Бичигдээгүй хууль

Хувь заяаны хууль

Юунд анхаарлаа хандуулж, юуг хийхгүй орхих, харин юуг хийх талаар гаргасан таны шийдвэр яваандаа ирээдүйн тань хувь заяаг тодорхойлдог. Ухаан муутай, боловсорч амжаагүй эмэгтэйчүүд сохор азанд итгэж, гэнэн зан гаргасаар явахад ухаалаг эмэгтэйчүүд ухаалаг шийдвэрийн үрийг тарьж, хожим түүнээс агуу хайр дурлалын цэцгийг хүртдэг.

Хайрын хууль

Бусдын хайрыг татахын тулд та эхлээд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та хайр гэгч агуу зүйлийг эхлээд өөрийн дотоод ертөнцөд бий болгож чадаагүй байж өөр хэн нэгэнд хайрын бэлэг барьж чадна гэж үү?
Амжилтанд хүрэхээр тэмцэж байгаа бол та өөрөө өөртөө илүү нигүүлсэнгүй хандаж, өөрийгөө одоогийн байгаа байдлаар нь л хүлээн зөвшөөрч байрлаж сурах нь чухал.
Эцэст нь хэлэхэд хайр дурлал, амьдралын талаарх дээрх түгээмэл хууль тогтлуудыг хүндэтгэн үзэж даган мөрөөдөөрэй.
Ингэснээрээ та байгалийн хуулийн эсрэг биш дагуу ажиллаж чадах юм.

Өгөөтэй, аваатай байхын хууль

Хэрвээ эмэгтэй хүн тухайн эрийн хайр халамжийг хүртэх хүсэлтэй байгаа бол эхлээд өөрөө түүнийг ойлгож, ойшоон хүндэтгэж үзэх хэрэгтэй. өөрөөр хэлбэл та анхнаасаа л залуугаа шүүмжилж, гомдоллоод байх юм бол хожим түүнээс хайр халамж хүртэнэ гэдэг юу л бол. Ийм учраас хүнийг илүү ойлгодог, халамжтай, шүүмжлэгч бишбайх гэж хичээх юм бол хайр дурлалын амьдрал чинь шууд нааштайгаар эргэх вий.

Шууд бус хүчин зүтгэлийн хууль

Хэтэрхий их хичээгээд байх юм бол та юу ч олж авахгүй. Та тухайн эрэгтэй хүнийг өөрийн болгохыг хүсч байгаа бол хэт шууд хандаад байгаа мэт байдал гаргаж огтхон ч болохгүй. Эр хүнийг барьж авна гэсэн шууд үзэл бодолд баригдаад байхын оронд илүү дур булаам, нинжин зөөлөн, энхрийхэн байх аргаар буюу шууд бус нууцлаг аргаар хичээгээд үзсэн байхад эр хүний хайрыг өөртөө аажимхан татаж чадна шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button