Х.Баатар МАХН-ын золиос болов уу гэдгийг цаг хугацаа харуулна
Авилга, албан тушаалын хэргүүдээс хамгийн томд тооцогдох нь ГЕГ-ын дарга асан Х.Баатар нарын 10 хүнд холбогдох хэрэг юм. Анхлан 200-гаад хүнийг уг хэрэгт сэжигтнээр татан шалгаж олон арван албан тушаалтнуудыг баривчилж дуулиан тарьж байсан ч дуутай тэнгэр хургүй гэгчээр эцсийн эцэст арваадхан хүн л хэрэгтний ширээид суусан.
Дуулиант хэргийг шүүх анхан шатны хурал өн-гөрсен оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн шүүхэд нээлттэй болсон. Энэ удаад ГЕГ-ын дарга асан Х.Баатар, Шадар сайд асан Ч.Улааны зөвлөхөөр ажиллаж байсан Б.Өвгөн-хүү, Сүхбаатар аймгийн Бичигтийн гаалийн хорооны дарга Б.Даваажав, Бичигтийн гаалийн хорооны улсын байцаагч Д.Эрдэнэбат, мөн тус хорооны ахлах байцаагч Н.Наран, Ч.Цэдэвмаа, Даваацэрэн, М.Өлзийсайхан, Дорнод аймгийн Гаалийн газрын нягтлан бодогч Б.Мандах нарын арван хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Тэдгээрт албан тушаалаа урвуулан ашиглан, их хэмжээний хаягдал төмрийг хууль бусаар хил давуулж, улсад дөрвөн тэрбум 600 сая төгрөгийн хохирол учруулсан, албан тушаал ахихын тулд бусдад олон сая төгрегийн хахууль өгсөн, авсан хэрэгт буруутган ялласан. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Х.Баатар намынхаа өгсөн үүргийг биелүүлсэн, намдэа хандив цуглуулах гэж хүмүүсээс мөнгө авсан хэмээн мэдүүлж, МАХН-ыг цээжээрээ хамгаалж байсан.
Энэ нь ч ял зэмээс мултрахад түүнд өчүүхэн ч тус болсонгүй. Харин ч сөргөөр нөлөөлсөн гэж хэлж болох юм. Х.Баатар мэдүүлэгтээ, УИХ-ын сонгуулийн үеэр сайд асан Ч.Улаан, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Баярт, 65 дугаар тойргийн нөхөн сонгуулийн менежерт хуримтлалын мөнгө зэргээр нийт 100 орчим сая төгрөгийг хандивт цуглуулсан гэдгээ ч хэлж, үүнийгээ намаас өгсөн үүрэг хэмээн тодотгож байсан юм.
Мөн өөрийн хамаатан Б.Мягмарсүрэн болон сайд Ө.Энхтүвшин нарын гурван хүнд Гаалийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 117 сая төгрөгийн орон сууц авч өгсөн асуудал хурцаар тавигдаж Х.Баатар ч тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр үүнийг зөвшөөрсөн.
Тиймээс үүнийг хууль бус үйлдэл гэж үзэхгүй байгаагаа шүүх хуралд хэлж байсан юм.
Ийнхүү анхан шатны шүүхэд Ерөнхий сайдаас эхлэн Ч.Улаан, Т.Бадамжунай, Ө.Энхтүвшин нарын нэрс дуул-дан, хууль бус үйлдэлд нэр нь холбогдож байсан ч удалгүй чимээ алдарсан. Ямартай ч анхан шатны шүүхээс Х.Баатар нарын арван хүнд авилга, албан тушаал, хээл хахуулийн хэрэгт буруутгаж 2-8 жил хорих ял оноосон юм. Тодруулбал, Х.Баатарт найм, Б.Өвгөнхүүд тав, Б.Даваажав долоо, О.Эрдэнэбатад тав, М.Баттулгад хоёр жилийн хорих ял оноож харин Н.Наран, М.Өлзийсайхан, Б.Мандахнар нарын хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан юм. Харин Даваацэрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг шүүхээс гаргасан. Яллагдагчдын өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн давж заалдах шатны шүүхэд хандан үйлчлүүлэгчдийг нь хилс хэрэгт буруутгаж байгааг онцолж, хэргийг нь цагаатгахыг хүсэхээр болсон. Энэ хоо-ронд Х.Баатарын бие муудан, олонтаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч түүнийг прокуророос батлан даалтад гаргахыг зөвшөөрөөгүйгээр үл барам энэ тухай сонсохыг ч хүсэхгүй байв. Түүний эрүүл мэндтэй холбоотой асуудал ч яригдахын сацуу ГЕГ-ын дарга асан Х.Баатарын шоронгоос бичсэн гэх захидал хэвлэлд нийтлэгдэж олныг шуугиулсан. Намынхаа нэр бүхий хүмүүст хандсан, тэднийг сүр-дүүлсэн аястай уг захидлыг Х.Баатар би бичээгүй гэдгээ одоо хүртэл батлан хэлдэг. Ийнхүү түүний нэрийг барьж шоу хийгээд амжсан захидлын эзнийг эрэн сурвалжилж эхэлсэн ч энэ нь хэргийн явцад ямар нэгэн сөрөг, эсрэг нөлөө үзүүлэхгүй байсан тул тэгсхийгээд замхарсан гэж хэлж болно.
Анхан шатны шүүхийн шийдвэр нэлээдгүй хэл ам, хардлага сэрдлэг дагуулж иргэдийн дунд ч Х.Баатарыг МАХН-ын золиос боллоо хэмээн өмөөрөх аяс ч мэдрэгдэж байсан. Тиймдээ ч давж заалдах шатны шүүхийн шүүгчид гаалийнханд холбогдох хэрэгтэй нухацтай танилц-санаар гурван сар орчмын дараа хурлын товыг зарласан. Энэ удаад Х.Баатар болон бусад яллагдагчид анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээ давтан өөрт оноосон ялыг хэрэгеэхгүй болгож өгөхийг шүүх бүрэлдэхүүнд хүсч байсан юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр нээлттэй болсон давж заалдах шатны хуралдааны шийдвэр өдөртөө гарсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсанд яллагдагчид болон тэдний өмгөөлөгчид сэтгэл гонсгор үлдсэн.
Тэглээ ч горьдлого тасраагүй өмгөөлөгчид хяналтын шатны шүүхэд хандахыг мэдэгдэж энэ нь биеллээ олж өчигдөр Х.Баатар нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Д.Батсайхан, шүүгч Б.Доржготов, С.Нямжав, Ч.Ганбат, Б.Бат-Эрдэнэ нарын хяналтын шатны таван шүүгч оролцеон шүүх хурал еглөөний 9.30 цагт УДШ-ийн танхимд эхэлсэн юм. Хяналтын шатны ху-ралдаанд яллагдагчид тэдний ар гэрийнхнийг оролцуулахыг зөвшөөрдөггүй. Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, хяналтын шатны шүүхэд өргөдөл гаргасан өмгөөлөгчид биечлэн оролцеон юм. Өглөөнөөс эхлэн хуралдсан хурал 12 цаг 30 минутад түр завсарласнаар удалгүй шүүгчид шийдвэрээ танилцуулсан.
УДШ-ийн хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.
Монголд авилга хээл хахуулийн томоохон уул уурхай, холбоо сүлбээг илрүүлсэн гэх шуугиан дуулиантай эхэлсэн уг хэрэг ийнхүү төгсөв. Намдаа үнэнч зүтгэсээр эцэст нь торны цаана найман жил суух болсон ГЕГ-ын дарга асан Х.Баатарыг намынхаа золиос болов уу, эсвэл авилга, хээл хахуулийн хэргээ далдлахын тулд МАХН-ын нэрийг барьж шоудав уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.