Олигархиудынхаа засгаар тоглох санаархлыг МАХН-ынхан эсэргүүцэж эхэлжээ

Манайд засгаар тоглох дон гэж нэг айхтар зүйл бий болоод удлаа. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж байх үед эхэлсэн энэ дон дахин сэргээд байна. Тэр үед эрх баригчид М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын гээд гурван ч Засгийн газраа унагаж дөрөв дэх засагтайгаа 2000 оны сонгуульд ороод үсгүй болтлоо хусуулна гэгч л болсон. Ардчиллынхны энэхүү засгаараа тоглодог дон энэ удаа МАХН-д халдварласан бололтой. Засгаар тоглох донд автаж эхлээд буй МАХН-ын зарим удирдлагуудын санаархал АН-ынхны хүсэлтэй яв цав тохирч байгаа. МАХН-ын зарим хүмүүс одоогийн Засгийн газраа унагаж, дахин засаг байгуулна. Тэгэхдээ дангаараа засгийн эрх барья гэлцэж буй. Энэ ч үүднээсээ тус намын Удирдах зөвлөл нь шийдвэрээ гаргачихаад Засгийн газарт бүтцийн өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулан Ч.Улаанаар удирдуулан ажиллуулж эхлээд байгаа. Гэхдээ уг ажлын хэсгийн цаад зорилго нь М.Энхболдыг Ерөнхий сайд эсвэл намын даргаас нь огцруулахад чиглэж буй сурагтай. Ийм судалгаа хийж байгааг. МАХНтЫИ дотоодод эсэргүүцэгчид нь олонхи болж байгаа аж. Гэвч Удирдах зөвлөлд багтдаг хэдэн лидер хэмээгчид нь уг асуудлыг хүчээр шийдэх бололтой. Намын болон ард түмний нэрийг барьж байгаа тэдгээр нөхдүүдийг МАХН дангаараа Засгийн эрх барих ёстой гэж байгаа нь хувьсгалт намын олонхид таалагдахгүй байна. Үндэсний эв нэгдлийн гэх малгайтай Засгийн газар сайн ажиллаж байгаа хэдий ч ажил хийсэн хүн заавал алдаа гаргадаг гэгчээр 2008 оны сонгуулийн өмнө ямар нэгэн но гаргах л байх. Тиймэрхүү зүйлийг нь хамтран засаг барьж байгаа нөхөдтэй хуваалцах, цаашилбал тэдгээр хүмүүст алдаа дутагдлыг үүрүүлэх ёстой гэж МАХН-ын зарим нь үзэж буйгаа илэрхийлэх болсон. Сонгууль болоход яг ганц жил үлдээд байхад бүх хариуцлагыг дангаараа үүрч үлдэх улмаар намын даргыгаа эсвэл түүнийг Ерөнхий сайдын суудлаас нь унагах гэж буй нь намынхаа эсрэг ажиллагаа хэмээх хүн ч олширч байгаа гэнэ. Намын дарга Ерөнхий сайд байх нь дэлхийн жишиг төдийгүй МАХН-ын дүрэмд ч байдаг. Тэгээд ч намын дарга Ерөнхий сайд байснаар хүчтэй засаглалыг бий болгож чаддаг. Үүнд хувьсгалт намын олонхи гишүүд эргэлзэхгүй байна. МАХН-ыг залуу шинэ үеийн төлөөлөгч удирдан, мөн Засгийг тэргүүлж урьд нь сайд дарга байсан нөхдөөс илүү ихийг хийж, өөрийн гэсэн байр суурийг баримтлах болсонд хуучинсаг үзэлтнүүд боож үхчих гээд байгаа юм гэсэн тайлбар ч бас явж байна. МАХН-д шинэчлэл хийж байна гэх нэрээр хуучинсаг үзэлтнүүд хэр удаан тоглоно тэр хэмжээгээр намын нэр хүнд унасаар байгааг ч харж болно л гэж дүгнэж буй хүмүүс бий. Ч.Улаан, Ц.Нямдорж нарыг заавал сайд эсвэл дарга байх ёстой гээд хэн хэлчихсэн юм бэ. Улстөр дэх олигархи, олигополь гэх мэт нэрийг зүүгээд байгаа эдгээр хүмүүсээс болж намынх нь нэр хүнд унаж гүйцээд байгаа. Энэ үед Засгийн газар харин ч ихийг хийж сонгогч олны нийгмийн хамгааллын чиглэлээр хэдхэдэн томоохон арга хэмжээнүүдийг авч намынхаа нэр хүндийг сэргээж байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй. Энэ мэтээр МАХН-ынхан Засгаараа оролдож эхлээд буй асуудлын талаархи шүүмжлэл хүчтэй өрнөж эхэллээ. Засгийн газрыг огцруулах эсвэл бүтцийн өөрчлөлт хийх шийдлийг дан ганц Удирдах зөвлөл гаргаж байгааг эсэргүүцэх хүн ч олширч байна. Ийм том асуудлыг дан Удирдах зөвлөл биш Бага хурал цаашлаад ээлжит бус Их хурал зарлан хуралдуулж байж шийдэх ёстой гэсэн саналыг тавих болсон гэнэ. МАХН-ын генсек С.Баярын хэлснээр хоёрдугаар сарын 23-нд Удирдах зөвлөл нь хуралдаж бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх аж. Харин Бага хурлаа үүний дараа зарлахгүй бол МАХН-д жинхэнэ дажин үүсч магадгүй болоод байгаа юм байна. Ийнхүү гал гахай жилийн cap шинийн баяртай давхцуулан Засгаараа тоглох гэж буй дарга нарынхаа цаад санааг жирийн гишүүн, дэмжигчид нь мэдчихээд үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэхээр шийджээ.

Л.Хангай
2007.02.15 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button