Ичимхий зан амьдралд саад болдог уу?

Ичимхий, шийдмэг бус зан чанарын үр дагавар хор, уршигтай байдаг. Найз нөхөдтэй болох, шинэ хүмүүстэй танилцах, үүнээс таашаал авахад ичимхий зан саад болдог.

– Үзэл бодлоо илэрхийлэх, түүнийгээ тууштай хамгаалахад

– Таны хувийн сайн чанарыг бусад хүмүүс эергээр дүгнэхэд ичимхий зан саад болно.

– Ичимхий хүмүүсийг ганцаардал, түгшүүр, сэтгэл гутрал зэрэг таагүй сэтгэл санаа дагалдаж байдаг.

Гэхдээ бүрэг ичимхий хүмүүс ихэвчлэн эелдэг эөөлөн, тайван тогтуун, шударга хүмүүс байдаг юм. Ер нь ичимхий зан чанар хэрхэн бүрэлдэн төлөвшдөг вэ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар ичим¬хий зан чанар нь хүний дотоод сэтгэлийн хямрал, зөрчлийн илрэл гэнэ.

– Ичимхий зан чанар нь удамших эсвэл буруу хүмүүжлийн үр дагавар гэж сэтгэл зүйчид үздэг.

– Хэт захиргаадах /байнга хашгичиж зандрах, шүүмжилж гоочлох гэх мэт/ орчинд хүмүүжсэн хуүхэд өөртөө итгэлгүй, шийдмэг бус, ичимхий зан чанартай болон

төлөвшдөг.

ЗАН ЧАНАРЫН ЭНЭ ХААЛАМЖГҮЙ БАЙДАЛТАЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ВЭ ТАНИХГҮЙ ХҮНТЭЙ ЯРИЛЦАХ

Бүрэг ичимхий хүмүүст танихгүй хүнтэй харьцах нь хүндрэлтэй асуудлын

нэг. Тэгвэл радио эсвэл телевиз рүү утасдаад өөрийн санал бодлоо илэрхийл. Ер нь сонирхож байгаа сэдвийнхээ талаар ойрын дэлгүүр, эмийн сан, пүүс компани руу утасдаж илүү их харьцаж ярихыг хичээ. Гэртээ ч гэсэн ярих дасгалыг янз бурийн арга хэлбэрээр хийж болно. Асуултыг ганц нэгэн үгээр товчхон бус, дэлгэрэнгүй ярихыг хичээж байгаарай. Ингэвэл аажимдаа харилцах зуршил

тогтоно.

ХАЯГГYЙ ЯРИЛЦЛАГА

Автобус унаа, дэлгүүрт үйлчилгээний газар, үзвэр кинотеатрын үүдэнд хүлээх зуураа хүмүүс хоорондоо /танихгүй ч бай/ ярилцах дуртай байдаг. Та ч энэ боломжийг алдалгүй чөлөөтэй ярилц.

Хүмүүсийн яриаг ч анхааралтай сонсож тусган ав. Мэдэхгүй зүйлээ асуухаас бүү ай. Хүмүүс бусдад ямар нэгэн зүйлийг зааж тайлбарлах дуртай байдаг.

СОНИРХОЛТОЙ БАЙХЫГ ЭРМЭЛЗ

Орчин тойрны хүмүүсийг өөртөө татах чадварыг хөгжүүл. Үүний тулд нийгмийн дунд биеэ чөлөөтэй авч явахаас эхэл.

Бүжиглэх, онигоо ярих, хөгжим тоглох, илбэ үзүүлэх гэхчилэн өөрт буй авьяасыг хөгжүүлэх, суралцах зэргээр бусдад хүргэ.

Улс төрийн байдал, шоу бизнесийн сонин хачин, ер бусын үзэгдэл гэх мэтчилэн мэдээлэл сайтай байж энэ талаар ярилцах чадварыг эзэмших. Үүний тулд мэдлэг боловсролын хүрээг улам тэлж өргөжүүлж байх нь чухал.

Хань сонин 08

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button