Сэтгүүлчид цалингаараа амьдрах боломжийг түрүүлж хүртэнэ
Чихэнд чимэгтэй сонсогдох энэ энгийн боловч хорхой хүргэм үгэнд бүгд чих тавин хүлээн байгаа. Өнгөрсөн оны намар энэ уриа чихэнд дасал болтлоо цууриатаж, бүр Монгол улсын ерөнхийлөгчтэй, төр засгийнхантай нийлж байгаад орон сууцныхаа шавыг хүртэл нэлээн сур дуулиантай тавьж эхэлж байснаа гэнэт л чимээгүй болчихсон нь хүмүүсийг горьдлогийг тасалчих шиг болсон. Харин энэ асуудал сүүлийн долоо хоног амь орж, бүхий л хэвлэл мэдээлллийн хэрэгслээр Цалингаараа амьдарна хөдөлгөөний тэргүүн Н.Баярхүүгийн Зээлийн захын нийгэм гэсэн нэртэй яриа, нийтлэл зай завсаргүй гарах болсон. Энэ байдал дахиад л олон түмний сонирхол, горьдлогыг сэдрээж эхэллээ. Yүнтэй зэрэгцээд энэ үйл явдлыг бататгах үйл ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө.
Тэрээр энэ удаа уг төсөлд нийгмийг хамгийн үнэн бодит мэдээллээр хангаж байх эрхэм үүрэгт сэтгүүлчдийг хамруулахаар болсон тухай албан бичигт гарийн үсэг зурлаа. Уг арга хэмжээ Монголын өдөр тутмын сонины холбоо, Монголын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбооны удирдлагууд болон Цалингаараа амьдарна хөдөлгөөн, Халуун элгэн нутаг нийгэмлэг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Цалингаараа амьдарна хөдөлгөөний тэргүүн, Эдийн засгийн ухааны доктор/Ph.D/ Т.Баярхүүгийн яриаг хүргэж байна.
үideo1
Энэ гэрээний дагуу эхний ээлжинд 100 сэтгүүлч уг моргэжийн зээлд хамрагдаж орон сууцтай болох бөгөөд Цалингаараа амьдрах боломжийг бодитоор харуулах юм.
/Оллоо.МН/