэд. Анх уг холбоог байгуулалцан явсан ч удалгүй жийгдсэн Г.Шийлэгдамба, В.Батболд, П.Ханга л, З.Батбаяр гээд олон хүн үүнд ордог гэнэ.
Коммунист намын залуу халааг бэлтгэх зорилго бүхий МАСЗХ нь өнөөдөр ийм л байгууллага болжээ.
(Нийгмийн толь 038/130)
Б.Дорж