Жирэмсний таван сараас эхлэн сар бүр 20,000 төгрөг авна
-Өргөдөл,
-Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай сум, өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг тус тус бүрдүүлж дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага, эсвэл сумын нийгмийн ажилтанд өгнө.
Улсын төсвөөс хүүхэд бүрт сард 3000 төгрөг өгөхөөс гадна Монгол Улсын хөгжлийн сангаас хүүхэд бүрт жилд 100 мянган төгрөг олгохоор УИХ-ын намрын чуулганаар шийдсэн билээ. Түүнчлэн өрх, гэр бүлд хөрөнгө оруулалт хийхэд 79.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн шинэ хууль батлагдахаас өмнө мөрдөж байсан жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг эргэн сэргээхэд 4.3 тэрбум төгрөг, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмжийг сэргээхэд 47.5 сая төгрөг, нас харгалзахгүйгээр Алдарт эх-ийн одонтой эхчүүдэд нэг удаагийн мөнгөн тусламж олгоход 3.7 тэрбум төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Хүн амын төрөлтийг төрөөс дэмжих үүднээс энэ оноос эхлэн амьжиргааны төвшин харгалзахгүйгээр бүх эхчүүд жирэмсний таван сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд cap тутам 20000 төгрөгийн тэтгэмж авах эрхтэй болсон. Харин өмнө нь Нийгмийн халамжийн тухай хуулиар зөвхөн ядуу, нэн ядуу амьдралтай өрхийн гишүүн ба нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эмэгтэй жирэмсний таван сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж авч байсан юм.
Т.Болор
2007.02.15 Монголын мэдээ