ЗЦГ-аас бэлэн бус торгууль ноогдуулах боллоо

Монгол улсын ЦЕГ-ын даргын 2007 оны 03-р сарын 12-ны өдрийн 96-р тоот тушаалаар Бэлэн мөнгөний бус торгуулийн хуудас хэрэглэх журам-ыг баталж 2007 оны 03-р сарын 19-ний өдрөөс Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулыг Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогжоомж зөрчсөн иргөн хуулийн этгээдийг бэлэн бусаар торгох ажиллагааг нийслэл хотын хэмжээнд эхлэн явуулах гэж байна.

Бэлэн мөнгөний бус хэлбэрээр торгууль ногдуулах үүргийг Замын цагдаагийн газрын эрх бүхий алба хаагчид буюу зохицуулагч цагдаа, байцаагч, ахлах байцаагч нар хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх юм байна. Зөрчил гаргасан иргэн хуулийн этгээд нь хууль, дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч торгуулийн хуудсанд гарын үсэг зурах үүрэгтэй гэнэ.

Замын цагдаагийн алба хаагч нь ХАБТХууль, ЗХДүрэм зөрчсөн замын хөдөлгөөнд оролцогчоос торгуулийн хуудсанд заагдсан асуултын дагуу тодорхойлолт авч тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулж 1 хувийг зөрчил гаргагчид нөгөө хувийг өөртөө үлдээх гэнэ.

Бэлэн бус торгуулийн хуудас хүлээн авсан зөрчил гаргагч нь ногдуулсан торгуулийн мөнгийг 3 хонгийн дотор банкны ямар ч салбараар Хүлээн авагч банк нь Нийслэлийн Төрийн Сан Банк, хүлээн авагч байгууллага нь Нийслэлийн Төрийн Сан, дансны дугаар нь 200000952 байх юм байна.

Замын хөдөлгөөний ямар зүйл заалт зөрчсөн тохиодолд ямар арга хэмжээ ногдуулах вэ гэсэн асуултанд ЗЦГ-ын дэд дарга, ХХХ-ын дарга Цагдаагийн дэд хурандаа Ч.Жаргалсайхан ийнхүү тайлбар өгч байна. үideo1Захиргааний хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол 25000-50000 төгрөгөөр, ашиглахыг хориглосон, гэмтэлтэй, улсын үзлэг тооллогод оруулаагүй зэрэг тохиолдолд 5000-25000 төгрөгөөр, замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг болон ноцтой зөрчлүүд гаргасан тохиолдолд зөрчлийн хор холбогдлоос хамаарч 100-30000 төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагыг 50000-200000 төгрөгөөр тус тус торгож шийтгэл ногдуулах юм байна. Гэхдээ гудамж замд зохицуулагч 5000 хүртэл төгрөгөөр харин 5000 төгрөгөөс дээш торгохоор бол шийтгэвэрээр байцаагч торгууль ногдуулах гэнэ. Нийслэл хотод өдөрт замын цагдаагийн алба хаагчид Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчиж дэг журам алдагдуулсан 1600 хүнд 3 сая 600 орчим мянган төгрөгний торгууль ногдуулдаг. 2007 он гарсаар нийслэлийн хэмжээнд 778 зам тээврийн осол хэрэг гарсаны улмаас 18 хүн амь насаа алдаж, 91 хүн бэртэж гэмтэн, 75.03798 төгрөгний хохирол учирсан байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button