Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн нэрэмжит сан байгуулагдлаа

Тус сангийн үйл ажиллагаа Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн аж амьдралдыг ард түмэнд сурталчилах болон Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш оюутануудаас шалгаруулан нэрэмжит тэтгэлэгийг жилд нэг олгож байх гэх мэтчилэн олон талт үйл ажиллагаа явуулах аж.

Энэ талаарх сангийн удирдах зөвлөлийн тэргүүн Ч.Батсүх ийн ярьж байна.

үideo1

Ж.Батмөнх нь 1926 онд Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн нутаг Хуст гэдэг газар малчин ард Очирын б-р хүү болж өрсөн. 18 нас хүртлээ эцэг эхийн асрамжинд хүмүүжиж аав ээждээ туслан ажиллаж улмаар сургуульд орох үедээ ах Жамбын ам бүлд багтаж явдаг болсон учираас ахынхаа нэрээр овоглож эхэлсэн байна. Тухайн үед 1939 онд хуучин монгол бичиг бага зэрэг мэддэг байсан тул Хяргас сумын бага сургуулийн 2-р ангид шууд элсэн орж 1942 онд төгсөж Улаангомын дунд сургуульд шилжиж 1945 онд 7-р ангийг төгссөн байна.

Батмөнх нь угаас эрдэм номд шамдан сурах эрмэлзэл дүүрэн хүүхэд байсан учир мөн оны намар улсын их сургуулийн 2 жилийн бэлтгэл ангид хувиарлагдан ирж суралцаад 1947 онд эдийн засгийн салбарын оюутнаар элсэн орж 1951 онд Эдийн засгийн дээд мэргэжил эзэмшин төгсчээ.

Дунд сургуульд сурагч байхдаа МХЗЭ-ийн гишүүнээр элссэн ба сургууль пионерийн бүлгэмийн олон талт ажилд ямагт нөхдийгөө хошуучлан ажилладаг хүүхэд байжээ. Эдийн засгийн салбарт суралцах хугацаандаа 1948.11.30-ны өдөр МАХН-д орлогчоор дараа нь жинхэнэ гишүүнээр элссэн нь тухайн үеийн нам төвтэй нийгмийн гол шалгуур тэргүүний хүмүүсийн эгнээнд шилжин орж багтсан явдал юм. Ж.Батмөнх нь сургууль төгссөн жилдээ эдийн засгийн сургуульд Марксизм Ленинизмийн тэнхмийн багшаар ажиллаж байгаад багшийн дээд сургууль 1951 онд шинээр байгуулагдах үед Гэгээрлийн яамны шийдвэрээр тус сургуульд шилжин очиж ажиллав.

1956 онд Намын дээд сургуульд проректороор томилогдож 1958 онд ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх нийгмийн ухааны академид аспирантуроор элсэн орж 1961 онд УАА-г төлөвлөгөөтэй тэнцвэртэй хөгжүүлэх хууль ба БНМАУ-ын УАА-н төлөвлөлт гэдэг сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалж уг академийг төгссөн байна. 1962.01.01-ээс 3 cap хүртэл НТХ-ны үзэл сурталын хэлтэст суртал нэвтрүүлэгч дараа нь эдийн засгийн дээд сургуульд 1963 оны 7 сараас 1967 оны 11 cap хүртэл захирлаар ажилласан байна 1967 оны 11-р сард их сургуулийн эдийн засгийн дээд сургууль нэгдэхэд МУИС-н сургалт хүмүүжил эрхэлсэн проректороор томилогдож 1972 оны 7-р сараас НТХ-ны шийдвэрээр МУИС-ын ректороор томилогдож байжээ. Батмөнхийн туулж өнгөрүүлсэн амьдралын энэхүү 20 гаруй жил нь ард түмний үр хүүхдийг хүмүүжүүлэх улс орондоо мэдлэг боловсролтой иргэн бэлтгэх ариун үйлсэд өөрийн ухамсарт амьдарлаа зориулсан учир профессор хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээжээ. Батмөнх нь 1973-1974 онд НТХ-ны хэлтэсийн эрхлэгч 1984-1990 онд. БНМАУ-ын СНЗ -ийн дарга БНМАУын АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллаж Мнгол төрийн ариун үйл хэргийн хүндтэй удирдагч шилдэг зохион байгуулагч нь байсан юм.

Батмөнх нь нам төрийн дээд удирдлагад олон жил ажиллаж байхдаа тус улсын гадаад дотоод бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож дорвитой хувь нэмэр оруулсан түүхэн хүн байсан юм. Түүнчлэн ардчилал шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нам төрийг удирдаж байхдаа улс орныг өнөөгийн ардчилал шинэчлэлтийн замд эргэлт буцалтгүүй орох зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн эх суурыг тавих урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж чадсан ү гэж үзэх үндэстэй.

МАХН-ын дээд удирдлагад ажиллйж байх энэхүү хариуцлагатай үед зарим хүнд суртал үйл ажиллагааны эерэг ардчилсан хөдөлгөөнийхний зүгээс явуулсан эсэргүүцэл, жагсаал цуглаан, улс төрийн тэмцэлийн үр дүнд улс оронд буй болсон улс төрийн хямралт байдлыг гэтлэн давсан нь түүний улс орныг удирдаж байсан хувь хүний хувьд анхнаасаа ухаалаг байр суурь баримтлан хандаж сөрөг хүчний эерэг хүч хэрэглэхийг болиулж улс төрийн аргаар ухаалаг шийдвэр гаргаж чадсан явдал байна. Түүнтэй хамт ажиллаж байсан Молом жамцын дурсамж ярианаас үзэхэд Батмөнх нь миний бодлоор төрийн мэргэн ухаан гаргаж улс төрийн уян хатан уужуу тайван бодлогыг дотоод сэтгэлийн их тэнхээтэй бөгөөд эцсийн өндөр хариуцлагыг өөр дээрээ хүлээн авч чаддаг тиим улс төрийн зүтгэлтэн гэдгээ харуулж чадсан юм хэмээн үнэлсэн байдаг юм. 1980 оны сүүлчээс өөрчлөн байгуулалтын өнгө аястай олон хэлбэрүүд олон улсын харилцаанд ихээхэн идэвхижиж улс орнуудын харилцаанд зарчимын нилээн өөрчлөлтүүд гарч ирсэн байна. Энэ чухал үед Ж.Батмөнхийн авч хэрэгжүүлсэн нэгэн чухал ажил нь 1987оны 1-р сард БНМАУ, АНУ-ын хооронд анх удаа дипломат харилцаа тогтоосон явдал юм. Ж.Батмөнхийн бас нэгэн түүхэн гавьяа нь МАХН, БНМАУ-ын төрийн тэргүүний хувьд 1990 оны 3-р сард зориг гаргаж улс төрийн томоохон шийдвэрүүдийг гаргаж УТТ бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч шинэ тогтолцооны эхлэл ардчилалын үүд хаалгыг тайван загмаар нээж өгсөн явдал том.

Тэрээр монголын ард түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд 20 гаруй жил, монголын төр засгийн тэргүүнээр 16 жилийн ухамсарт амьдарлаа зориулсан сурган хүмүүжүүлэгч төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button