Биотерроризм
Налайхадч нэг, энүүхэн Төв аймгийн Баянжаргаландч нэг сураг нь дуулдаж, цөс дэлбэлэхээ дөхдөг байгаа. Азаар муу хэлүүлдэгч манай хэдэн малын эмч нар яаж ийгээд ерөндгийг нь гаргаж. Тэгээгүй бол ч Бодохоос аймаар. Даралт ихсэх байсан даг. Хамгийн аймшигтай нь энэ өвчнөөр үхсэн малын мах хүнсний захад зарагдаж байгаа юм биш биз, ингэхэд. Магадгүй л байх шүү. Манайхан хямд юм гээд худалдаж аваад, цагаан сарын буузандаа хээвнэгтатчихаад, ирсэн зочдоо дайлахаар зэхэж байгаа ч юм билүү. Хэн мэдлээ. Хэн ч хянаж байгаа билээ. Үүний өмнөхөн нийслэлд малын шүлхий өвчин гарсан. Бас л түгшүүр. Шууд заналхийлэл. Малын энэ өвчин хүнд халдаад зогсохгүй, мөн л ширээн дээр бууз болчихсон явахыг үгүйсгэхгүй. Ердөөл терроризм. Биотерроризм шүү. Бидтерроризмын аюулаас сэргийлж байгаа нь энэ гээд шүдээ хүртэл зэвсэглэсэн, булчин шөрмөс нь зангирсан эрэлхэг дайчдыг бэлтгээд л байдаг. ЗХЖШ-ын дэргэд байнгын бэлтгэлтэй бүхэл бүтэн салаа цэрэг сургаад, нөөгөөд байдаг. Терроризмтай тэмцэх алба хүртэл байгуулж баахан хүн цалинжуулаад, хил, гаалиар буу зэвсэг, тэсрэх бодис ороод ирэх вий гэж харуулдаад байдаг. Гэтэл ар хударгаар терроризм ороод ирчихсэн байх юм. Чухам л малын халдварт өвчнүүд ойр ойрхон гарах болсон, тэр ч бүү хэл нам дарагдаж, сэмхэн мартагдсан нь хүртэл гэв гэнэтхэн босч ирж сандаргаад байдаг. Юу л болж байгаа бол. Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр малын гоц халдварт өвчнийг зориудаар тараагаад байж магадгүй гэж маж яваагаа телевизээр ярьжээ. Тагнуулынхан ч өөрийн шугамаар шалгасан юм байх. Золоор тийм биш байж гэнэ. Тэгсэн ч дээ, хүнсээрээ хордож, хүйгээрээ доройтох аюул нүүрлэсэн хэвээр л байна. Энэ захыг ээ. Өвөл тулдаа л юм даа. Бөөн бөөнөөр нь мах буулгаад, газар шидлээд байх юм. Нүүрсний утаа тортгийг нь сайтар арчаад, жижиглээд зарчихна. Уг нь энэ бол хүнс юм. Даанч хүн идэх хүнс биш болчихож. Зун бол ч дүүрсээн. Ялаа шавсан, барагөтсөн махыг тоох ч үгүй зардаг, түүнийг нь худалдан авдаг болтлоо бид доройтжээ. Ганц мах биш, захын төмс, ногоог авч идэхийн аргагүй дуулддаг боллоо. Хүний өсөлтийг зогсоодог, дүйнгэ мангуу болгодог ч гэх шиг. Элдэв харшил өгдөг гутал, хувцас ч гэх шиг. Ер нь сонголт алга аа. Хаана л бол хаана, юу л бол юу рр чигээрээ хулхи. Авч идээд, өмсч зүүгээд байхаас өөр арга алга. Хэдхэн хоногийн дараа цагаан cap боллоо. Орсон айл бүхэн буузаар шахна. Идээд байх хаашаа. Идэхгүй бол гомдоно. Яадаг ч юм билээ. Улаанбаатарын гудамжинд амиа золиослогч тэсрэх бодис дүүргэсэн ачааны тэрэг жолоодон давхитлаа хол хэвтэнэ. Харин хүнсээр дамжсан биотерроризм л үндэстнийг доройтуулах вий. Эртнээс сэрж, эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхсэн.
Э.Тэнгэр
2007.02.15 Монголын мэдээ